“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

“Авьяаслаг монголчууд-3” шоуны ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо

Гурван сарын турш үргэлжилсэн "Авьяаслаг Монголчууд-3″ шоуны эцсийн шатны шалгаруулалт өчигдөр /2018.12.16/ өндөрлөж, ялагчаар илбэчин С.Билэгт тодорлоо. Түүний финалын шатны үзүүлбэр асуудал дэвшүүлсэн, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг дэвшүүлж, олон нийтийг уриалсан нь үзэгчдээс хамгийн олон санал авахад хүргэсэн болов уу.  Ийнхүү гурав дахь удаагийн 100 сая төгрөгийн эзнээр илбэчин С.Билэгт тодорч, дэлхийд монгол хүний авъяас чадвар, түүний хэлсэнчлэн үр дүнгүй хичээл зүтгэл нь дэлхийг гайхшруулах биз ээ. Тус шоуны хоёрдугаар байранд ОХУ-ын Буриад улсаас ирж оролцсон циркийн жүжигчин Дулма, Паша нар орсон юм. Харин гуравдугаар байранд 116 хамтлаг шалгарсан юм.

Илбэчин С.Билэгт “Авьяаслаг Монголчууд” шоуны  шүүгч Г.Ариунбаатарын  алтан баззерийн эзэн, гэхдээ илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон юм. Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдэгээс нь гадна  “Илбэ намайг сонгосон" нэвтрүүлгээр нь андахгүй.

Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан билээ. С.Билэгт 26 настай. Одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж.  Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах.  Залуу хүн мөрөөдөлтэй  байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр  энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж