"Аврора" компани Токиогийн нислэгээ сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

"Аврора" компани Токиогийн нислэгээ сэргээлээ

"Аврора" компани Токиогийн нислэгээ сэргээлээ

“Аэрофлот” компанийн бүрэлдэхүүнд багтдаг агаарын нислэгийн “Аврора” компани Оросын Южно-Сахалинскаас Японы Токио хот руу нисэх тогтмол нислэгээ сэргээлээ хэмээн “Аэрофлот”-ын Хэвлэлийн алба өнгөрсөн Баасан гаригт /2018.12.14/ мэдээллээ.

Энэ чиглэлд нисч байсан агаарын тээврийн "Якутия" компанийн үйл ажиллагааг зөрчил гаргасан учраас Оросын Агаарын нислэгийн алба зогсоогоод байсан юм. "Аврора" компани хоёр талдаа зорчигч тээвэрлэх бөгөөд нэг талын нислэгийн дундаж үнэ 15 855 рубль орчим байх ажээ.

Тус компани долоо хоногт хоёр удаа Мягмар, Баасан гаригт ниснэ. Зорчигчдоо Q-400 онгоцоор тээвэрлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж