"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

"Миний дүүгийн амь насанд халдсан хүмүүс БНСУ-д байгаа"

Одоогоос бараг хоёр сарын өмнө амиа алдсан загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн ар гэрийнхэн гомдолтой хэвээр байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Талийгаачийн ээж Чимгээ, мөн нагац ах Ч.Гэрэлтхүү нар өнгөрсөн амралтын өдрүүдээр фэйсбүүк хаягаараа лайв мэдээллийг олон нийтэд цацлаа.

Загвар өмсөгч Ч.Чамин"Эрдэнэ аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр дэх “KH апартмент” хотхоноос өндрөөс унаж амиа алдсан. Тус шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан байсан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Энэ үед дээрх харамсалтай хэрэг гарсан. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан ч талийгаачийн ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гадны нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэвлэлээр удаа дараа илэрхийлсээр ирлээТалийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно хэмээн ар гэрийнхэн нь найдаж байсан юм. 

Сар гаруйн турш хүлээлгэсэн шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсанТус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй хэмээн  үзжээ.

Талийгаачийн ээж өмгөөлөгчийн хамтаар хариуг авахаар очиход түүнийг баримтыг гадагш мэдээлэхгүй гэж гарын үсэг зурахыг тулгасан тухай талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурдсан байна. Талийгаачийн нагац ах болох Ч.Гэрэлхүү дүүгийнхээ үхлийн шалтгааныг илрүүлэхээр тус хэрэгт холбоотой баримтуудыг олж аван өөрийн цахим хуудаснаа нийтэлсээр ирсэн билээ. Тэрбээр Франц улсад амьдардаг бөгөөд уржигдар /2018.12.15/ өөрийн цахим хуудаснаа  лайв хийсэн юм.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Sunday, December 16, 2018

"БИ  АЛУУРЧДЫГ ЗААВАЛ ОЛЖ ДҮҮГИЙНХЭЭ НЭР ХҮНДИЙГ СЭРГЭЭНЭ"

Тэрбээр “Би  аравдугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хоёр мөрдөгч хөлсөлж авсан. Надад хэрэгт холбоотой хүмүүсийн нэрс болон гурван хавтаст хэргийн материал байна. Эдгээр материалыг англи хэл дээр орчуулна. Талийгаачийн хамгийн сүүлийн өдөр өмсөж явсан хувцсыг ээж нь над руу явуулсан. Энд ирсэн байна. Би эндхийн шүүх шинжилгээнд оруулна, мөн франц өмгөөлөгч авна гэж бодож байгаа. Монгол Улсын хууль  хяналтын байгууллагууд яах нь вэ харъя. Энэ бол захиалгат аллага. Би энэ хэргийг илрүүлсэн. Гол нь хамтарч ажиллах хүнийг хайж байна. Би үнэнийг дэлгэхээс айхгүй байгаа ч  манай хамаатан садан бүгд айдас дунд байна. Надаас холбоогоо хүртэл тасалж байна.

Энэ хэргийг Монголд өмгөөлөх өмгөөлөгч хүртэл олдохгүй байна. Намайг заналхийлэх нь ихэссэн учраас хэрэгт холбоотой материалуудыг хоёр хувилсан. Нэг нь надад, нөгөө нь Швейцарт байгаа. Би энэ хэргийг олон улсын түвшинд шалгуулна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбогдоод  “Надад баримт нь  байна. Та энэ хэрэг дээр  тулж ажиллаад өгөөч” гэхэд ”Таны хэвлэн нийтлэх эрх нээлттэй байгаа. Хамгийн гол нь үнэн зөв мэдээллийг баримттайгаар дэлгэх ёстой” гэсэн. Мөн сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр холбогдоод өмгөөлөгч олоод өгөөч гэж гуйсан. Гэтэл өмгөөлөгч санал болгож чадахгүй нь уучлаарай гэсэн хариу өгсөн.

Талийгаачийн лифтээр явж байгаа бичлэг нь амьдардаг 11 давхрынх лифтэнд байгаа бичлэг. Түүнээс биш өөр орц биш. Лифтээс буусныг нь оруулаад дээшээ гарсныг 6D болгож өөрчилсөн. Надад хэрэг гарахаас өмнөх лифтний 7 хоногийн бичлэг байна. Өндрөөс унасан гадны нөлөөгүй амиа хорлосон болгож харагдуулж байгаа бүх зүйл лифтний хяналтын камерын монтажтай холбоотой. Хэрэг гардаг өдрийн бичлэгийг 2-3 үзээд ойлгохгүй. Олон дахин нягталж байж ойлгоно. Надад бичлэг нь байгаа. Би удахгүй тэр бичлэгийг цахим хуудаснаа оруулна.

Эхний ээлжид МNTM шоуны шүүгч Нора болон Э.Одгэрэл нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулна. Тэр хоёр хэрэгт хамгийн их хамааралтай. Алуурчинд зуучилж өгсөн байх магадлал өндөр. Үүнээс гадна талийгаачийн найз залуу болох н.Нэмэхбаяр, МNTM-ийн оролцогч Э.Одонтунгалаг нар мөн хамаатай. Э.Одонтунгалаг одоо АНУ-д байгаа. Тэр хүүхэд хоёр улсын иргэншилтэй эсвэл хэрэгт хамаатай болохоор гадагшаа явсан. Хэрэгт хамаагүй байсан бол надтай хамтарч ажиллах ёстой шүү дээ. Эхлээд Э.Одонтунгалагийн ээж талийгаачийн өмнө маанийн ерөөл яагаад тавьсанаа тайлбарлах ёстой.  Маанийн ерөөлийг нас барсан хүний л урд тавьдаг биз дээ.

Аллагад оролцсон бүх хүн БНСУ-д байгаа. Би алуурчдыг заавал олж дүүгийнхээ нэр хүндийг сэргээнэ. Бүхэл бүтэн найман жил өөрийнхөө чадлаар явсан хүүхэд бусдын гарт зэрлэгээр амиа алдлаа. Яагаад нас барсан хүн амаа эцсээ хүртэл ангайж үхдэг талаар Швейцар эмчээс асуутал чанга орилоход нь дуугай болгох гээд аманд нь юм чихээд, нугасыг нь тасалсан учраас гэж хэлсэн. Аллага 09.30 цагаас эхэлсэн. Талийгаачийг гэрээс нь авч гараад өөр газар тамалж алсан. Эхлээд хөлийг нь хугалсан. Би үүнийг батална. Надад баримт нь байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт дээр гэр бүлийнхэн нь гарын үсэг зураагүй байхад шууд задлан шинжилгээнд оруулсан. Нас барсан хойно нь хүртэл зүгээр байлгахгүй юм. Талийгаачийн ээж нь Скайтел төв дээр талийгаачийн иргэний үнэмлэхтэй очоод сүүлд ирсэн, залгасан утасны жагсаалтыг нь авах гэсэн боловч өгөөгүй. Цагдаагаас зөвшөөрөл ав гээд. Цагдаа нь зөвшөөрөл өгөхгүй юм.

Талийгаачийн аравдугаар сарын 21-24-ний гар утасны дуудлагыг олсон байхад л хэрэг илэрнэ. Хэрэгт холбоотой баримтуудыг дэлгээд эхлэхээр талийгаачийн ээжийг нь оролдож эхэлж байна. Бүх баримтаа дэлгэвэл Монголд байгаа хамаатан садныг минь хэн хамгаалах юм. Тэдэнд золгүй юм тохиолдвол дүүг минь алсан алуурчид л холбоотой. Миний хувьд үнэнийг дэлгэхээс айхгүй. Намайг заналхийлсэн мессежүүдийг хамгийн сүүлд дэлгэнэ. Одоо хийхээр хүмүүс шоу гээд буруугаар ойлгочихно. Гэрчүүдийн мэдүүлэг надад он, сар, өдөртэйгээ байгаа. Гэрчүүдийг болон манай ар гэрийнхийг хамгаалалтад авчих л даа монголчуудаа. Цагдаа талийгаачийн ээжийг нь хамгаалтад авахгүй байна. Би өөрөө Европын холбооны хамгаалтад байгаа" гэв.

ТАЛИЙГААЧИЙГ НАС БАРДАГ ӨДӨР БАЙРНЫХ НЬ ЛИФТЭНД НАЙЗ ЗАЛУУ НЬ ЯВЖ БАЙСАН

Талийгаачийн ар гэрийнхний дэлгэсэн мэдээлэл дунд гэмт хэрэг гардаг өдрийн лифтний бичлэг байгаа юм. Тэгвэл талийгаачийг нас бардаг өдөр байрных нь лифтэнд найз залуу болох Н явж байгаа бичлэгийг энэ сарын 3-ны өдөр дэлгэсэн юм.

Талийгаач хэрэг гардаг өдрийн өглөө 10.35 цагт гэрээсээ ихэд сандарсан байдалтай гарсан бөгөөд гар утсаа орхиод гарсан байна. Харин талийгаачийн найз залуу Н нь тус өдрийн өглөөний 09.27 цагт талийгаачийн байрны лифтэнд явсан дүрс нь бичлэгт үлджээ.

Талийгаач найз залуугийн хамт сүүлийн хоёр жил “KH апартмент” хотхонд байр түрээслэн амьдарч байжээ. Н нь талийгаачийг амьд ахуй цагт нь хэд хэдэн удаа гар хүрч, уруулынхаа дотор талд оёдол хүртэл тавиулж байсан гэх мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү найзуудаас нь авсан байна. Гэр бүлийнхний зүгээс найз залуу болох Н-ийг бүсгүйн үхэлд холбоотой гэж хардаж буйгаа нуухгүй байгаа юмТалийгаачийн гэр бүлийнхний зүгээс  хэрэгтнүүд  тухайн байран дахь лифтний хяналтын камерын бичлэгийг урьдаас бэлтгэн сольж монтажилж нийлүүлээд зориудаар хадгалуулсан буюу хэргийн газрын хяналтын камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн  гэж үзэж буй.

3. Гэмт хэрэг гардаг өдөр хэрэгтнүүд тухайн байран дах лифтны хяналтын камерын бичлэгийг урьдаар бэлтгэн сольж монтажилж нийлүүлээд зориудаар хадгалуулсныг олж илрүүлэн баримттайгаар оруулав! Хяналтын камерыг хүссэн хүн бүр оролдож өөрчилж болдоггүйг АНХААР ❗❗❗ (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж шийтгэхэд биш юмаа гэхэд тодруулж олоход л анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.Эцэст нь хэлэхэд надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно! Монголчуудаасаа хүсэх нь: Чадах чинээрээгээ төрийн өндөрлөгүүдэд хүртэл ШЕЙР ХИЙЖ өгнө үү.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Tuesday, December 11, 2018

Түүнчлэн талийгаачийг найз залуу гэгдэх Н-ийн хамт тус байранд амьдардаг байсан нэр бүхий гурван хүнийг холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Цагдаагийн байгууллагаас “Хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Шаардлагатай бүх шалгалтыг явуулж байгаа. Цахим хуудсаар тарсан мэдээлэл бодитой бус гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаа нарт тэр бичлэгийг эвлүүлээд, хуулбарлаж суух шаардлага байхгүй. Бид хуулийн дагуу шаардлагатай бүх ажиллагааг явуулж байгаа. Энэ хэрэгт хэн нэгнийг татаж холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй” хэмээн мэдэгдээд байна.

Хэрэг гардаг өдөр талийгаачийн өмсч явсан хувцсыг цагдаагийн байгууллагаас ээжид нь буцаан өгсөн ч хэрэглэж байсан гар утсыг нь өгөөгүй аж. Ийнхүү талийгаачийн өмсч явсан хувцас тус бүрийг үзүүлсэн бичлэгийг ар гэрийнхэн нь энэ сарын 11-ний өдөр дэлгэсэн юм. Тэрхүү бичлэгт талийгаачийн өмсч  явсан өмд цамц аль аль нь үрэлтээс үүссэн цооролттой, өмсч явсан хос тавчигны нэг алга болсон, цамцны мөрөн дээрх цусны толбо зэрэг харагдаж байна. 

3. 10-р сарын 27ны өдрөөс хойш мэдээллийн сайтууд, хуудсуудаар, ТВ-ээр цацагдсан "өндрөөс унасны улмаас амиа хорлосон" гэсэн ойлголтыг зориудаар тарааж байв. Тухайн өдөр тухайн мөчид хайртай дүүгийн минь өмсөж байсан хувцасны байдлаас харахад гадны нөлөөтэйгөөр зэрлэгээр хорлогдож амь насаа алдсан нь тодорхой байна. Ар нуруугаараа чирүүлж тамлуулж нуруу өгзөг гуяны арьс зулгарч өмсч байсан өмд цамцанд наалдсан, цамц өмд аль аль нь үрэлтээс үүссэн цооролттой, өмсч явсан хос тавчигны нэг алга болсон, цамцны мөрөн дээрх цусны толбо зэрэг олон зүйлээс шинжихэд энд мэргэшсэн мэргэжлийн нүд шаардлагагүй!!! Бүх зүйл ил тод байна ! (Бусад зарим баримтыг фейсбүүкт өмнө нь нийтэлсэн болно)ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нараа Монгол улсын иргэний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон гэж үү та бүхэн миний дүүг алсан гэмт этгээдүүдийг олж шийтгэхэд биш юмаа гэхэд тодруулж олоход л анхаарлаа хандуулж туслаач гэж гуйж байна.Эцэст нь хэлэхэд надад болон гэр бүлийнхэн эргэн тойрныхонд минь ямар нэгэн муу зүйл тохиолдвол үүний ард яахаас ч буцахгүй тэдгээр алуурчид байх болно! Монголчуудаасаа хүсэх нь: Чадах чинээрээгээ төрийн өндөрлөгүүдэд хүртэл ШЕЙР ХИЙЖ өгнө үү.

Posted by Chimedtseren Gerelkhuu on Tuesday, December 11, 2018

Үүнээс үзэхэд хэрэг бараг тодорхой болсон байж ч мэдэх юм. Дээрх хэрэг дээр нэр бүхий хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа ч сайн ажиллаж чадахгүй байна гэж талийгаачийн ар гэрийнх нь  үзжээ. Тэд Р.Булгамааг өмгөөлөгчөөр авах хүсэлтэй байгаа аж. Харин одоо холбогдох байгууллагууд ар гэрийнхэн болон олон нийтийн зүгээс гаргаж ирсэн энэхүү баримтуудад хэрхэн дүгнэлт өгч тус хэргийг хэрхэн шийдэхийг харах л үлдэв бололтой.

Талийгаачийн ахаас гадна түүний ээж ч мөн шүүхийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, охиныг нь амиа хорлосон мэтээр ойлгуулж байгаад харамсч байгаагаа илэрхийлэн олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлээд байгаа юм. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ ар гэрийхэн нь үүнийг амиа хорлолт биш захиалгат аллага хэмээн үзээд байгаа юм.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж