"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа" | News.MN

"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

Одоогоос бараг хоёр сарын өмнө амиа алдсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн гомдолтой хэвээр байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Талийгаачийн ээж Чимгээ, мөн нагац ах Ч.Гэрэлтхүү нар өнгөрсөн амралтын өдрүүдээр фэйсбүүк хаягаараа лайв мэдээллийг олон нийтэд цацлаа.

Загвар өмсөгч Ч.Чамин"Эрдэнэ аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх “KH апартмент” хотхоноос өндрөөс унаж амиа алдсан. Тус шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан байсан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан ч талийгаачийн ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэвлэлээр удаа дараа илэрхийлсээр ирлээТалийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно хэмээн ар гэрийнхэн нь найдаж байсан юм. 

Сар гаруйн турш хүлээлгэсэн шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсанТус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй хэмээн  үзжээ.

Талийгаачийн ээж өмгөөлөгчийн хамтаар хариуг авахаар очиход түүнийг баримтыг гадагш мэдээлэхгүй гэж гарын үсэг зурахыг тулгасан тухай талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурдсан байна. Талийгаачийн нагац ах болох Ч.Гэрэлхүү дүүгийнхээ үхлийн шалтгааныг илрүүлэхээр тус хэрэгт холбоотой баримтуудыг олж аван өөрийн цахим хуудаснаа нийтэлсээр ирсэн билээ. Тэрбээр Франц улсад амьдардаг бөгөөд уржигдар /2018.12.15/ өөрийн цахим хуудаснаа  лайв хийсэн юм.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Sunday, December 16, 2018

"БИ  АЛУУРЧДЫГ ЗААВАЛ ОЛЖ ДҮҮГИЙНХЭЭ НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭНЭ"

Тэрбээр “Би  аравдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хоёр мөрдөгч хөлсөлж авсан. Надад хэрэгт холбоотой хүмүүсийн нэрс болон гурван хавтаст хэргийн материал байна. Эдгээр материалыг англи хэл дээр орчуулна. Талийгаачийн хамгийн сүүлийн өдөр өмсөж явсан хувцсыг ээж нь над руу явуулсан. Энд ирсэн байна. Би эндхийн шүүх шинжилгээнд оруулна, мөн франц өмгөөлөгч авна гэж бодож байгаа. Монгол Улсын хууль  хяналтын байгууллагууд яах нь вэ харъя. Энэ бол захиалгат аллага. Би энэ хэргийг илрүүлсэн. Гол нь хамтарч ажиллах хүнийг хайж байна. Би үнэнийг дэлгэхээс айхгүй байгаа ч  манай хамаатан садан бүгд айдас дунд байна. Надаас холбоогоо хүртэл тасалж байна.

Энэ хэргийг Монголд өмгөөлөх өмгөөлөгч хүртэл олдохгүй байна. Намайг заналхийлэх нь ихэссэн учраас хэрэгт холбоотой материалуудыг хоёр хувилсан. Нэг нь надад, нөгөө нь Швейцарт байгаа. Би энэ хэргийг олон улсын түвшинд шалгуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбогдоод  “Надад баримт нь  байна. Та энэ хэрэг дээр  тулж ажиллаад өгөөч” гэхэд ”Таны хэвлэн нийтлэх эрх нээлттэй байгаа. Хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг баримттайгаар дэлгэх ёстой” гэсэн. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр холбогдоод өмгөөлөгч олоод өгөөч гэж гуйсан. Гэтэл өмгөөлөгч санал болгож чадахгүй нь уучлаарай гэсэн хариу өгсөн.

Талийгаачийн лифтээр явж байгаа бичлэг нь амьдардаг 11 давхрынх лифтэнд байгаа бичлэг. Түүнээс биш өөр орц биш. Лифтээс буусныг нь оруулаад дээшээ гарсныг 6D болгож өөрчилсөн. Надад хэрэг гарахаас өмнөх лифтний 7 хоногийн бичлэг байна. Өндрөөс унасан гадны нөлөөгүй амиа хорлосон болгож харагдуулж байгаа бүх зүйл лифтний хяналтын камерын монтажтай холбоотой. Хэрэг гардаг өдрийн бичлэгийг 2-3 үзээд ойлгохгүй. Олон дахин нягталж байж ойлгоно. Надад бичлэг нь байгаа. Би удахгүй тэр бичлэгийг цахим хуудаснаа оруулна.

Эхний ээлжид МNTM шоуны шүүгч Нора болон Э.Одгэрэл нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Тэр хоёр хэрэгт хамгийн их хамааралтай. Алуурчинд зуучилж өгсөн байх магадлал өндөр. Үүнээс гадна талийгаачийн найз залуу болох н.Нэмэхбаяр, МNTM-ийн оролцогч Э.Одонтунгалаг нар мөн хамаатай. Э.Одонтунгалаг одоо АНУ-д байгаа. Тэр хүүхэд хоёр улсын иргэншилтэй эсвэл хэрэгт хамаатай болохоор гадагшаа явсан. Хэрэгт хамаагүй байсан бол надтай хамтарч ажиллах ёстой шүү дээ. Эхлээд Э.Одонтунгалагийн ээж талийгаачийн өмнө маанийн ерөөл яагаад тавьсанаа тайлбарлах ёстой.  Маанийн ерөөлийг нас барсан хүний л урд тавьдаг биз дээ.

Аллагад оролцсон бүх хүн БНСУ-д байгаа. Би алуурчдыг заавал олж дүүгийнхээ нэр хүндийг сэргээнэ. Бүхэл бүтэн найман жил өөрийнхөө чадлаар явсан хүүхэд бусдын гарт зэрлэгээр амиа алдлаа. Яагаад нас барсан хүн амаа эцсээ хүртэл ангайж үхдэг талаар Швейцар эмчээс асуутал чанга орилоход нь дуугай болгох гээд аманд нь юм чихээд, нугасыг нь тасалсан учраас гэж хэлсэн. Аллага 09.30 цагаас эхэлсэн. Талийгаачийг гэрээс нь авч гараад өөр газар тамалж алсан. Эхлээд хөлийг нь хугалсан. Би үүнийг батална. Надад баримт нь байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гэр бүлийнхэн нь гарын үсэг зураагүй байхад шууд задлан шинжилгээнд оруулсан. Нас барсан хойно нь хүртэл зүгээр байлгахгүй юм. Талийгаачийн ээж нь Скайтел төв дээр талийгаачийн иргэний үнэмлэхтэй очоод сүүлд ирсэн, залгасан утасны жагсаалтыг нь авах гэсэн боловч өгөөгүй. Цагдаагаас зөвшөөрөл ав гээд. Цагдаа нь зөвшөөрөл өгөхгүй юм.

Талийгаачийн аравдугаар сарын 21-24-ний гар утасны дуудлагыг олсон байхад л хэрэг илэрнэ. Хэрэгт холбоотой баримтуудыг дэлгээд эхлэхээр талийгаачийн ээжийг нь оролдож эхэлж байна. Бүх баримтаа дэлгэвэл Монголд байгаа хамаатан садныг минь хэн хамгаалах юм. Тэдэнд золгүй юм тохиолдвол дүүг минь алсан алуурчид л холбоотой. Миний хувьд үнэнийг дэлгэхээс айхгүй. Намайг заналхийлсэн мессежүүдийг хамгийн сүүлд дэлгэнэ. Одоо хийхээр хүмүүс шоу гээд буруугаар ойлгочихно. Гэрчүүдийн мэдүүлэг надад он, сар, өдөртэйгээ байгаа. Гэрчүүдийг болон манай ар гэрийнхийг хамгаалалтад авчих л даа монголчуудаа. Цагдаа талийгаачийн ээжийг нь хамгаалтад авахгүй байна. Би өөрөө Европын холбооны хамгаалтад байгаа" гэв.

ТАЛИЙГААЧИЙГ НАС БАРДАГ ӨДӨР БАЙРНЫХ НЬ ЛИФТЭНД НАЙЗ ЗАЛУУ НЬ ЯВЖ БАЙСАН

Талийгаачийн ар гэрийнхний дэлгэсэн мэдээлэл дунд гэмт хэрэг гардаг өдрийн лифтний бичлэг байгаа юм. Тэгвэл талийгаачийг нас бардаг өдөр байрных нь лифтэнд найз залуу болох Н явж байгаа бичлэгийг энэ сарын 3-ны өдөр дэлгэсэн юм.

Талийгаач хэрэг гардаг өдрийн өглөө 10.35 цагт гэрээсээ ихэд сандарсан байдалтай гарсан бөгөөд гар утсаа орхиод гарсан байна. Харин талийгаачийн найз залуу Н нь тус өдрийн өглөөний 09.27 цагт талийгаачийн байрны лифтэнд явсан дүрс нь бичлэгт үлджээ.

Талийгаач найз залуугийн хамт сүүлийн хоёр жил “KH апартмент” хотхонд байр түрээслэн амьдарч байжээ. Н нь талийгаачийг амьд ахуй цагт нь хэд хэдэн удаа гар хүрч, уруулынхаа дотор талд оёдол хүртэл тавиулж байсан гэх мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү найзуудаас нь авсан байна. Гэр бүлийнхний зүгээс найз залуу болох Н-ийг бүсгүйн үхэлд холбоотой гэж хардаж буйгаа нуухгүй байгаа юмТалийгаачийн гэр бүлийнхний зүгээс  хэрэгтнүүд тухайн байран дахь лифтний хяналтын камерын бичлэгийг урьдаас бэлтгэн сольж монтажилж нийлүүлээд зориудаар хадгалуулсан буюу хэргийн газрын хяналтын камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн  гэж үзэж буй.

3. Гэмт хэрэг гардаг өдөр хэрэгтнүүд тухайн байран дах лифтны хяналтын камерын бичлэгийг урьдаар бэлтгэн сольж монтажилж нийлүүлээд зориудаар хадгалуулсныг олж илрүүлэн баримттайгаар оруулав! Хяналтын камерыг хүссэн хүн бүр оролдож өөрчилж болдоггүйг АНХААР ❗❗❗ (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж шийтгэхэд биш юмаа гэхэд тодруулж олоход л анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.Эцэст нь хэлэхэд надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно! Монголчуудаасаа хүсэх нь: Чадах чинээрээгээ төрийн өндөрлөгүүдэд хүртэл ШЕЙР ХИЙЖ өгнө үү.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Tuesday, December 11, 2018

Түүнчлэн талийгаачийг найз залуу гэгдэх Н-ийн хамт тус байранд амьдардаг байсан нэр бүхий гурван хүнийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Цагдаагийн байгууллагаас “Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай бүх шалгалтыг явуулж байгаа. Цахим хуудсаар тарсан мэдээлэл бодитой бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаа нарт тэр бичлэгийг эвлүүлээд, хуулбарлаж суух шаардлага байхгүй. Бид хуулийн дагуу шаардлагатай бүх ажиллагааг явуулж байгаа. Энэ хэрэгт хэн нэгнийг татаж холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй” хэмээн мэдэгдээд байна.

Хэрэг гардаг өдөр талийгаачийн өмсч явсан хувцсыг цагдаагийн байгууллагаас ээжид нь буцаан өгсөн ч хэрэглэж байсан гар утсыг нь өгөөгүй аж. Ийнхүү талийгаачийн өмсч явсан хувцас тус бүрийг үзүүлсэн бичлэгийг ар гэрийнхэн нь энэ сарын 11-ний өдөр дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт талийгаачийн өмсч явсан өмд цамц аль аль нь үрэлтээс үүссэн цооролттой, өмсч явсан хос тавчигны нэг алга болсон, цамцны мөрөн дээрх цусны толбо зэрэг харагдаж байна. 

3. 10-р сарын 27ны өдрөөс хойш мэдээллийн сайтууд, хуудсуудаар, ТВ-ээр цацагдсан "өндрөөс унасны улмаас амиа хорлосон" гэсэн ойлголтыг зориудаар тарааж байв. Тухайн өдөр тухайн мөчид хайртай дүүгийн минь өмсөж байсан хувцасны байдлаас харахад гадны нөлөөтэйгөөр зэрлэгээр хорлогдож амь насаа алдсан нь тодорхой байна. Ар нуруугаараа чирүүлж тамлуулж нуруу өгзөг гуяны арьс зулгарч өмсч байсан өмд цамцанд наалдсан, цамц өмд аль аль нь үрэлтээс үүссэн цооролттой, өмсч явсан хос тавчигны нэг алга болсон, цамцны мөрөн дээрх цусны толбо зэрэг олон зүйлээс шинжихэд энд мэргэшсэн мэргэжлийн нүд шаардлагагүй!!! Бүх зүйл ил тод байна ! (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж шийтгэхэд биш юмаа гэхэд тодруулж олоход л анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.Эцэст нь хэлэхэд надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно! Монголчуудаасаа хүсэх нь: Чадах чинээрээгээ төрийн өндөрлөгүүдэд хүртэл ШЕЙР ХИЙЖ өгнө үү.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Tuesday, December 11, 2018

Үүнээс үзэхэд хэрэг бараг тодорхой болсон байж ч мэдэх юм. Дээрх хэрэг дээр нэр бүхий хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа ч сайн ажиллаж чадахгүй байна гэж талийгаачийн ар гэрийнх нь  үзжээ. Тэд Р.Булгамааг өмгөөлөгчөөр авах хүсэлтэй байгаа аж. Харин одоо холбогдох байгууллагууд ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс гаргаж ирсэн энэхүү баримтуудад хэрхэн дүгнэлт өгч тус хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдэв бололтой.

Талийгаачийн ахаас гадна түүний ээж ч мөн шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, охиныг нь амиа хорлосон мэтээр ойлгуулж байгаад харамсч байгаагаа илэрхийлэн олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлээд байгаа юм. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ ар гэрийхэн нь үүнийг амиа хорлолт биш захиалгат аллага хэмээн үзээд байгаа юм.

Э.БУРАМ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-17 202.179.27.149

Бидэнд хэнийг ч буруутгах, хэнийг ч зөвтгөх эрх байхгүй. Гэхдээ сүүлийн үеийн хэргүүд дээр "цагдаа шүүх, прокурорынхон хэргийг удаашрууллаа, буруу дүгнэлт гаргалаа, аль нэг талд ажиллаа, хахууль авлаа" гэх яриа байнга сонсогддог. Энэ чадваргүйнх үү? Эсвэл худалдагдсаных уу? Хохирсон хүмүүс бүр цөхөрч яахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л болоод байх шиг санагддаг.

Avatar

зочин 2018-12-17 202.9.44.88

Харамсалтай нас барсан дүүгийнхээ ясыг бүү ѳндѳлзүүл. Бусдыг бүү хард, харьд байсан чи далдыг хардаг юм шиг зохиох юм. Сэтгэц нь зүгээр байх даа.

Avatar

бибид 2018-12-17 202.72.244.219

Нотлогдоогүй юмаар хүн амьтан битгий гүтгээд бай. Энэ чинь бас хуультай байх. Тэр хүн чинь бас ардаа амьдралтай л байх. Аваачаад шидчихээгүй бол амиа л хорлосон байлгүй дээ.Бодвол нөгөө баян найз залуу нь сална гэснээс болоод согтуудаа хямраад амиа хорлоо биз

Avatar

Зочин 2018-12-17 203.91.116.119

Амиа хорлоогүй л байх. Оролцсонх хүмүүс байгаа байх. Харин ямар шалтгаанаар гэдэг нь сонин байна. Тэр шоу ч дээ. маш муу хийж байгаа. Нора үргэлж л ууртай байх юм. Гурван шүүгч хоорондоо яасан хөндий харьцдаг юм бэ дээ. Тайрагийн шоуг гутаагаад байна. Охиныг Итали явна, түрүүлнэ энэ тэр гэдгээс л ухаан алджээ дээ. Энэ хувцаснууд нь аймаар урагджээ.Бас энэ охины аль тааруухан зурагнуудыг л тавиад байх шиг байх юи. Найз залуу нь өөрөө алаагүй байлаа гэхэд мэдэж л байгаа байх. Яагаад гэхээр анх их

Avatar

Зураач 2018-12-17 90.207.142.74

Ийм л байна даа! Үхсэний хохи болоод өнгөрөх үү?

Avatar

Zochin 2018-12-17 82.76.213.228

Hergiig hurdan ilruuleed, a*******n novshuudiing tseerluuleh boltugai.

Avatar

Zochin 2018-12-17 202.126.89.242

Mongoliin tsagdaa bolon shuuh emnelegiihen shal hudlaa dugnelt gargadag ajilaa hiij chaddaggui. Bi ahiigaa bas zuurdaar aldsan ter hun ni meduulegtee uuriiguu elchileed bhad l tsagdaa nar uuriin ajilaa hiihees zalhuurdag yum uu yadagiin honog hugatsaa avaad l hergiig haadag yum bn lee. Bid nar ungursun hunii yasiig undulzuuleed yahav geed l orhisondoo iim bdalaar hohirch bgaa humuus zunduu bgaa. Shuuh emnelegiiheniig shalgah heregtei hereg huuchirdaggui dahin shinjilgee avch boldog gesen.

Avatar

Зочин 2018-12-17 64.119.26.89

Эргүүтээд л байлгүй одоо наад жүжгээ зогсоо малнуудаа

Avatar

Иргэн 2018-12-17 122.201.21.195

Энэ ахынх нь сэтгэц эрүүл эсэхэд эргэлзэхээр байнаа. Алдсан хүн арван тамтай гэж ойлгож байгаа ч арай л хэьрүүлээд байх шиг. Лицтэнд сууж явсан хосуудыг шууд а******н хэрэгт холбоотой гэх, коммeнт бичсэн хүмүүс сэжигтэй гэх, хамт нэвтрүүлэгт оролцсон оролцогчид шүүгч нар хамаатай гэх. Хадуурна хадуурна гэхэд арай л хадуураад бүр утга замбараагаа алдаад бусдын эрхэнд халдаад байгаа юм биш үү? Олныг баталгаагүй баахан яриагаараа турхираад юмны учир ойлгохгүй хөөрцөглөх дуртай манайхан хөөрөөд л…

Avatar

Зочин 2018-12-17 66.181.177.164

Цаг хугацаа үнэний шалгуур шалгаж байгаа нөхөд мэргэжлийн ур чадвараа гаргаад мөнгө байхад бүхнийг болгоно гэсэн харалган хулгайч,луйварчдын бузар хэргийг илрүүлж өнгөрсөн охины сүнсийг тайван явуулаач. Түрүүлэх магадлал маш өндөр байсан энэ охин юу боллоо гэж өөрийгөө хорлох вэ ээж нь эмээ нь байна хүний санаанд орохгүй асуудал мөрөөдлөө биелүүллээ гээд ямар баяр хөөртэй байсан бол зайлуул. ум ма ни бад ми хум.

Avatar

Yag Cham shig 2018-12-17 73.109.61.15

Nora Hiilch Deegii urlag uls turiin yawdaltai b**s yanhanuudiig shalga!!! MCS Anhbayar Anarkhuu bas huvhingiin har tamhinii tom asuudaltai

Avatar

Zochin 2018-12-17 73.109.61.15

Nora Hiilch Deegii urlag uls turiin yawdaltai b**s yanhanuudiig shalga!!!

Avatar

dargad dirgui xun 2018-12-17 103.229.122.182

Naiz zaluug n serdeed bgaa mirtluu nora odgerel xen xen ch gechivee baaxan xuniig xolbotoi geed l soliorood bxiin yadaj zuv serdeech buruutgaj bgan bish utgagui yum yriad bxiin

Avatar

Нэр 2018-12-17 202.21.112.37

Амжилттай яваа залуу хүн амиа хорлосон гэхэд арай л итгэхгүй юм. Хууль хяналт, цагдаагийн байгууллага нь ч гэсэн ажилдаа хариуцлагатай хандаад тултал нь шалгаад үзчихэд юу нь болохгүй байгаа юм болоо. Энэ ах нь гээд хүн их л олон үндэслэлтэй байх магадлалтай логиктой баримт дэлгэж байх шиг.

Avatar

Иргэн 2018-12-17 141.48.8.69

хүмүүсээ, хамгийн энгийнээр болоход Лифтэнд байгаа бичлэгийг үзэхэд ямар ч тэнэг хүн харсан амиа хорлох гээд явж байгаа хүн биш байгаа биз дээ?!!! Бодоод үздээ, өөрийгөө оронд нь тавиад үз дээ!!!!!!Хэдхэн хормын дараа амьдралаас хагацах гэж байгаа хүн нүдний нуухаа цэвэрлээд л, хүзүүгээ шилгээгээд л тайван гэгч нь явж байх уү? Дээр нь тийм том тэмцээнд ороод ялах магадлал тун өндөр байгаа, хүсэл тэмүүлэл дүүрэн хүн яах гэж амиа хорлох вэ??????? Яаж ч бодоод утгагүй байгаа биз дээ !!!!!???

Avatar

Zochin 2018-12-17 202.126.89.60

Ene zaluu busguig ***h yamar shaltgaan bdag uym boloo

Avatar

иргэн 2018-12-17 203.217.139.225

хөөрхий охин , алуурчдыг илрүүлээсэй, ар гэр нь хөөцөлдөөгүй иймэрхүү хэргүүд байгаа даа

Avatar

ok 2018-12-17 139.5.218.116

би энэ манай шүүх эмнэлгийнхэн гайхаад байдаг юм, мэдэхгүйдээ биш,бараг албаар ингэж удааж буруу дүгнэлт хийдэг байхаа, доод зах нь 10-иас дээш ажилласан байгаа, бараг л цогцос хараад туршлагаар шууд дүгнэх боломж суусан байгаа шдээ, хүн чинь нэг юмыг удаан хийгээд ирэхээрээ гарт ороод гоё болдог доо, монголчууд минь үр хүүхдээ шударга бус зүйлтэй тэмцэж сурах , худлаа хэлж хулгай хийдэггүй болгож хүмүүжүүлмээр байна шүү

Avatar

Зочин 2018-12-17 150.129.140.45

Цагдаа дампуурсан учраас хохирогчид амь насаа золиосолж өөрсдөө хэргийг бие даан мөрдөж байна шүү дээ

Avatar

Paвcaл 2018-12-17 174.216.10.238

Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай. Санаа сэтгэл хэцүү байгааг чинь ойлгож байна. Гэхдээ бусдыг гүтгэж санаагаараа харлуулж болохгүй. Төрийн цагдаадаа итгэ.

Avatar

Долдой 2018-12-17 202.131.242.254

цагдаа хуулийн байгуулгагад шударга, чадвартай ажилтангууд байгаа гэдэгт итгэж байна. үнэн мөнийг олох байх гэж найдаж байна. хэрэг хуучирдаггүй гэдэг дээ. орчлонд хийсэн нүгэлээ нөгөө ертөнцөд очихдоо үүрнэ шүү дээ. үнэн ямагт ялах байх даа. бухимдаж байгаа хохирогч талыг хүндэтгэнэ ойлгож тусалж дэмжих нь хүн ёсны зүйл шүү.мөнгө бүхнийг дийлдэггүй юм гэдэгийг ойлгоосой ард түмэн минь хүн төрлөхтөн мөнгөны боол биш ээ

Avatar

зайлуул 2018-12-17 88.23.169.228

Нас бархад ам ангайдаг учир алчуураар марлиар эруугээр нь боодог шуу дээ

Avatar

Зочин 2018-12-17 107.77.173.10

Нас барсан хүний бүх булчин сулардаг учираас ам нь ангайдаг юм аа.

Avatar

Зочин 2018-12-17 66.181.180.84

Энд хүн а**х шалтаг олохгүй байна. Хүн алахад томхон шалтаг хэрэгтэ ш дээ. Найз залугээд байгаа Н нь ажлаа хийгээд бусад цагтаа пс тоглоод сууж байдаг донтон.

Avatar

Зочин 2018-12-17 103.212.116.101

үнэн мөнийг олохдоо гэмгүй нэгнийг бүү гүтгээд байгаарай.гэмгүй нэг залууг а******н гэж тараасан гэж мэдээ .мн ээс уншлаа.тэр чинь яаж байгаа хэрэг вэ.болохгүйшдээ

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Ардчилсан Монголд энгийн ардын хүүхэд ингээд хохироод л дуусдаг юм дөө.

Avatar

Зочин 2018-12-17 112.72.12.7

Chi tegeed hoid solongos ruugaa yvaach dee tegeed. Albatai yum shig baichaad Ardchilal geed muulaad baih yum.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Энэ бол ардчилал. Жинхэнэ ардчилал. Зөвхөн баячуудын л өмчлөлд байдаг ардчилал. Чи бол зүгээр л хошигорч байх үүрэгтэй нохой бөөс.

Avatar

Зочин 2018-12-17 66.181.161.63

Эмээтэйгээ амьдардаг гээд бсан чинь үгүй болж таарав уу?Энхрий охид минь дээ эрхэмсэг,нандин бхсан даа.Юу юугүй л нэг хар юмны хэтэвчинд ороод, түүгээр явсан гайг үүгээр дуудна гээч л болох юм.Харин аллагад зуучилсан ч гэх шиг…ажлаа хийж яваа хүмүүсийг хамаагүй доромжилж болохгүй бхаа.Хайранч сайхан охин, үнэхээр яалтай…

Avatar

Zochin 2018-12-17 73.109.61.15

Chi ter hetevchind ni ywdag yum baigaa biz!! Uur shigee nas bartsan ohiniig b** bod!! Chi odoo heniig umuuruud baigaa yumbe! Tsagdaa bolon huuli ni uilchlehee bolison

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.44

Ene zaluu barag ilruulj bga yum bna ene bol barimt shu. Tsagda yu hiij bna hamsaatan bolchoogui biz ergelzej bna

Avatar

Зочин 2018-12-17 202.179.27.99

энэ эрүүл үү?

Avatar

уншигч 2018-12-17 66.181.164.171

охиноо дүүгээ алдсан хүмүүсийг ойлгож байна гэхдээ энэ яриа бичлэг арай биш байнадаа. Сүүлдээ өвчтэй солиотой хүн шиг санагдах боллоо. Монголын цагдаа арай ч арчаагаа алдаж амиа хорлолт, аллага 2-ыг ялгахаа байсан тэнэгүүд суудаг эсхүл авилгад идэгдсэн гэж бодохгүй байна. Үг яриа үйлдэлдээ дүгнэлт хийх болжээ. эсхүл хэсэг тайвширах хэрэгтэй болов уу

Avatar

Зочин 2018-12-17 122.201.17.142

taivshiraad bh yum bhgui tsagdaa ni shalgahgui bna

Avatar

muusain tsagdaa nat 2018-12-17 202.131.247.2

tsagdaa ter chigeeree avilgal bolson shuu dee!!!!

Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

Тийм шүү. Цагдаа ажлаа хийх нь хийнэ ээ зүгээр. Хүн амины хэргийг зүгээр өнгөрөөж байгаагүй. Харин ч бүр хэтрүүлээд гэмгүй хүнийг сэжиглээд бариад хорьчих гээд байдаг шүү.

Avatar

мгл 2018-12-17 122.201.21.77

хайртай охиноо,дуугээ алдсан хумуусиин унэнииг олох шударга тэмцэлд бурхан туслах болтугай.Ер нь суулиин уед шударга монгол иргэд зуурдаар нас барах явдал нэмэгдэж байгаашуу

Avatar

Зочин 2018-12-17 202.179.25.129

Цагдаагийн өмнөөс мөрдлөгө явуулаад хэвлэлээр янз бүрийн юм ярьж заримыг нь бүр гүтгээд хайшаа юм. Өвчтэй юмуу эрүүл юмуу?

Avatar

Монгол улсын иргэн 2018-12-17 223.54.77.82

Арчаагүй Байна цагдаа мөрдөнгийн ажилчмд
Хамаг зүйл нь ил байхад илрүүлж чадахгүй
Хөгийн новшнууд

Avatar

Зочин 2018-12-17 122.201.22.126

мянга мянган жилийн түүхтэй нууц аллагын бүлэг байгаа шүү дээ. энд гонгинож суухаар хойноос нь очоод чад хийлгэсэн нь хожно доо. Хо Ла?

Avatar

. 2018-12-17 103.229.123.118

яалтчгүй монголд зохион байгуулалттай хүн алдаг бүлэг байна. жишээ нь Лхагвасүрэнгийн аллага одоо болтол илрээгүй

Avatar

Зочин 2018-12-17 182.160.0.218

Э.Одгэрэл гэж нөгөө топ модель мөн үү? Тэр бол цэвэр сайхан сэтгэлтэй бүсгүй гэж боддог. Арай хадуурч бүсгүйг хэлмэгдүүлэх нь дээ. Топ модель ийм хэрэгт оролцсон гэхэд хэн ч үнэмшихгүй.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Э.Одгэрэл бол цэвэр сайхан сэтгэлтэй бүсгүй??? Аааааааа ха ха ха ха ха ха ха. Тэр чинь насаараа л янxaн хийж байгаа шүү дээ. Чи бас янxaн юм уу?

Avatar

шороотын Цэвээн 2018-12-17 64.119.17.166

моделиуд цэвэр цагаан тагтаа байдаг гэж чи хаанаас олоод мэдчихэв ээ ха ха ха…Ёстой гариг андуурсан ац уу гүү юу чинь ха ха ха…Мэрэгжилийн янханууд ш дээ тэд нар чинь. ха ха ха

Avatar

Зочин 2018-12-17 202.9.43.145

y****n odgerel zuuchilsan gee bizdee tomchuudad

Avatar

Зочин 2018-12-17 211.206.55.63

ene hereg unen munuuruu ilervel olon zahialgat allagiin uchig tailagdah bh shuu

Avatar

Irgen 2018-12-17 103.57.94.15

Zugeer bj bgad undruus ohiduud unaj uheed bdag. Nuguu Soho mebeliin tuslah odoo ene ohin. Ene neg iim allagiin tehnologi orj irjee

Avatar

Зочин 2018-12-17 103.10.23.114

Төрд үүрэлсэн МАНАНгийн а******н ноходын бөхс долоогч шоронгийн хулгайч нарын хийсэн аллаг замаасаа замхараад байна
Давагсүнбэрлийг тэд мөн хороосон Эрх мэдэлтэй эзэд нь хамгаалаад байна

Avatar

ии 2018-12-17 66.181.161.100

Лхагвасүмбэрэл ирвэсчин залуу

Avatar

Зочин 2018-12-17 66.181.160.88

Хөөрхий охин .Өндрөөс унасан болгож алдаг аллагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж