Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай | News.MN

Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

Асуудал 2:1-ээр биш хуулиар шийдэгдэх учиртай

Ердөө 14 хоноод 2019 он гарах нь. Улирч буй 2018 оныг монголчууд албан ёсны төртэй үдэх эсэх нь тодорхойгүй байна. Эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа гацаад 14 хонолоо. Төрийн албан тушаалуудыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдсан хэрэгт буруутган Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн толгойлж буй МАН-ын Удирдах зөвлөл одоогоос сарын өмнө УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасан. 2016 оны парламентын сонгуулийн өмнөхөн төрийн албыг зарж 60 тэрбум босгох тухай гурван хүний яриа бүхий аудио бичлэг цацагдсан бөгөөд энэхүү гурван хүний нэг нь тухайн үеийн МАН-ын дарга, одоогийн УИХ-ын дарга М.Энхболд байсан юм. Энэхүү хэрэг АТГ-т шалгагдаж байгаад прокурор хаагаад одоо АТГ дахин сэргээгээд шалгаж буй.

Төрийн эрх барих байгууллагын тэргүүнээ огцруулах шийдвэр гаргасан уугуул намын тэргүүн У.Хүрэлсүхийн кабинет цэвэр үү гэвэл бас тийм биш. Монголын татвар төлөгчдийн мөнгөөр үүсгэгдсэн ЖДҮХС-гийн хөрөнгийг өмнөх Засгийн газрыг огцруулах кноп дарсан давхар дээлтэй сайдууддаа өгсөн дуулиан халуун хэвээр байна.

2016 оны сонгуулиар ялалт байгуулж парламентад үнэмлэхүй олонхын суудал авсан МАН-ын бүлэг хуучин дарга М.Энхболдын тал, шинэ дарга У.Хүрэлсүхийн тал болоод хоёр хуваагдчихаад байна. Харамсалтай нь хуваагдсан хүчний харьцаа бараг тэнцүү шахам байгаа асуудлыг санал хураалтаар шийдэхэд төвөгтэй болгосноор Монголын төр гацаад байна. Эв нэгдэл, эмх цэгцээрээ гайхуулдаг МАН эвдэрсэн талуудыг эвлэрүүлэх дөрөв дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийг томилсон ч тун урагшгүй байгаа сураг дуулдсан. Нэгэнт сэтгэл хөрсөн хоёр эд хогшлоо хуваах дээрээ тулдаг шиг л байх шиг байна. Токио явсан намын даргаа харуулдсан Ерөнхий сайдын талынхан өнөөдрөөс тулаандаа орно. Харин энэ хооронд огцрох шахаанд орсон УИХ-ын дарга хурал даргалах үүргээ дэд дарга Л.Энх-Амгаланд шилжүүлээд хуулийн заалтуудыг шивсэн бамбайгаар халхлан хамгаалалтад орлоо.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн буюу УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурав 2:1-ийн харьцаатай хүч хуваагдсан гэдгийг УИХ өнгөрсөн Баасан гаригт хоёр дахь удаагаа мэдэгдлээ. Гэхдээ төрийн эрх бол илт давуу хүчтэй нь нударгаараа нокаутад оруулдаг, эсвэл боолтод оруулдаг спортын тулаан биш энд хуулийн хүлээсэнд бүгд хүлэгдэх учиртай. Хууль хэрэгжихээ больвол төр үйлчлэх чадамжаа алдана. Үндсэн хуульд заасан Шүүх эрх мэдлийн мөн чанарыг шалгах цаг ирээд байна.

Гэм хийсэн бол гэсгээл нь хүртээх учиртай, эс бөгөөс нийгмийн гармони алдагдана. Энэ бол хүний нийгмийн бүхий л цаг үед мөрдөгдөх учиртай дагаж мөрдөх хэм хэмжээ. Энэ хэм хэмжээ одоо үгүйлэгдэж байна. Үүнд, АН, МАН, МАНАН аль нь ч байсан хамаагүй.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

94 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Амгаа 2018-12-17 70.69.224.160

М.Энхболд гэгч хадны мангаатай Хүрэлсүх л анх тэмцэж гарч ирсэн. Мэдлэг ихтэй байх гэдэг нэг их чухал биш байх. Заримдаа тэр их мэдлэгийг буруу ашиглаад байгаа хүмүүс ч байна. Хүрэлсүхийн эх орноо гэсэн сэтгэл л байхад ард түмэн дэмжээд өгнө. Хүрэлсүхийг дэмжинээ ард түмэн бид

Avatar

Ард 2018-12-17 66.181.161.43

Миеэ сандалаасаа салаач ээлтэй

Avatar

Я 2018-12-17 182.160.37.189

Одоо л нэг хууль ярьдаг болж

Avatar

Баян эр 2018-12-17 202.9.42.81

Гүээ энэ хэдэн кулгайчууд….. хэдэн цаас бүлаацалдаад байгаа юм болоо ? …тогоо шулуухан хэлчихвэл …. хувиасаа гаргаад өгчихмөөр байх юм …

Avatar

Зочин 2018-12-17 59.153.113.198

нэг зүйлийг ард түмэн сайн ойлгох хэрэгтэй байна сонголтгүй сонгуулийн гайгаар лойдрууд эрх мэдэлд хүрч улсыг самарч байна. хүүк баттулга миеэ бүгд л шоучин хулгайч шаарнууд.

Avatar

Зочин 2018-12-17 59.153.113.198

одоо арай дэндэж байна шүү. ман монгол улсыг украйн болгох гэж байна. одоо уих ын ээлжит бус сонгууль яаралтай зарлаад өөрсдөө тарсан дээр. яг үнэндээ манангийн толгойлогч болохоор улайрцгааж байна. түүнээс биш шударга юм аль альнд нь байхгүй. жарын эсрэг ждү бүгд хог шаарууд тэр оюун-эрдэнэ гэсэн даль даль гэсэн пяздаа ч шударга юм байхгүй залилагч гээ биз дээ.

Avatar

zochin 2018-12-17 150.129.143.80

khogii migiin bugsnii alchuuruud khulsuur ikh yum bichdeg yum shig bayna daa , ukhaan saruul khumuus muug khaatsaylna geji khaana baykh we dee

Avatar

Bogo 2018-12-17 66.181.179.75

Энх болдоо чи ойлгооч дээ

Avatar

Зочин 2018-12-17 73.59.56.146

Тиймээ чи минь ойлгооч дээ…

Avatar

Ахмад үе 2018-12-17 59.153.112.245

Хүрэлсүх гэдэг боловсролгүй харанхуй нөхрийг Ерөнхий сайд болгосноор бүх юм эсрэгээрээ эргэвээ. Түүнээс өмнө бүх юм хэвийн байсан шүү. Монголчууд бид ямар азгүй юм бэ? Ийм залуу үетэй байснаас буцаад боолын нийгэмдээ орсон нь дээр биш үү?

Avatar

Зочин 2018-12-17 182.160.37.189

Чи битий нохойт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ энэ нөхдүүд л гарч ирж зоригтохон дуугарч байж энэ идээ бээрийг шахаж байхад

Avatar

Зочин 2018-12-17 202.21.106.157

Бусад улсад цоо шинэ улс төрийн хүчин ихээр гарч байна. Францад Макрон гарсан шиг Монголд энэ МАНАН-гаас биш харин шинэ намаас попордоггүй, эх оронч, ажил хэрэгч хүмүүсээ гаргая.

Avatar

Зочин 2018-12-17 123.212.193.194

19 дүгээр зуунаараа сэтгэх дуртай оркууд бүгд үхэж дуусаад, одоогийн зарим залуус сэтгэлгээ нь өөрчлөгдвөл, бас одоо цэцэрлэг бага ангид сурч байгаа хүүхдүүд сонгуулийн насанд хүрэх үед л магадгүй юм. Монголчууд дунд шинэ юманд дургүй хуучинтайгаа зууралдах дуртай оркууд асар олон. Өөрсдөө тэрийгээ ч мэдэхгүй, МАНАН гэдэг хоёр хулгайчдаа хайртай гэж жигтэйхэн. Аргагүй л дээ чааваас хүн биш хүн дүрст мунхаг оркууд болохоор.

Avatar

хуульч 2018-12-17 202.9.43.116

МАНАН гэдэг ах дүү амраг садангаараа 2 намын ажлыг амжуулдаг нөхдүүд болон АШИГ ХОНЖОО ОЛОХ БОЛОХООР НАМАА МАРТААД НАЙМАНД ОРОЛЦОДОГ НӨХДҮҮД ,ГЭЖ БОДОВ ,,,???,,, ТЭГВЭЛ ӨНӨӨДЛРИЙН МАНАН ЭРХ ХЭЖЭЭ АЛБАН ТУШААЛААРАА ХОЕР НЬ НИЙЛЖ НӨГӨӨГӨӨ БУЛАНД ШАХАЖ ЭЛБЭГЭЭ АХЫНХАА ЗААСАН ЗАМААР ЗОЛИГТ ГАРГАХЫН ТУЛД ШҮҮХ ПРОКУРОР,АТГ- ийг цэвэрлэж ХОЕР ДУГААР ЭЭЛЖ НЬ ХООЛОНДОО ХҮРЧ ,,,ШУДАРГА ЁС ТОГТООСОН БОЛЖ ХАРАГДАХ НЭЭ ,,???,,

Avatar

Зочин 2018-12-17 124.158.111.6

Гишүүн болох маш ашигтай гэнэ шүү.\nЯдахдаал С.Жавхлан гишүүн шиг жижигхээн хөөргөө Батмэнд-д 4 тэрбум төгрөгөөр зарахгүй юу. Гарын үсгийн шагнал гэнэ.

Avatar

Зочин 2018-12-17 182.160.3.48

SHINE MANAN ARAGGUIL HUCHTEI HUMUUSTEI UCHIR HUCHTEI BAINA ERUNHIILUGCH TUUNII HOLBOGCH BAATAR NUGUU TALAAS HURELSUH ERUNHII SAID HOLBOGCH OYUNERDENE BAATAR OYUNERDENE HOYR AH DUUS GEHEER MUNCH HUCHNII TUILUUD BAIH YMDAA BIEIIN HUCHEER CH GAIHUULJ BAINDAA BODWOL HUCHEEREE BUH UDIRDLAGIIG AWCH SHINE HUCHTEI MANANG BAIGUULAH BIZ

Avatar

Зочин 2018-12-17 182.160.3.48

HOYR MANAN HEN NI UDIRDLAGAA AWAH WE GEJ BAILDAJ BAINA INGEHIIN OROND SHINE MANAN AWAHUU HUUCHIN MANAN AWAHUU GEED ARD TUMENEEREE SANAL ASULLGA YWUULSAN NI DEER YM BAINA

Avatar

Зочин 2018-12-17 182.160.3.48

HOYR MANAN HEN UDIRDLAGAA AWAH WE GESEN TULAAN URGELJILSEER HEN YLAH BOL SHINE MANAN UU HUUCHIN MANANUU GESEN SANAL ASUULGA YWUULAH HERGTEI BOLJDEE

Avatar

Иргэн 2018-12-17 59.153.113.89

Өөрсдөдөө зориулж хийсэн ХУУЛИАРАА халхавчилна гэж байгаа бол ард түмэн ХУВЬСГАЛ-ын хүчээр МАНАН-г чинь зайлуулаад өгнөө.

Avatar

Зочин 2018-12-17 103.14.38.130

Үндсэн хуульд байгаа УИХ-ын даргын талаарх заалтыг М.Энхболд хийгээгүй шүү.

Avatar

Зочин 2018-12-17 64.119.17.128

Төрийн эрхийг хуурч, хулгайлж, худалдаж авдаг хэдхэн хулгайчтай, тэднийгээ толгойдоо залчихсан Тэнгэр заяатууд даа бид чинь

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

ухна топор бол мотоцикл унасан толгойгүй хүн л дээ. Мотоциклын эзэн жонхуу нь саяхнаас мөрөн дээр нь толгой биш нударга залгаад оёчихсон юм билээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.9.43.17

ХАР МАНАН

Avatar

Amar 2018-12-17 202.179.25.17

Хөөе.Дэлхий дээр амьдралын 20% нь хуулиар 80% нь ёс зүйгээр зохицуулагдаж байдаг юм.Хуулийн ард хулгайгаа нууж хуулиар огцорно гэж ёс зүйг уландаа гишгэхээ одоо боль.Тэнэг байж бололгүй яахав.Харин мангар гэдгээ битгий зарлаад бай.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Наад шашны сурталчилгаагаа өөр газар очиж хий.

Avatar

1-р сургуулийн хамт төгсөгчид чинь 2018-12-17 103.50.206.40

М.Энхболд та Засгийн газрыг унагах ажиллагааг нууцаар зохион байгуулсан чинь үнэн, тэгээд намаа 2 хуваагаад байгаа чинь үнэн, 60 тэрбумаар төрийн эсрэг гэмт хэрэг хийхийг завдсан чинь үнэн . Хүрэлсүхийн ууралж байгаа чинь зөв шүүдээ. Хэн нэгэн өш хонзонгоор ажлыг нь сүйрүүлж, ард түмний эсрэг гэмт хэрэг хийчихээд байхад дуйгүй байх билээдээ. Ерөнхий сайд дуугүй өнгөрөөх гэсэн бол өөрөө хүнд байдалд орох байлаа.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Булчингаар шийднэ. Чирж гаргана л гээд байгаа шүү дээ. Мартсанаас нөгөө Батзандалчин чирж гаргана гээд байсан юу болсон бэ?

Avatar

Zochin 2018-12-17 103.212.116.101

Чи Чөрчийж хатаад чүдэнзний мод болцорсон амьтан уу эс бол гүзээтэй баас уу булчинтай хүнд хорсоод их л дургүй юм аа

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Чи тархигүй юм аа даа? Нэг ёсондоо ажлын мал ч юм уу?

Avatar

Зочин 2018-12-17 64.119.17.128

Та 2 2-уулаа тэжээвэр гөлөгнүүд байна

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

гөлгөн насаа үдээд олоон жил өнгөрч байна, гөлөг өө.

0 0
Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

Гөлөг гэдэг чинь за байз нохойны зулзгыг хэлдэг билүү? Миний бодлоор нохойн зулзага интернэт ашиглаж чадахгүй байхаа. Тэгэж санагдаад байна. Ер нь бол чадахгүй байхаа. Итгэлтэй байна.

0 0
Avatar

Bathurel 2018-12-17 66.181.160.19

Enhboldoo zailaa hyrdan bid shine ono MANANgui ygtmaar bn!Odoo bolson umand hemjee hyazgaar gej bdgiim tsaad huzuigui naiz chini huleej bga hotlooldood hyvtsaa omsood zangigaa zuugeed shydraga unenii shuultuureer or!!!

Avatar

УТАА УГААРАНД ХОРДСОН ЯДУУС 2018-12-17 58.108.66.109

БИТИЙ ГУЦАЦГАА ЖИРИЙН ДУНДАЖ АМЬДРАЛТАЙ МОНГОЛ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ БОЛЖ БАЙНА, ЭДИЙН ЗАСАГ УЛАМ ХУМИГДАЖ, ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХҮНД БОЛЖ ӨДРӨӨР ӨДӨРТ СТРЕСС НЭМЭГДЭЖ, НЭН ЯДУУ АНГИЛАЛРУУ ГУЛСАН УНАЦГААЖ БАЙНА… ЭНЭ ЛЛАРУУДЫН СУУДЛЫН ТӨЛӨӨХ ДАЙНД АРД ИРГЭД ТУЙЛДАЖ ГҮЙЦЛЭЭ!

Avatar

1-р сургуулийн хамт төгсөгчид чинь 2018-12-17 103.50.206.40

Урд зүгийн цустай этгээд УИХ-ыг удирдаад, 60 тэрбумаар улс төрийн эргэлт хийхийг завдаад, УБ хотын газрыг наймаалж хот зохион байгуулалтыг алдагдуулаад, УБ хотыг Утаанбаатар болгосон М.Энхболд та Ухамсараараа, Нямдорж шиг наад ажлаа өгчих. Олонх болсон 40 гишүүн удирдуулахгүй гээд байгааг хүндэтгэн үзээчээ. Хэл амгүй ажлаа өгч ,чөлөөт гишүүн болоод эхнэр хүүхэд, ах дүү нар, хамаатан саднуудынхаа санаа сэтгэлийг тайван байлгаж үзээчээ. Танд юу дутаад байна. Олонхийн саналыг хүлээн ав. Тэгэхгүй б

Avatar

Уншигч 2018-12-17 103.9.90.53

Уучлаарай, Нямдорж гуай хууль зөрчнийг Үндсэн хуулийн цэц тогтоогоод ажлаа өгсөн. Сайн дураараа биш. УИХ-ын даргын асуудал нь хувь хүний асуудал биш байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын ганцаардаж байгаа гишүүн. Өөрийн хүнээ томилсноор ШХАБ, том төсөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш чухал шийдвэрүүд зөвхөн нэг хүний шийдвэрээр гарах болчихоод байна. Ерөнхий сайд бол өөрийн толгойгүй хүн гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Дээр нь ЖДҮ-чин Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Гэр бүлийн жидүү МАНАН шинээр мэндэлсэн байна. Булчин л ярьдаг махнууд байна билээ. Толгойлогч нь халтар танкчин Дон Жонку.

Avatar

Зочин 2018-12-17 103.111.68.3

ХУЛГАЙ ХИЙХЭД ХУУЛь ХАМААГҮЙ, ХУЛГАЙЧЫГ БАРИХ ГЭХЭЭР ХУУЛьТАЙ БОЛЧИХДОГ СОНИН ГАРУУ ЧИ ДОЛООГЧОО

Avatar

М.Энхболдод хүн ёсны захиас 2018-12-17 64.119.23.105

М.Энхболдоо Гарзыг "шударга бус олз-ноос илүүд үзэж бай. Нэг нь түр зуурын, нөгөөх нь насан туршийн шаналал авчирдаг гэсэн үг байдаг. Тэртээ тэргүй М.Энхболд Та насан туршийн шаналалтай, хэдэн үеийн нүгэлтэй хүн. Өргөдлөө өгөөд Ард түмнээ ганц удаа баярлуул даа. Хар амиа бодоод өргөдлөө өгөхгүй ширэлж байгааг чинь Ард иргэд үзэн ядаж, залхаж байна.

Avatar

Уншигч 2018-12-17 103.9.90.53

УИХ-ын даргын асуудал нь хувь хүний асуудал биш байгаа юм. Үндэсний аюулгүй байдлын ганцаардаж байгаа гишүүн. Өөрийн хүнээ томилсноор ШХАБ, том төсөл зэрэг нийгэм, эдийн засгийн маш чухал шийдвэрүүд зөвхөн нэг хүний шийдвэрээр гарах болчихоод байна. Ерөнхий сайд бол өөрийн толгойгүй хүн гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Дээр нь ЖДҮ-чин Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцох ёстой.

Avatar

Зочин 2018-12-17 43.242.243.143

ТӨРИЙН ЭРХ ХУУЛЬ БУСААР АВАХ ГЭДЭГ ХҮНД ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ЖАРАН ТЭРБУМ БИШ ҮҮ ? ТЭГЭЭД ЯМАР ҮЕД НЬ ХУУЛЬ ЯРИАД МОНГОЛЧУУЫГ ДОРМЖЛООД БАЙНА .

Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

Одоо тэгээд яах юм? Авлига авъя гэж ярилаа гээд шоронд хийх юмуу? Авчихсан жидүүг яах юм?

Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

60 тэрбум гэж байхаар газрын наймааг нь сөхөөч. Тэнд баримтууд байгаа даа. Тэгэхгүй байгаа нь өөрсдөө орооцолдсоны шинж.

Avatar

Уншигч 2018-12-17 103.9.90.53

УИХ-ын гишүүдэд ЖДҮ зээл тэгшитгэн олгосныг юу гэж үзэх? Ерөнхий сайд болохын тулд биш үү? 60 тэрбум гэж хүн ярьсан байна, тэгээд тэр мөнгийг хэн өгсөн, хэн цуглуулсан, хэрхэн зарцуулсан, үр дүнд нь юу болсон бэ? ЖДҮ бол маш ойлгомжтой, яах гэж өгсөн, хэн өгсөн, хэн авсан? Хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой юу үгүй юу?

Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

Шударга ёс гэж хуулийн хэрэгжилт биз дээ? Тийм биш бол хэн дуртай өөрийн үйлдлээ шударга гэнэ шүү дээ. Прокурорын хэлсэн шиг шударга ёс их хурлын танхимаас эхлэх ёстой бус уу? Баримт нотолгоотой жидүүгээс хариуцлага нэхэх ёстой. Алтанхуягийн шударга бусын хонгил бол үлгэрийн далай. Ярих бол амархан.

Avatar

zochin 2018-12-17 202.179.27.174

ard olon n ajilgui, yduural n nemegdeedel, M.Enchboldiin ger bul ulam l targalaadal , bayjaadal, odoo bolj uz, Tuyaachecheg zachiralaa ! ta nai targan nochor ard bidnii amidrald uu chiij giiguulsen um be??, yagaad ajliin bair baidaggui um??,yagaad yduural ichseed baigaa um??,yagaad mongol uls ulam chymraad baigaa um??, erchem zachiral avgai M.Enchboldiig uls toroos zailuul ,tegej yrival ene bugdeg chinii orolchoo baigaa schuu, tanaich odoo uter turgen uls orniig cheviin bolgo.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Уурхайн сайд, тэгээд нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын дүү Ассашёорюү Дагвадорж АН-ын гишүүн төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр дотно болохыг энд тодотгох нь илүү хэрэг юм .Бас нэгэн хүчтэй түншлэл нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, мөн АН-ын Ж.Батзандан нар билээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

“Гэр бүлийн МАНАН" гэх энэ багт МАН болон АН, мөн Ерөнхийлөгчийн багт эн тэнцүү хуваагдсан, тэндэхийн гишүүнчлэл дор өөр эрх ашиг гүйцэлдүүлдэг ахан дүүс багтдаг юм. Л.Оюун-Эрдэнэ МАН-д байхад түүний ах Херо Баатар нь Ерөнхийлөгчийн РR-ийн гол хүн байх жишээний. Мөн ЖДҮ-чин болох нь ил гараад чимээгүй яваад байгаа болохоос Нямбаатар гишүүн ч Л.Оюун-Эрдэнэтэй үеэл учир УИХ дотор ихэнхдээ Ерөнхийлөгчийн дуу хоолой болдог.

Avatar

Иргэн 2018-12-17 202.126.89.167

Энэ бүх гацаа маргаан төсөвийн давж биелэсэн 1.4 наяд төгрөгийг булаацалдаанааас үүдэлтэй. Ерөнхийлөгч хориг тавихад Ганболд гишүүн хэлж санаачлан 500 тэрбумыг ерөнхийлөгч аваад таг дуугүй болсон. Одоо давсан орлогын тухай Нарантуяа гишүүн,ХАҮТн дарга Лхагважаваас өөр хэн ч ярихгүй бн. 60тэрбумаар ард олныг төөрүүлж, араар нь маш том хулгай луйвар яваад бг юм биш үү. Сумьяабазар сайд японы айлчлалын үеэр онб хөрөнгө оруулалтыг онд нь хийх нь зүйтэй гэж ярьж бн лээ. Сэжигтэй биш үү!!!!

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Хэрвээ АТГ-ын даргыг л өөрийнхөө оролцоотойгоор шинээр томилж чадвал УИХ-ын даргаар М.Энхболд байна уу, үгүй юү гэдэг нь Ерөнхийлөгчид түй ч хамаагүй.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Хамгийн чухал нь тэрээр одоо байгаа АТГ-ын даргыг л солих, тэгээд өөрийнхөө оролцотойгоор дараагийн даргыг томилуулах л чин хүсэлтэй. \nУИХ-ын даргыг огцруулахын цаад зорилго ердөө энэ.

Avatar

зочин 2018-12-17 139.5.216.190

Энхболд даруй огцорч улс орон ард түмнийг минь амар тайван байлгаач.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Төлбөрийн нэхэмжлэл нь Засаг үлдсэн тэр оройдоо Ерөнхий сайдын өрөөнд ирэв. Гүйлгээний утга нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах гэсэн байлаа. Энд тархи, булчин хоёрын ялгаа дахиад гарч ирнэ. Ерөнхийлөгч бол цаанаа ганцхан зорилготойгоор УИХ-ын даргыг огцруулах даалгавар өгсөн. Харин Ерөнхий сайдын багийнхан нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах гэж ойлгож будилаад яваа.

Avatar

Зочин 2018-12-17 66.181.190.24

Бүх сонгуулийг дахин явуулмаар юм, бүгд огцор!!!үнэхээрийн залхаж бн!!!

Avatar

Зочин 2018-12-17 64.119.18.88

Болж буй үйл явдалыг тал талаас нь цэгнэн үзэж ухаалаг шийдвэр гаргадаг тэнэг биш хүмүүс бол энэ Л.Оюун-Эрдэнэ нар шиг цамнахгүй л дээ. Ер нь нэг иймэрхүү хүмүүс аль ч орны Парламентад бас хэрэгтэй байдаг бололтой , Орост В.В.Жириновский байна , манайд ч гэсэн 90-ээд онд "сум" Х.Дашзэвэг , Л.Гүндалай гээд Парламентарууд байж л байсан "Давхар дээлийг тайл" гэж бөмбөр нүдэн хашгирч байсан Я.Содбаатар , Ж.Мөнхбат нар ч гэсэн "адилдаа адил годилдоо годил"

Avatar

Батнасан 2018-12-17 202.126.89.87

Хүрэлсүх ээ одоо болно улс орны эдийн засаг хэцүүдлээ Баттулга та хоёр эдийн засгийн асуудлыг мэдрэх боловсролгүй учир зөвхөн өш хонзон ерөнхийлөгчийн засаглалыг л мөрөөдөж сэрүүн зүүдэлж байна .Эдийн засгийн зөвлхүүд чинь та хоёрын дарангуйллаас айгаад дуугарч чадахгүй байна.ард түмнээ бодож хэрүүл өш хонзонгоо зогсоо.

Avatar

Батнасан 2018-12-17 202.126.89.87

Хүрэлсүх ээ одоо болно улс орны эдийн засаг хэцүүдлээ Баттулга та хоёр эдийн засгийн асуудлыг мэдрэх боловсролгүй учир зөвхөн өш хонзон ерөнхийлөгчийн засаглалыг л мөрөөдөж сэрүүн зүүдэлж байна .Эдийн засгийн зөвлхүүд чинь та хоёрын дарангуйллаас айгаад дуугарч чадахгүй байна.ард түмнээ бодож хэрүүл өш хонзонгоо зогсоо.

Avatar

АЮУШ АРД 2018-12-17 49.0.149.20

ЭНХБОЛДОО ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨДРҮҮДЭД АВСАН 20 ТЭРБУМ ДАА ТАЙЛБАР ХИЙГЭЭЧ ОРОЙ БАНК ХААСАН ХОЙНО ЗЭЭЛИЙН БАРЬЦААГҮЙ ХЯТАД КОМПАНИАР ДАМЖУУЛЖ АВСАН ГЭЭД БНА ЖДҮ ТҮҮНИЙ ЧИНЬ ХАЖУУД БАГА БИШ ҮҮ

Avatar

Зочин 2018-12-17 202.72.245.220

ХҮҮШ ХҮҮХЭЭ БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГЛАЛЫН ГОЛ УТГА НЬ ОЛОНХООРОО ШИЙДЭХЭД БАЙДАГ ЮМ ШҮҮ. ТЭРНЭЭС ХУУДУУТАЙ ХУУЛЬ ХИЙЧИХЭЭД АРД НЬ НУУГДАХЫГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ АА. ХУУДУУТАЙ ХУУЛИЙГ ОЛОНХООРОО ХАЛНА СОЛИНО ӨӨРЧЛӨНӨ МЭДЭВ ҮҮ. ИЙМД ОЛОНХИЙН ИТГЭЛ ДААХГҮЙ МИ ОВОГТ ОГЦОР

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Прокурорын “ЖДҮ-чин 9 гишүүний хэргийг боосон, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гурав гурваар нь УИХ-д хүргүүлнэ” гэх мэдээлэл нь ЖДҮ-чин гишүүдийг айлгаж, “дараагийн гуравт нь би багтчих юм биш биз" гэх айдас нь тэднийг чуулганы хуралдааны ирцийг бойкотлох гол шалтгаан болой. Тэдэнд одоо хууль, шударга ёс чухал биш, прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг ирүүлэхгүй байх, ирвэл замын дундаас буцаах улс төр л хэрэгтэй.

Avatar

Хувалз 2018-12-17 103.111.68.3

Энэ хулгайч зөвхөн өөрийнхөө эргэн тойрны бгөс долоогч үр могойн нартаа л бурхан шиг сайхан хандаж хууль бусаар баяжихалд нь тусалсан. Харин нийт Монголын ард тумнийг хуулгүй ялзралд, хууль гэдэг зөвхөн шудрага хрүмүүст л үйлчилдэг, хулгайч луйварчидад хууль үйлчилдэггүй ийм нийгэмд хүргэсэн бузар н**ш

Avatar

иргэн 2018-12-17 202.179.24.146

Энхболд Огцороо нэн даруй

Avatar

suhee 2018-12-17 202.179.27.249

Монголчуудын 99,99 хувь нь М.Энхболд хулгайчийг огцруулахыг шийтгэхийг шаардаж байгаа шүү…

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Хөлсний бичээч нар арай л юмаа. Хуулийн үндэслэл байна уу 99,99 ч гэх шиг

Avatar

Зочин 2018-12-17 202.179.27.249

Монголчуудын 99,99 хувь нь М.Энхболд хулгайчийг огцруулахыг шийтгэхийг шаардаж байгаа шүү…

Avatar

Зочин 2018-12-17 66.181.190.24

Ард түмэн гэж худлаа орилноо боль.бид 2 гаас нь залхаж гүйцлээ.нэг нь УИХ, нөгөө нь ЗГ огцруулж тарцгаа! Буруутай бол та нар бүгд адил буруутай!!!

Avatar

Зочин 2018-12-17 182.160.34.120

хууль нь энх60лдыг хамгаалаад байдаг. энэ сайт ард түмний эсрэг ажиллаад байдаг. яамаар ч юмдээ?

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Тэгэхээр хуулийн дагуу ажилласан байхгүй юу даа Хөлсний бичээчээ

Avatar

Зочин 2018-12-17 202.21.100.210

Өнөөдөр ам доллар 2640 төгрөгтэй тэнцэж шатахууны үнэ 300 төгрөгөөр махны үнэ 2017 оны 12-р сартай харьцуулахад үхрийн мах 50%-р өссөн байна шүү дээ.У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газарт хариуцлага тооцох цаг болсон

Avatar

М 2018-12-17 203.91.114.244

Битгий хуцацгаа. Огцруул наад хужаагаа

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Хөлсний бичээч Чи битгий х**

Avatar

Зочин 2018-12-17 66.181.160.108

60тэрбум бол тэнэг зохиол .Доржзодов схем болгон хөгжүүлээд М.Энхболдод тайлбарлахдаа зориуд нууцаар бичлэг хийгээд УИХ-н сонгуулийн өмнө АН-н зүгээс ил болгосон боловч хүмүүс тоогоогүй өнгөрсөн.Харин ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс хүчээ авч одоо л үр дүнтэй з****г болж МАН-г 2хуваалаа! АН-г бүлэггүй болголоо! Монголын улс төрийг хямруулж УИХ-г тараахад хүргэлээ! Монгол төрийн ажлыг хагас сар гацааж ханш,хүнсний үнэ өсөж,инфиляци дээд цэгтээ хүрч,ЭЗ хямарч эхэллээ! Доржзодовыг шоронд хий!

Avatar

Зочин 2018-12-17 103.229.178.10

Battulga eronhiilogchiin zasaglaltai bolox gesen sanaarhlaa 1 shataar ahiullaa geed duusgaachdee

Avatar

Зочин 2018-12-17 64.119.22.78

Хурдхан 2020 он болоосой доо. Энэ улс төрийн тахлуудаас нэг мөсөн салмаар байна. Одоо энэ Хүрэлсүх , Оюун-эрдэнэ, Баттулга, Батзандан, Болд, Аюурсайхан, нямдорж гэсэн ханаж цаддаггүй мөнгө эдийн засгийн хомхой шуналтнуудыг төрд дахин ойртуулахын төлөө бид тэмцнэ. Энхболд муу хүн байж болно. Гэхдээ сайн дарга шүү. төлөв түвшин. Цус нь хольцтой ч байж болно. Гэхдээ л Монголын төлөө цохилох зүрхтэй хүн. Трамп ч цус нь их холилдсон хүн биз дээ. Америк дэмжсэн ш дээ.. Цус ярьвал бүгд л хольцтой

Avatar

Зочин 2018-12-17 123.212.193.194

64.119.22.78 чи ямар гээч эргүү тэнэг н**ш нь вэ? АНУ-ын иргэдийн ихэнх нь цагааачдын үр удам болон цагаачид гэдгийг мэдэхгүй юу? Эсвэл АНУ-ын өмнөх дөчин дөрвөн ерөнхийлөгчид нь бүгд индиан гаралтай байсан бол аа Трамп гарлаа гээд гайхах байсан байх. Даанч тийм биш. Мэдлэггүй мунхаг орк гэдгээ гайхуулж дээ чааваас.

Avatar

Иргэн 2018-12-17 103.212.119.9

Цагаан дээр хараар биччихсэн хууль нь байгаа хойно түүнийгээ л дагацгаа?! Тэр нь л өлзийтэйшдээ?!

Avatar

Зочин 2018-12-17 202.9.42.243

Энхболд намаа удирдаж үнэмлэхүй ялалт бгбуосан гавьяатай! Хүрэлсүх үнэмлэхүй ялалт бгуулсан намын ажлыг авсан хүн.Яагаад ингэтлээ энэ хүнийг үзэн ядах болов????

Avatar

Зочин 2018-12-17 123.212.193.194

Хуцав аа. Ми овогт намаа сайн удирдаж байна гэж дүгнэнгүүтээ сонгогчдын ихэнх нь Ми овогтын удирдсан МАН-г сонгосон гэвэл хажуугаар өнгөрсөн нохой хүртэл шоолно. Өмнөх засаг АН-ын тэнэг новшнууд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, н**ш болгосон учраас нөгөө өрөөсөн дугуй МАН-ыг сонгосон юм. Ми овогтын гавьяа ч биш сонгуулийн үр дүн бол ард түмний сонголт байдаг юм тэнэг ээ.

Avatar

зочин 2018-12-17 122.201.22.249

нхурлын 50 илүү хувь нь дэмжихгүй байхад аюулгүй байдлын хороонд орох эрх байхуу

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэийн ах Херо Баатарын хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 50 хувийг хангаж өгчихөөд байхад л У.Хүрэлсүх нь Х.Баттулгадаа өртэй явах юм. Тэр өөрийг нь Ерөнхий сайд болгосны төлбөрөө төлж дуусаагүй байхад Ерөнхийлөгчид дахиад өртэй болов. Энэ удаа Засгийн газрыг нь огцруулахгүй авч үлдэхэд Батзандан, Болд, Мурат гэж гурван кнопоор дэмжлэг үзүүлсний төлбөрийг Ерөнхийлөгчид төлөх хэрэгтэй болжээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэийн ах Херо Баатарын хэлснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтынх нь 50 хувийг хангаж өгчихөөд байхад л У.Хүрэлсүх нь Х.Баттулгадаа өртэй явах юм. Тэр өөрийг нь Ерөнхий сайд болгосны төлбөрөө төлж дуусаагүй байхад Ерөнхийлөгчид дахиад өртэй болов. Энэ удаа Засгийн газрыг нь огцруулахгүй авч үлдэхэд Батзандан, Болд, Мурат гэж гурван кнопоор дэмжлэг үзүүлсний төлбөрийг Ерөнхийлөгчид төлөх хэрэгтэй болжээ.\nТөлбөрийн нэхэмжлэл нь Засаг үлдсэн тэр оройдоо Ерөнхий сайдын өрөө

Avatar

иргэн 2018-12-17 66.181.167.54

Хүрэлсүхээ эр хүн байх 1 асуудал.Хүн байх хэцүү дээ.Хүрэлсүхээ хүн ухаалаг юм мэдэж уншиж судлах тусмаа л үг цөөнтэй зөөлөн болдог.Гэтэл өөрөө юмч уншдаггүй хүн чанратай байя гэж боддоггүй цэргийн эр гэдгээр л асуудалд хандаж байгаа чинь эмгэнэлтэй.Өвөг дээдсийн үг сургаалыг ч гэсэн бага ч гэсэн уншиж судлавал өөрт чинь л хэрэгтэй.Багабанди ахынхаа титэм номыг ядахнаа сөхөж хараачээ.Дандаа заан байхгүй.40 гишүүн байнга УИХ-н гишүүн байхгүй.Баттулга байнга Ерхөнхийлөгч байхгүй.

Avatar

хөлсний бичээчид 2018-12-17 103.26.195.240

Шударга бусын хонгилыг боох, нокаутад оруулах бүр багадна. Шууд цөм цохих хэрэгтэй.

Avatar

Андууд Сайт 2018-12-17 103.111.68.3

ЭНЭ чинь миеэгийн дотны анд Элбэгээгийн сайт шүү дээ. Монголын төрийн тулгуур баганыг ороосон 2 хорт могойн гар хөл болсон хэрэгсэл

Avatar

zochin 2018-12-17 66.181.184.179

Neg yam hiih geheer l uur neg yamiig baritsaa bolgoj gargaj ireed unagaad neg bairandaa l ergeldeed baidgaa bolivol yaasan yam ehleed tom gemt heregten avilgachid hund surtaltanguudaasaa salaad daraagiinhaa yam ruu orj des daraatai yavbal yaasan yam uuhch bish bulchirhaich bish yam bicheed humuusiin tolgoi erguulehee bolivol yaasan yaasan yam

Avatar

иргэн 2018-12-17 103.50.206.62

Хүрэлсүхийн энэ үг үйлдэл түүхэнд байхгүй зүйл болж байна.Ийм жудаггүй ухаангүй хүн чанаргүй зүйлтэй эвлэрээд байгаа иргэд нам эвсэл 38 УИХ-н гишүүдэд хариуцлага тооцож хууль үйлчилье.Одоо арай л уйваагүй ааш авир гаргаж төрийн эргэлт хийж байна гэхэд хилсдэхгүй.Үндсэн хуулинд захирагддаггүй хүмүүс төрд ажиллах эрхгүй,Монгол улсад амьдрах эрхгүй шүү Хүрэлсүхтэнгүүдээ.Хуулинд үахирагдахгүй гэж байгаа бол Монголоос яв даа.Тусгаар тогтносон бүрэн эрх Монгол улсад хэнч байсан хуулийн дор ажиллана.

Avatar

Zochin 2018-12-17 103.26.195.103

Ene zamiin tugjrel utaa hotiin tuvd bgaa zambaraagui baishin barilga ene sandui munhkbat geed tusviin tsalingaar terbumtan bologsod geed sain saihan zuil ih hiisen hundee odoo bolnoo junai naiz chin hurtel hil davsan surag bna

Avatar

Amar 2018-12-17 202.179.27.112

Хөөе.Дэлхий дээр амьдралын 20% нь хуулиар 80% нь ёс зүйгээр зохицуулагдаж байдаг юм.Хуулийн ард хулгайгаа нууж хуулиар огцорно гэж ёс зүйг уландаа гишгэхээ одоо боль.Тэнэг байж бололгүй яахав.Харин мангар гэдгээ битгий зарлаад бай.

Avatar

Буруу Цолмон 2018-12-17 103.10.23.114

Хулгайч зохиож хулгайч нар олнохоор оо баталсан хуулиар шудраг шийдэж мөн харагдана даа Золхисон хуулиан ашиглаад гэмэт хэргээсээ мултарах санаатай

Avatar

Зочин 2018-12-17 103.111.68.3

МИЙЁОГИЙН САЙТ СЭТГЭГДЭЛ УТГААД Л БАЙНА УУ. ӨГСӨН МӨНГӨ Нь ЧАМАЙГ ТАМД ЖАРГААХ БАЙХДАА

Avatar

зочин 2018-12-17 203.91.118.247

Миеэ гэдэг ичихээ байсан луйварчинг зайлуулж энэ улсад шударга ёс тогтоож л таарна даа, Ард түмэн тийм ч учраас Ерөнхий сайд аа дэмжиж байна. Монгол улсын бүхий л хуулийг зөрчсөн нөхөр одоо ингээд хууль яриад сууж байгаа учраас л энэ улс ийм ядуу зүдүү амьдарч байНА ДАА

Avatar

zochin 2018-12-17 66.181.188.46

bugd huuliar yabah yostoi .Unen.huulia deeduul bieluulehgyu bol uls oron henii yu boloh be.

Avatar

Зочин 2018-12-17 103.9.90.50

Хүрэлсүх бол удирдагч хүн биш гэдэг нь тодорхой. МАН-ыг тэргүүлсэн тэр цагаас энэ нам төр удирдах засаглах чадваргүй болов. Бушуу 20 он гарч бүгдийг нь хөөж явуулах юмсан.

Avatar

Зочин 2018-12-17 103.111.68.3

Монгол улсын эрх ашгийн төлөө асуудал болохоор хуулиар шийдэгдэнэ гээд гүлдийдэг. Харин миеэгийн өөрийнх асуудал болохоор байнгийн хороо энээ тэрээ гээд саналаар нэртэй МАНАН бүлэглэлийн сонирхлын дагуу явдаг. Энэ мууг тэр Элбэгээтэй нь оймёийг нь гозолзуулахаас нааш Монгол улс амар тайвнаа үзэхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж