Шаардлагыг гардаж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Шаардлагыг гардаж авлаа

Иргэний хөдөлгөөний жагсагчид Төрийн ордны хашааны гадна жагсан ирж УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүллээ. Тэдний шаардлагыг УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Магнайсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Нямжав нар хүлээн авлаа. Шаардлагыг О.Магнай нар хүлээлгэн өгсөн байна.
Шаардлагад Хууль зүй, дотоод хэригйин сайд Ц.Нямдоржийг хил дээр ахин дахин хэрэг гарч буйтай, мөн Эрүүл мэндийн сайд С.Ламбааг өвчний дэгдэлтийн үеүдэд дорвитой арга хэмжээ аваагүй, мөн Улсын ерөнхий прокурор М.Алтанхуягийг 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг шалгахад хяналт тавьж чадаагүйн улмаас огцруулах талаар тусгажээ. Хариуг ажлын 10 хоногт багтааж өгөхийг шаардсан байна.
  Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж