Eva Mendes: Би өөрийгөө хайрладаг учраас хүмүүс надад хайртай байдаг

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Eva Mendes: Би өөрийгөө хайрладаг учраас хүмүүс надад хайртай байдаг

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Eva Mendes “Allure” сэтгүүлийн шинэ дугаарын нүүр хуудсыг чимэн, товч ярилцлага өгчээ. Гоо зүс царай, гоолиг бие галбираа 36 настай мөртлөө хэвээр нь хадгалж буй энэ бүсгүй хүн бүрийг өөрийгөө хайрлаж байхыг уриалсан байна.
Ингээд түүний товч ярилцлагыг хүргэе.

-Таныг кинонд нүцгэлхээсээ огтхон ч татгалздаггүй гэдэг?

-Зарим нэг хүмүүс энэнд их эмзэглээд байдаг. Харин миний хувьд энэ нь тийм ч муухай зүйл биш. Харин ч би өөрийн бие галбираараа бахархдаг. Найз нөхөд маань ч намайг энэ тал дээр дэмждэг. Чи гайхалтай байлаа, чи чадлаа гэж намайг урамшуулдаг. Киног улам ёонирхолтой, амттай болгодог зүйл нь гоо бүсгүйчүүдийн нүцгэн хэсэг байдаг биш гэж үү.

-Та тэгвэл тачаангуй дүр төрхийг харуулахыг хүсдэг хэрэг үү?

-Би тачаангуй байхыг хүсдэг. Гэхдээ хиймэл дүр эсгэнэ гэсэн үг биш. Би олны өмнө байгаагаараа л байдаг. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн тачаангуй дүр төрх байдаг гэж би боддог. Зарим хүн тэрнийгээ ил гаргадаггүй. Харин би ил гаргаж чаддаг. Үүгээрээ л ялгаатай юм даа.

-Хүмүүс чамд хайртай байдаг нь таны тачаангуй дүр төрхтэй холбоотой юу?

-Би өөрийгөө хайрладаг учраас л бусад хүмүүс намайг хайрладаг.

-“Last Night” кинонд бүтээсэн дүрийнхээ тухай ярихгүй юу?

-Энэ кино бол хайр дурлалын сэдэвтэй уянгын кино. Нэгэн залуугийн мартагдах шахсан хайр дурлал болох нэгэн бүсгүйн дүр. Нэг талаас буу зэвсэг бариад, үсэрч хариагаад байх шаардлагагүй байсан болохоор амар байсан гэж хэлж болно. Харин нөгөө талаас сэтгэл санааны илэрхийлэл гаргах их олон чухал хэсгүүд байсан. Тэрэн дээр их анхаарч ажилласан.

-Та “The Other Guys“ нэртэй адал явдалт инээдмийн кинонд тоглож байгаа гэсэн?

-Тийм. Энэ кино маань зураг авалтаа бүрэн дууссан. Наймдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байна. Энэ миний тоглосон анхны инээдмийн кино биш. Тийм болохоор туршлагатай байсан гэж хэлж болно.

-”Stuck On You” анхных нь байсан байв уу?

-Тийм шүү, үнэхээр сайхан кино болж чадсан. Би April-ын дүрдээ их хайртай. Нэг тийм гэгээлэг дүр гэх үү дээ.  Хамгийн сайхан нь ах дүү Фаррелли нартай маш сайн ойлголцож чадсан. Тэдний “Dumb and Dumber”, “Kingpin” хэмээх бүтээлүүд миний хамгийн дуртай кинонуудын нэг.
Бүр жүжигчин болохоосоо өмнө үзэх маш их дуртай байсан юм. Тэдний хошин шогийн мэдрэмж надад таалагддаг байсан. Тиймээс бие төлөөлөгч маань “Ах дүү Фаррелли шинэ уран бүтээлдээ орох нь. Магадгүй чамайг тэдэнтэй холбож болох юм” гэхэд нь би “Тэгэлгүй яахав. Ямар ч уран бүтээл байсан хамаагүй” гэсэн дээ. Ямар дүр байгаа бол гэж би огтхон ч санаа зовоогүй.

-April бол гайхалтай урам зоригтой ирээдүйн нэгэн одын дүр. Энэ талаар?

-April-ын дүр бол тодорхой тогтсон хэв маягтай. Тухайлбал, хуурамч, тэнэгдүү хүн шиг, хэсэгчлэн сорлосон үстэй гэх мэт. Гэхдээ түүнийг ялгаж өгдөг ганц зүйл бий. Тэр нь түүний гайхалтай хувь хүн.

-Энэ туршлага тань таныг илүү олон инээдмийн кинонд тоглох сон гэсэн хүслийг төрүүлсэн үү?

-Тийм шүү. Би ямар нэгэн онцгой зүйл хийхийг маш их хүсч байгаагаа мэдэрч байна. Тиймээс инээдмийн кино бүр энэ кино шиг биш гэдгийг мэднэ. Бас инээдмийн киноны ачаар юуг нээж илрүүлж чадахаа хармаар байна.

-Гэр бүлийн талаарх таны бодол?

-Хамгийн нандин зүйл бол гэр бүл. Тиймээс хүн хийж бүтээх зүйлээ хийж дуусаад гэр бүлдээ анхаарах хангалттай цагтай болсон үедээ л гэр бүл зохиох хэрэгтэй.

-Таны тэр цаг болоогүй л байгаа хэрэг үү?

-Удахгүй болох ч байж магад.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж