ӨНӨӨДӨР
Аргын тооллын 12 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна.
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
09.30 цагт
- Блүүмберг телевизээс зохион байгуулж буй "Bloomberg Finance Forum" "Blue Sky"-ийн "Diamond" танхимд болно.
10.00 цагт
- УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
11.00 цагт
- ШӨХТГ-аас өөрийн байран дээрээ “Хэвлэлийн хурал” хийнэ.
- ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангиас "Аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлсэн хүндэтгэлийн арга хэмжээ" -г зохион байгуулна.
- “E-PUB” хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт-2018 болно. Сургалт Төв номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд гурван өдөр үргэлжилнэ.
- Их цааз, Их эрэлт хөдөлгөөнөөс Төрийн гурван өндөрлөгт өгсөн шаардлагынхаа хариуг авахаар Төрийн ордны баруун хаалган дээр жагсана.
- Дүнжингаравын Төрийн үйлчилгээний хэсэг дээр Татварын ерөнхий газар бусад байгууллагуудын хамтаар “Жишиг худалдааны төв” нээлтийн өдөрлөг болно.
12.00 цагт
- Хангарьд ордонд НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт
Байгалийн гэрэл зурагчдын хамтын бүтээл анхны бие даасан "Монгол орон- 2018" үзэсгэлэн Зайсан Q арт галларейд болно. Гэрэл зургийн дуранд хэрхэн буусаныг ирж сонирхоорой.
16.00 цагт
- ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна.
Холбоотой мэдээ