М.Нарагийн бас нэгэн нууц

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

М.Нарагийн бас нэгэн нууц

Рок попын хамгийн “sexy” дуучин гэгддэг дуучин М.Нара нүцгэн зургаа татуулж багагүй шуугиан тариад байсан ч найз залуутай болж намба сууж, чимээгүйхэн байх болсон. Найз залуугаасаа алхам ч холддоггүй дуучин Нарагийн талаарх бас нэгэн нууцыг дэлгэхэд тэрбээр багаасаа урлагт хайртай хүүхэд байсан гэдэг. Түүний жинхэнэ нэрийг Нарантуяа гэдэг бөгөөд оюутан байхдаа тухайн үеийн оддын тоглолтод ард нь бүжиглэдэг байсан гэнэ. Ингэж бүжиглэж байх хугацаандаа Нараа тухайн үеийн хамгийн царайлаг дуучин гэгддэг байсан Байзда, Минжинсор зэрэг дуучдын ард бүжиглэдэг байжээ. Нэг их удалгүй Нара Япон улсыг зорьж гоцлол дуулаач мэргэжлээр сураад ирсэн.


Эх орондоо ирэхдээ Нарантуяа нэрээ Нара болгон өөрчилж гадаад төрхөө ч гэсэн багагүй өөрчилжээ. Түүний арван жилийн өмнөх зургийг “Фокус” гэрэл зургийн студийн архиваас харж болох юм.

С.Сүндэр 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж