МАН-ын бүлэг хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдахгүй

МАН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн Баасан гаригт мэдэгдэхдээ “УИХ дахь МАН-ын бүлэг Даваа гаригт хуралдана. Бид ойлголцохоор ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн. Хуваарийн дагуу ч бүлгийн даргынх нь мэдэгдсэний дагуу өнөөдөр /2018.12.17/ хуралдах ёстой байсан ч мөн л хуралдхгүй гэнэ. 14 хоногийн хугацаанд бүлэг, байнгын хороо, чуулганаа хуралдуулж чадахгүй байгаа МАН энэ долоо хоногт ирцээ бүрдүүлээд хуралдана гэдэг юу л бол.

Нэг намын нэг бүлэг дотроо хоёр хуваагдсанаас төрийн үйл ажиллагаа гацсан байгаа. Тэд нэг нэгнээ бойкотолж, УИХ-ын даргыг огцруулах уу, үгүй юу гэж хоёр талд гарч суусаар өдийг хүрэв. Арга ядахдаа УИХ дахь МАН-ын бүлэг дотор хоёр тал дөрөв дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, хоёр ч удаа уулзаж. Тэд бие биенийхээ тавьсан шаардлагыг нэгэндээ тулгах байдлаар уулзалдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй гэнэ. Мэдээж энэ хоёр талын нэг хэсэг нь УИХ-ын даргыг огцруул, нөгөө хэсэг нь огцруулахаа боль гэдэг байдлаар уулзалдсан. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Япон улсад айлчлалтай байсан  учир хоёр талаас гарсан ажлын хэсэг намын даргаа хүлээзнэж байсан. Гэвч намын дарга нь Ням гаригт томилолтоос ирсэн ч ажлын хэсэгтэй уулзаагүй гэнэ. Тиймээс өнөөдөр МАН-ынхны ирц хүрэх эсэх, мөн бойкот цаашаа үргэлжлэх эсэх нь тодорхойгүй. Ямартай ч намын бүлэг нь хурлаа зарласан ч хуралдаж чадахгүй нь. УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар намын бүлэг байр сууриа нэгтгэх шаардлагатай байдаг. Гэтэл бүлэг нь ч хуралдаж чадахгүй байна гэдэг энэ долоо хоногт ч бойкот үргэлжлэх бололтой. Харин ирцээ бүрдүүлж, намын бүлгийн хурал дээрээ талууд хэзээ ярилцах бол.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж