Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна | News.MN

Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.17-нд нийтлэгдсэн

Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

Б.Тулга: Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна

          МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?

 -Сонин их байна аа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг улам сайжруулж, боловсруулах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Бид энэ ондоо багтаад Монгол Улсаа бүтэн тойрлоо. Зөвхөн аймгийн төвөөр ороод гарах биш нэг аймагт хэд хэдэн сумаар орж намын удирдлага бүрэлдэхүүн ажилласан. Нэг ч аймгийг орхиогүй. Хэд хоногийн өмнөхөн Төв аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Бидний хувьд хэвлэл мэдээллээр ийм, тийм байх ёстой гэж тунхаглаж зарлахаасаа илүү иргэдтэйгээ уулзаж ирээдүйд улс орон хаашаа явах гээд байна, явах зарчим нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой тусгасан төслөө танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Үндсэндээ манай намын Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил дөрөв дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн ард иргэдийн сэтгэгдлийг авахаас гадна эрдэмтэн мэргэд, судлаачид зэрэг бүхий л салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлэхийг зорьж ажиллаж байна. Ингэж байж Монгол Улсын 3 сая иргэн юу хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэх атлаа яаж өөрчлөх тухайгаа огт хэлдэггүй. Тодорхой бус. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүн Н.Энхбаяр даргыг урьсан. Гэвч хэлэлцүүлэгт үг хэлэх бололцоо байгаагүй. Өнөөдрийн тулгамдаад байгаа хямралт байдлаас гарах гаргалгааг боловсруулж сүүлийн жилүүдэд Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлье гэхэд “Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах сугалаанд сонгогдоогүй байна гэдэг хариу ирсэн. Сугалаагаар хэн хэлэлцэх үү гэдгийг сонгоод сонгогдсон хүмүүс нь хэлэлцээд батлуулах юм байна л даа. Уг нь Үндсэн хуулийн бусад хуулиас гол ялгаатай нь бүх нийтээр хэлэлцүүлж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд хэрэгждэг онцлогтой хууль. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаагаар оруулдаг шиг  УИХ хуулийг боловсруулахдаа хүртэл сугалаа явуулдаг болж байна.

 -Сүүлийн үед улс төрд болж буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Танай намын удирдлага нам гүм байна уу даа?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм болчихсон гэдгийг аль 2011 оноос Н.Энхбаяр дарга хэлж байсан. “МАНАН үүссэн байна, нам гэж ялгагдахаа больсон. Өрсөлдөгчөө шоронд хийдэг эсвэл сонгуульд оруулдаггүй. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг, өөрсдөдөө зориулж хууль хүчний байгууллагыг ажиллуулдаг болчихсон” гэдгийг аль 2011 оноос хойш ярьсан. Үүнийг хэлснийхээ төлөө намын дарга маань хэлмэгдсэн. Бид тухайн үед нь хангалттай хэлж байсан учраас тийм л байсан байгаа биз гэж одоо хэлэхээс өөр үг алга.

ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. Гэвч гишүүд халдашгүй байдал, бүрэн эрх гэдгээ халхавч болгож хариуцлагаас мултрах вий гэдэгт олон нийт санаа зовинож байна?

-ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮ-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй.

Гэтэл ЖДҮ-гийн хулгай нь илрэхээр асуудлыг сарниулах гэж өөр зүйл рүү оруулж тэр чигээрээ хоёр биенийхээ булхайг дэлгээд байна л даа. Харамсалтай байна. Монголын төр хэзээ ч ингэтлээ доройтож байгаагүй. Намын удирдлагыг худалдаж авсан, нөлөөндөө оруулсан бүлэглэлийн үнэн нүүр царай нь цаг хугацааны эрхээр нь илчлэгдэж байна.

Харамсалтай нь МАНАН-гийн бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа гэх нөхөд цаанаа дахин МАНАН-гийн хоёрдугаар хувилбарыг бий болох гээд байна. Өөрөөр хэлбэл, МАНАН нэгийг МАНАН хоёроор солих үйл явц л харагдаж байгаа. Ард түмний  эрх ашгийн төлөө тэмцэж байгаа хүмүүс алга. МАНАН нэг бүлэглэлийг буулгаж авч тэнд байгаа хууль, хүчний байгууллагын эрх мэдлийг бид авмаар байна гэдэг л тэмцэл  болж байна.

Үүнийг ард түмэн ялгаж салгаж ойлгомоор байгаа юм. “Барын амнаас гараад чонын ам руу орно” гэдэг шиг ийм зүйл рүү явмааргүй байгаа юм. Уг нь эрх баригч намын ярих зүйл нь Монгол Улсад тулгамдаж байгаа нефтийн үнийн өсөлтийг хамгаалалттай болгоно, ингэхийн тулд ийм ийм зүйл хийж хэрэгжүүлнэ гээд ярьж байх ёстой. Шийдэл ярихын оронд эрх мэдэл надад дутаад байна гэж Ерөнхий сайд нь ярьж байгаад маш харамсалтай. 65 суудал гэдэг бол хангалттай эрх мэдэл. Бүлгийн гишүүдээ нэгтгэж багцлах нь тухайн намын удирдлагуудын үүрэг нь. Хийж чадахгүй бол чаддаг хүнд нь зайгаа тавьж өгөх ёстой.

-Таны хэлж байгаагаар ЖДҮ-г дарахын тулд УИХ-ын даргыг огцруулах бойкот явуулж байна гэсэн үг үү?

-Тийм ээ. ЖДҮ-гийн хулгай нь ил гарангуут өөр зүйл рүү анхаарал хандуулах гэж УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хөндөж байна гэж л харж байна. УИХ-ын даргыг хууль бусаар солино гэдэг хэцүү л дээ. Уг нь тэд бичигдсэн хуулиараа ЖДҮ-гээс хулгай хийсэн бол шүүх рүү явах нь тодорхой. Үүнийгээ дагахгүй байгаа хүмүүс бичигдсэн хуулиараа хийгдэх зүйлийг хийж чадах болов уу. Өөрөөр хэлбэл, тэд хүсвэл бичигдсэн хуультай, хуульгүй хийчихдэг. Хүсэхгүй бол бичсэн хуулиа бариад хэдий хугацаанд ч хамгаалалт хийж чаддаг хүмүүс. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор дээр хэлсэнчлэн МАНАН нэг бүлэглэл МАНАН хоёр  гэдэг хувилбараар солигдох гээд байна.

Энэ чөтгөрийн тойргоос гарахын тулд хариуцлагагүй тогтолцоог үндсээр нь өөрчлөхөөс нааш хууль шүүхийн байгууллагад шигдэж орсон нөхдүүдээс салахад урт хугацаа шаардагдана. Хамгийн хурднаар салахын тулд Үндсэн хуулийнхаа төслийг яаралтай хэлэлцүүлж хариуцлагатай, үүргээ хүлээдэг, эрх мэдэл нь тодорхой ийм төрийг байгуулах шаардлагатай байна. Энэ төрийг бид Бүгд найрамдах засаглалтай төр гэж үзэж байгаа. Дээд, доод танхимтай Их хурал байх ёстой. Өнөөгийн засаглалын тогтолцоогоор Ерөнхий сайд нь хэзээ ч ард түмнийхээ төлөө ажиллахгүй болгочихсон. Хэний төлөө ажиллах уу гэхээр өөрийг нь сонгосон 76 дотроо өөрийнх нь талын олонхийг аз жаргалтай сэтгэл хангалуун байлгаж чадвал тэр хүний суудал баталгаатай байх жишээний. Энэ засаглалыг өөрчилж Бүгд найрамдах засаглалтай болох ёстой. Монголын хувьд бололцоотой. Дээр нь нэмээд бид технологийн ололтыг нэвтрүүлж чадвал засаглалын үйл явцыг бүр ч илүү ойлгомжтой болгоно. Технологийн дэвшлийг төр засгийн үйл ажиллагаандаа зөв нэвтрүүлж чадсан улс хамгийн хурдан хөгжинө.  Тэгснээр асуудал бүр дээр ард түмнийхээ саналыг үнэн бодитоор нь авах бололцоо бүрдэнэ.

УИХ-ын 40 гишүүн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэж үргэлжлүүлэн ажиллуулах боломжийг нь олгосон. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааны тал хувь нь өнгөрлөө. Засгийн газрын үйл ажиллагаанд та сэтгэл хангалуун байна уу. Ямар дүн тавих вэ?

-Засгийн газар хэр ажиллаж байгааг иргэдийн цалин хэр нэмэгдэв, ам.доллар хэдээр өсөв, шатахууны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэв гэдгээр л дүгнэмээр байгаа юм. Ерөнхий сайд бүлгийнхээ 39 гишүүнийг сайн сайхан байлгахын төлөө ажиллах хүн уг нь биш шүү дээ. Ерөнхий сайд гэдэг киноны баатар ч биш. Харамсалтай нь гүйцэтгэх засаглалын кабинет нь ажиллаж чадахгүй байна. 2.5 жилийн хугацаанд хоёр ч Засгийн газраа солилоо. 65-уулаа үнэмлэхүй олонх болчхоод ийм хангалтгүй ажиллана гэдэг энэ намыг удирдаж байгаа лидер нь  хангалтгүй байна гэж хэлнэ.

-Танай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд  ач холбогдол өгч байсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан. Магадгүй эрх баригчид 2o2o он хүртэл нөхөн сонгуулийг явуулах сонирхолгүй байх шиг?

-Захиалгат шүүх, Цэц байхгүй байсан бол цагаан дээр хараар бичсэн хуулиар нөхөн сонгууль болох байсан. Харамсалтай нь У.Хүрэлсүхийн захиалгаар Үндсэн хуулийн Цэц шийдвэр гаргасан. У.Хүрэлсүхийн захиалгаар жолоочийнх нь хадам ээж Цэцэд өргөдөл гаргаж нөхөн сонгуулийг хойшлуулчихсан, ийм л үйл явц. Хэнтий аймгийн иргэд сонгох эрхгүй, төрд төлөөлөлгүй байна. Үндсэн хуульд маш тодорхой заалт бий. “Өмнөх УИХ-ын гишүүн дараагийн шинэ УИХ-ын гишүүн тангараг өргөснөөр эрх нь шилжинэ” гэж заасан байдаг. Нэг хором тасрахгүйгээр шилжүүлдэг, уг нь. Хэнтий аймгийн иргэдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл сонгуулийн хуульд заасан нөхөн сонгууль явуулах цаг хугацааг засахад ямар ч асуудал байхгүй. Тэд өөрсдөдөө хэрэгтэй хууль засах болохоороо өдөрт нь оруулж ирээд засчихдаг. МАН ирэх оны нөхөн сонгуульд эрх нь зөрчигдөх гээд байна гэж өргөдөл гаргасан  эмэгтэйгээ нэр дэвшүүлэх эсэхийг нь харж л байя.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн зээлийн хүүг бууруулах талаар нэлээд ярих болсон. Зээлийн хүүг бууруулах нь танай намын зорилт гэж ойлгох уу?

-Монголчууд дэлхийд байхгүй зээлийн хүүд дарлуулж байна. Манай улс манжийн дарлал, хятадын пүүсүүдийн дарлалд байхдаа тухайн үеийн зээлийн хүү нь өнөөдөр зах дээр худалдаа хийж байгаа иргэдийн төлж байгаа зээлийн хүүгээс бага байсан гээд бод доо. 100 жилийн өмнөх дарлал мөлжлөгөөс өнөөдөр хэд дахин доошоогоо орчихсон. Ипотекийн зээл бол эдийн засаг нь хөгжчихсөн, суурьшмал болчихсон улсад боломжийн хувилбар. Найман хувийн ипотекийн зээл гаднын улсуудтай харьцуулахад тэнгэр, газар шиг зөрүүтэй. Бидний тавьж байгаа зорилго бол ипотекийн зээлийн хүүг тэглэх ёстой гэж үзэж байгаа. Төрийн орон сууц барьж байгуулах зарчмаар иргэдээ орон сууцжуулах асуудлыг бүрэн шийдэж болно. Утаатай тэмцэж байна гээд манайхан учраа олохгүй байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд хөлдөж үхэхгүйн тулд гал түлж байгаа болохоос биш дуртайдаа нүүрс түлж утаа гаргаагүй шүү дээ. Нүүрс түлэхийг нь хориглоно гээд хэлээд суувал хэзээ ч шийдэж чадахгүй. Утааны асуудал өөрөө эцсийн дүндээ ядууралтай холбоотой. Ядуурлаас гарахын тулд бид ажил хийнэ. Дор хаяж хоёр өрөө орон сууц худалдан авах хэмжээний цалин орлоготой болгох тэр боломжийг хангаж өгөх нь төрийн үүрэг. Хоёрдугаарт, утаанаас салах шийдлийн нэг нь түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хамрах хүрээг илүү өргөжүүлмээр байгаа юм. Тэгж чадвал утааны асуудлаас гарч чадна. Түүнээс биш ипотекийн зээлийн хүүг 2-3 хувиар буулгах нь шатахууны үнийг 400 төгрөгөөр нэмчихээд 100 төгрөгөөр буулгасантай адил. Асуудлыг шийдье гэвэл бүрэн төгс  шийдье. Ингэхийн тулд зорилгоо тодорхой болгох ёстой.

-Зах зээлийн нийгэмд төр нь иргэдээ үнэгүй байранд оруулна гэсэн үг үү. Боломжтой шийдэл мөн үү?

-Тийм ээ. Ийм зарчмаар Япон, Сингапур, Европын улсууд иргэдээ орон сууцжуулсан жишээ олон бий. Төрийн орон сууцанд ороход мэдээж тодорхой шалгуур бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, урсгал зардлаа төлөх чадвартай зэрэг шалгуураар нийгмийн халамжийн бодлоготойгоо уяж орон сууцжуулдаг. Жишээ нь, Францад гаднын иргэдийг ч орон сууцаар хангадаг. Тухайн иргэнийг тодорхой орлоготой болох хүртэл тэтгэмж мөн олгодог. Монгол хүн гадаадад очихоороо ингэж үнэлүүлдэг бол Монголд нь чи чаддаг юм бол хоёр өрөө байр худалдаж ав, эсвэл ипотекийн зээлд хамрагдаж түүнийгээ насаараа төл гэж шийтгэдэг. Хэдий өнөөдөр орон сууцанд орж байгаа боловч 20-30 жил зээлийн хүүг нь төлж амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
16
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

91 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-12-17 66.181.160.80

хуучин манан нь байж байг , тэднийг оролдох хэрэггүй гээд байгаа юм уу.

Avatar

Зочин 2018-12-17 64.119.23.129

Hutsdag gulug mini hol ochij gasla

Avatar

Үнэний төлөө 2018-12-17 66.181.182.17

УИХ-ын гишүүн, сайд даргын ах дүү, хамаатан гээд зээл авч, бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулах эрхээ хасуулах юмуу? Зээл гэдэг чинь хэсэг хугацааны дараа хүүгийн хамт буцаагаад л төлнө. Түүнээс биш утаа багасгах нэрээр улсын мөнгө идэж, Эрдэнэтийн 49% гэх ард түмний өмчийг луйвардсан хэрэг биш. Харин зориулалтын дагуу зарцуулсан эсэх, буцааж төлснийг л шалгах хэрэгтэй. Огт гэмт үйлдэл биш. М.Энхболдын талынхан ЖДҮ гэж дэвэргээд том хулгай луйвраа нууж, МАНАН-г хамгаалж байна.

Avatar

Үнэний төлөө 2018-12-17 66.181.182.17

Б.Тулга өөрөө МАНАН, мафийн бүлэглэлийг дэмжигч гэдэг нь тодорхой. ЖДҮХС-ийн зээл гэж юу вэ? Бага хүүтэй зээл аваад, бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулаад, хэсэг хугацааны дараа буцаагаад хүүгийн хамт төлнө. Энэ нь улсын мөнгийг луйвардаж, хулгай хийгээгүй гэсэн үг. Ер нь тэгээд төрсөн ах дүү битгий хэл хүүхдүүд маань ч хаанаас яаж зээл авч байгааг нэг бүрчлэн мэддэг хүн байна уу? ЖДҮ-г хөөрөгдөж, том хүлгайгаа нуух гэж байгааг шударга иргэн бүр ойлгосан байгаа ш дээ.

Avatar

Ккккк 2018-12-17 99.203.29.149

Хуяг ах чинь хаа явнаа… хамаарал бүхий этгээд минь..

Avatar

Нээрээ 2018-12-17 99.203.29.149

За том бөлтрөх яахав.. Ах Хуяг чинь хаа явнаа.. Эрэн сурвалжилаал бгаа шүү.. Чаддагаараа БААСанхүү-г айлгаадах л да.. Тулга долоогч оо

Avatar

Нээрээ 2018-12-17 99.203.29.149

За том бөлтрөх яахав.. Ах Хуяг чинь хаа явнаа.. Эрэн сурвалжилаал бгаа шүү.. Чаддагаараа БААСанхүү-г айлгаадах л да.. Тулга долоогч оо

Avatar

Үнэн 2018-12-17 99.203.29.149

Эрдэнэжамьян энэ тулга 2 ч долоохыг 1 үзүүлж бгаа 2 до..уйлж бгаал долооно. Тэгж л хоол оо олж идэж бгаам да. Үнэн сэргэлэн..

Avatar

Тээр жил 2018-12-17 99.203.29.149

Баасанхүү бүр галзуураад байнаа.. Одоо 1 айлгаад өгөх арга чарга байна уу? Тулга. аа???

Avatar

Зочин 2018-12-17 99.203.29.149

Баасанхүү бүр галзуураад байнаа.. Одоо 1 айлгаад өгөх арга чарга байна уу? Тулга. аа???

Avatar

BAYAR 2018-12-17 139.5.216.223

b**s DOLOOGCH. b**s DOLOOGCH. b**s DOLOOGCH

Avatar

irgen 2018-12-17 202.179.26.154

Manaihaas oor orond parlamentiin darga ni busadtai 60n terbum mayagiin um yariad suuj baival yu boloh bol gej bodoj uzsen u Tulga duu? ? Ter doroo ogtsorch dor hayaj 10 n jil avna daa ,iim l oilgomjtoi zuil shuudee, heregjsen hergjeegui ni hamaaguigeer..

Avatar

Долоо 2018-12-17 82.113.121.241

Чи зүгээр долоодгоо долоогоод байж бай. Олон юм битгий х**

Avatar

ард 2018-12-17 66.181.184.235

Энэ согтуу хүний хүүхэд элдэв долоон юм чалчихаа болиоч ээ.

Avatar

иргэн 2018-12-17 66.181.186.111

Ер нь бол Намбарын хүү дунд нь ашиг олчих гээд л хор хутгаж л яваа. Тэр ч үүднээс суганы үсээ ярилулага өгүүлсэн биз. 2020 оныг алалцаж байгаад хүргэчихээсэй л гэж гал дээр тос нэмээд шүлсээ гоожуулаад сууж байгаа. Хутган үймүүлж хор найруулж байгаан ил гарвал Хүкийг хэлмэгдүүлж байсан нь ил гарах учир хашир далд байгаа биз.

Avatar

Зочин 2018-12-17 120.17.154.238

Яг одоогийн болж байгаа нөхцлийг зөв хэлсэн байна. Аль нэг талд нь ороогүй байна. Угаасаа 2 тал хоёулаа буруу байгаа. Ер нь цаашдаа үндсэн хуулиы маш зөв аргаар солиод шинэчлээд явах хэрэгтэй байхаа.

Avatar

Хаха 2018-12-17 66.181.161.43

Дэлхийд анх удаа намын даргыхаа төлөө уйлсан суганы үсэн дэх бөөс хүний нүүр харахаас ичмээр авилгын загалмай эцгийн доодоохыг долоогч

Avatar

Зочин 2018-12-17 112.72.11.101

Bi chamaig olj chadha shuu l*****a gehdee bi nam bish cham shig sugnii us bish erguu mal mini bi ene huniig demjideg chi muu l***r yg helee olj yum bicheerei bandi mini cham shig sugnii us nuudees bolood Mongol mini hugjihgui baigaa yum

Avatar

Зочин 2018-12-17 66.181.186.111

Улаан хамгаалагчийн улаан хамгаалагч нь бас уйлах гэж байна уу даа.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.234.242

Chi yu ch oilgogui yvj bna duu mini chinii yriltslagiig unshaad ichij uhlee !!!

Avatar

Ганаа 2018-12-17 59.153.114.47

Энэ нөхөр юу ч ойлгодоггүй хөлдүү толгой юм даа.

Avatar

Зочин 2018-12-17 202.9.43.63

Ийм эгзэгтэй үед маш хариуцлагагүй ярилцлага өгсөн байна, Өөр дээрээ 2 намын гал дуудлаа даа. Зарим хүмүүс итгэл алдарлаа.Танай нам дуугүй байх байсан юм.МАНАН яах нь та нарт уул нь хамаагүй баймаар. Эсвэл Н.Энхбаяр Энхболд 2 эвлэрсэн юм болов уу даа.МАНАН-гийн толгойлогчийн талд орж байгаа бол түүний нэг хэсэг нь болж таараа шүү дээ

Avatar

нямдорж 2018-12-17 64.119.23.46

хэн чамд итгэх юм???

Avatar

Зочин 2018-12-17 59.153.113.198

үнэн ш дээ. манагийн толгойлогчийн төлөө зодолдож байна.

Avatar

МАНАН 60 тэрбум 2018-12-17 103.229.122.84

энхбаяр ахын өмгөөлөгч нарийхан бичиг энээтэрээ л маниуст заачих зааварлачих юм даа хөөрхий

Avatar

Зочин 2018-12-17 66.181.177.36

Шар хаданд л баймаар нѳхѳр дѳѳ. Энэ улстѳр ярихаар Монголын улстѳр юу болохуу. Суганы бѳѳс

Avatar

Зочин 2018-12-17 66.181.177.164

Чи битгий солиор.

Avatar

Зочин 2018-12-17 122.201.28.10

Цэргийн сургууль ганцхан улсад ажилласан хүн яаж ерөнхий сайд хийхэв дээ. Бодоожийн асуудал.

Avatar

зочин 2018-12-17 139.5.216.214

Яг үнэн д хэлсэн байна шүү дээ. Хүрэлсүхийг шударга гэж бодож байлаа. Гэтэлүйлдэл дээрээ шударга биш төдийгүй дарангуйлагч огнироо сагсуу цэргийн бага дарга л юм байна гэдгээ өдөр өдрөөр нотлоод бйана

Avatar

Зочин 2018-12-17 66.181.176.134

Чи дуугүй бай.чиний даргын орсон хонгилыг үгүй хийх гэж тэмцэж бна а ц минь.

Avatar

Зочин 2018-12-17 124.158.109.140

Н.Энхбаярын цагаан хоолой, чанга яригч нь…

Avatar

Сараа 2018-12-17 180.149.93.98

Дүү хүү ийм улс төрийн пялдага ажил хийж байхаар эрх хүн машин засаж, барилга барьж амьдраач. Нэр хүндтэй шүү дээ

Avatar

Сараа 2018-12-17 180.149.93.98

Дүү хүү улс төр гэж салбаганаж, пялдага гэж байхаар эр хүн шиг машин засаж, барилга барьж амьдраач гэж зөвлөе

Avatar

Зочин 2018-12-17 202.72.245.220

САВААГҮЙ НОХОЙ САРАНД ХУЦНА ГЭГЧЭЭР НОЁДЫН ЗОДООН НОХОЙН ГӨЛӨГТ ЯМАР ХАМАА БИЛЭЭ

Avatar

Богс долоогч 2018-12-17 103.111.68.3

Иймэрхүү бие худалдаж амьдардаг нөхдүүд чинь томорхороо нөгөө Ж.Мөнхбат Хаянхярваа гээд л хулгайч луйварчин тэгээд Баатарбилэг Бямбацогт шиг б**с долоогч хамгийн суулд нь Бадамжунай шиг Муу бүхнийг нь гүйцэтгэгч баруун зүүн гар нь болж байгаа юм даа. Эднийг сайн тэмдэглэж аваад үр могойнуудыг эртхэн торонд хийх хэрэгтэй, Миеэ Ээбээ 2 хорт могойг нь хорьсны дараа

Avatar

Ганбаа 2018-12-17 202.55.191.130

Танай намын тэргүүн энэ бузар булайн эхэнд нь буюу ЗАГАЛМАЙЛСАН зарц нь гэдгийг мэднэ БИЗ?????????

Avatar

Ганаа 2018-12-17 202.126.89.239

За энэ юугаа ч мэдэхгүй чацга царайлсан цүнх баригч нөхөр хол очиж х**.

Avatar

иргэн 2018-12-17 202.179.24.146

за Та нар Худлаа ярихаас цаашгүй байж Дэмжихын оронд Гүйх нохойд Гүйхгүй нохой гэгчээр Битгий саад бол Чи муу Иргэд олон түмнийг доош нь хийж Тэнэг гэж бодоод байгаа юмуу хаашаа юм Та нарын Худлаа яриа Номлолоос чинь залхалаа ш дээ

Avatar

zochin 2018-12-17 150.129.143.80

ter interpolduulaad baysan akh , enkhbayaryn duu nar khaana nasyg barji yawnaa, ted narynkhaa tukhay yum yariwal sonin baykh ,

Avatar

зочин 2018-12-17 182.160.38.197

энний нөгөөх нь нөгөө уйлдаг чинь хэн билээ ?

Avatar

Зочин 2018-12-17 150.129.140.209

Брорргүй юмыг битгий худлаа донгосоод бай. Чи юугаа мэдэж сенцацлаад үймүүлээд байгаа юм

Avatar

Энхтуяа 2018-12-17 103.111.68.3

Эгч хаагуур яваа билээ тэр талаар ганц 2 юм яриач ээ. Энхбаяр чинь загалмайлсан эчэг шүү дээ манангийн. тэрийг бас яагаад ярихгүй байна

Avatar

Зочин 2018-12-17 182.160.3.48

ODOO UUSEED BAIGAA TALAAR ZUW HELLEE TEGEHDEE TANAI NAMIIN LIDER ENE BUH ZUILIIN EHLELIIG TAWICHIHSAN TER NI ODOO CH URGELJILSEER HURELSUH CHIN EHBAYRIIN GAR HUL NI BOLOOD GUIDEG BAISAN SHIG SANAGDAH YM

Avatar

МАХН 2018-12-17 121.6.158.228

Ёстой худлаа нөхөр…. Өөрөөр хоолоо олж идэх чадвар ч байхгүй амьтан…

Avatar

иргэн 2018-12-17 182.160.1.239

Интерполоор эрэн сурвалжлаад олддоггуй ахыгаа болон Энхбаярын торсон дуу хоёрыгоо Монголд дуудаж ируулээд хариуцлага тооцуулсаны дараа нь том том юм ярьдаа залуу коммунист минь.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Төмөр замын 2, банкны Золжаргал яасан бэ, жонхуу гүай?

Avatar

Зориг 2018-12-17 64.119.16.36

За энэ бүр хэрээс хэтэрсэн тэнэг юм яриад эхэлжээ.

Avatar

Тулга худлаа 2018-12-17 24.8.194.87

Тулга худлаа. Ах нь Энхбалайн туслах байсан. Хариуд нь Энхбалай хошигно долойж хэдэн жил боллоо. Энэ залуу МАН ын НОтойбаяр 2 яг адил.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

тарвага аа дуугай л бай. 461 ойрхон байгаа шүү.

Avatar

зочин 2018-12-17 203.91.112.207

Тэнэг хог

Avatar

Зочин 2018-12-17 182.160.0.52

Дандаа үнэгүй байр, үнэгүй их сургууль, үнэгүй эмнэлэг ……. гэж ярьж ард түмнээ тэнэг болгож болохгүй шүү. Энэ бол попуудын хамгийн адгийн арга. Оюутолгойг Тавантолгойг ард түмэндээ өгнө ч гэх шиг ийм арчаагүй арга хэрэглэх нь өөрт чинь муу шүү.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Гэр бүлийн жидүү МАНАН шинээр мэндэлсэн байна. Булчин л ярьдаг махнууд байна билээ. Толгойлогч нь халтар танкчин Дон Жонку.

Avatar

Batbold 2018-12-17 112.72.11.108

'Bitgii ys hayj bai Enhbayr ta nar avilgiig ehluulsen shuu

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

1990-1992 онд гэзэгт бариач Р.Гониодорж, халзан данжаад Ганболд, луухаан Ё.Гэрэлчулуун нар, 1996-2000 онд мяу овогт энхсайхан, элбэгхудалч, бүүбур нар авилгыг эхлүүлсэн юм шүү дээ.

Avatar

Zochin 2018-12-17 103.212.116.101

Ждү г сарниулах гэж бие биенийхээ булхай хулгайг илчлээд эхэлсэн нь харин ч сайн болж байна.улам их дэлгэцгээ .гэхдээ хамгийн том булхайтай нь жижгүүдээ эсвэл сөрөг хүчнээ хачир нэмж шуугиулаад сугаран хоцрох вий .ард түмэн анхааралтай хандах хэрэгтэй шүү

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

ухна топор бол мотоцикл унасан толгойгүй хүн л дээ. Мотоциклын эзэн жонхуу нь саяхнаас мөрөн дээр нь толгой биш нударга залгаад оёчихсон юм билээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Арчилагчдын сөнөөсөн улс орныг халхын хүү Энхбаяр 2000 онд хүлээж аваад өр өтнөөс нь салгаж, хөл дээр нь босгоод элбэгхудалч тарвагад 2004 онд хүлээлгэн өгсөн юм шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.131.245.243

Арчилагчдын сөнөөсөн улс орныг халхын хүү Энхбаяр 2000 онд хүлээж аваад өр өтнөөс нь салгаж, хямралаас гарган, хөл дээр нь босгоод элбэгхудалч тарвагад 2004 онд хүлээлгэн өгсөн юм шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-17 202.72.245.220

ЭСГИЙ ХИЙХ ГАЗАР НОХОЙ ХЭРЭГГҮЙ ГЭДЭГ ШИГ ЭРХ БАРИГЧДЫН ЗОДООНД ЭНЭ АЦ ДУТ

Avatar

Зочин 2018-12-17 122.201.23.122

ЭНЭ ИНГЭЖ ХЭЛЭХ НЬ АРГАГҮЙ ДЭЭ. ЯС ЮМАН ДЭЭР СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭ ЯРИЛЦЛАГА, ТВ 9 ЭД НАРЙЫГ НЬ ХАРААД БАЙХАД ЭНХБАЯР НЬ ЭНХБОЛДОО ХААЦАЙЛААД БАЙГАА. НААНАА Л ГОЁ ЮМ ЯРИДАГ БОЛОХООС МАНАН ГЭДЭГ ЧИНЬ ЭНХБАЯР ҮҮСГЭСЭН ЭЭБОО ЭЭБИЙ НЬ БОЛОВСРОНГУЙ БОЛГОСОН ЭД Л ДЭЭ

Avatar

иргэн 2018-12-17 66.181.167.54

ЖДҮ-н сангаас авсан зээлийг зохион байгуулалттай өгсөн нь үнэн учир энэ үйлдлээ нам дарах арга бол Энхболд даргаруу дайрч байгаа хэлбэр.АН-хан бас энэ ЖДҮ-н зээлд холбоотой нь бас харагдлаа баталагдлаа.4 нөхөр бас л холбоотой байна шүү хуулийнхаан.Хурдаг асуудлоыг олонд ил болгох хэрэгтэй шүү ЖДҮ-н зээлийн асуудлыг дараа нь 60 тэрбумаа ярих хэрэгтэй

Avatar

М.Энхболдод хүн ёсны захиас 2018-12-17 64.119.23.105

М.Энхболдоо Гарзыг "шударга бус олз-ноос илүүд үзэж бай. Нэг нь түр зуурын, нөгөөх нь насан туршийн шаналал авчирдаг гэсэн үг байдаг. Тэртээ тэргүй М.Энхболд Та насан туршийн шаналалтай, хэдэн үеийн нүгэлтэй хүн. Өргөдлөө өгөөд Ард түмнээ ганц удаа баярлуул даа. Хар амиа бодоод өргөдлөө өгөхгүй ширэлж байгааг чинь Ард иргэд үзэн ядаж, залхаж байна.

Avatar

Зочин 2018-12-17 182.160.39.136

+21 togloomuud toglodog baij bilee.

Avatar

SS 2018-12-17 66.181.168.8

Unen shde s**

Avatar

Иргэн 2018-12-17 202.126.89.170

Маш өтгөн хар МАНАН үүсгэх гээд үзээд байгаам бишүү?! Гэхдээ энд М.Энхболд дарга ямарч хамаагүйшдээ?!

Avatar

irgen 2018-12-17 202.21.117.178

Ene hun yag uneniig shuud zuv hellee zagtnasan gazar maajilaa shuu

Avatar

Зочин 2018-12-17 43.242.243.143

ДАРААЛАЛААРАА ЭХЛЭЭД ХОВДОГДОРЖ ЖУНАЙ С БАЯР МЭЕЭ ТЭРГҮҮТЭЙ МАФИЙГ НУРААХ …

Avatar

Зочин 2018-12-17 66.181.190.24

МАХН, МАН адилхан, угшил арга барил нь яг адил нэг

Avatar

ард 2018-12-17 66.181.176.192

Согтуу хүний хүүхэд хол очиж гуцваа.

Avatar

М 2018-12-17 66.181.186.224

Гуц муу тэнэг бацаан

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Хөлсний бичээч минь хол очиж х**

Avatar

zochin 2018-12-17 150.129.143.80

b** tenegt , tulga mini . tsaana chini badamjunay khil dawlaa gesen medee bayna ,

Avatar

М.Энхболд зайлсны дараа том мафи 2018-12-17 103.14.38.130

Х.Баттулга, Хүрэлсүхийн бүлэг МАНАН өөрсдийнх нь бүх луйвар, залиланг илрүүлчихээд шүүхээр шийдүүлэх гээд байгаа М.Энхболдыг зайлуулахгүй л бол эд нар шээс нь гоожоод шөнө унтахгүй байгаа л даа. Энэ хүнийг зайлуулсан ч төр тогтворжихгүй. Том луйврын бүлэг мафи Монголыг цөлмөх дараа дараагийн алхамууд нь бэлэн байгаа. Хүрэлсүх өөрөө оюуны чадамжгүй муйхар л хүн юм бн шүү дээ. Өөрийг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн намынхаа нөхдийг ингэж зольбин нохой мэт урж хэмлэх гэж дээ.

Avatar

Иргэн 2018-12-17 103.212.119.9

Өнөөдөт М.Энхболд ларгыг, маргааш Хүрэлсүхтэнгүүдийг, нөгөөдөр улс орноо залрих нэгэн эрхэм байгаа гэдгийг бүү март!! Мартвал сөнөнө?!

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Энэ харин бодит үнэн шүү . Хүрэлсүхийг ард түмэн "дориун сайн ардын хүү" гэж үнэлж байтал нөгөөдөх нь бүр хадуураад нэг болохгүй нөхрийг дагаад далдаганаад байхын … 280 сая доллараас нь идсийн байхаа даа… 700 -н тэрбум төгрөгийг ард түмэнд төлөөрэй ЕС

Avatar

Зочин 2018-12-17 64.119.22.78

Баттулгын Төмөр замын нэрээр луйвардсан 280 сая долларын асуудлыг тэглүүлэх гэж өөрийн нөхдийн нууцаар бүлэглэж хуссан ЖДҮ-гийн зээлээ нийгмийн анхаарлын гадна гаргах гэжэ Баттулга, Хүрэлсүх нарын хатуу далгавраар УИХ-ын дарга Энхболдын эсрэг Шудрага ёс ярьж дэлчигнэсэн Оюун-Эрдэнийн үйл ажиллагаа одоо зогсоно. Учир нь 280 сая долларын асуудлыг шүүхээр тэглүүлж чадсан. Эд нар ийм л хиймэл улс төр хийж идсэн ууснаа тэглүүлж чадлаа. Тун харамсалтай байна. Бид шудрага ёс ярьсан луйварчдад хууртжээ

Avatar

Зочин 2018-12-17 182.160.34.120

тулга минь ЖДҮ -ээс чинь том АСЕМ чингэс самуурай 60 тэрбумын аархал гэх мэт том хэргүүд мартаглах гээд байна.

Avatar

zocnin 2018-12-17 69.76.229.35

ENE NOHOR BAS ENHBOLDIIN SAVAR NI UM BNA ENHBOLDIIG ENE TOM DAISANG OGTSRUULSNII DARAA MUUSAIN J,D,U CNID UU UM BE HUTGAN UIMUULEGCNID ENHBOLDOO HAMGAALAH GEED J,D,U GEED HUULI HYNALTIINHAN SHALGAJ BAIHAD

Avatar

иргэн 2018-12-17 103.50.206.62

Үнэн шүү.Тийм учир МАХН-хан бусад намуудтай нийлж ЖДҮ-н асуудлыг хурдан шийдүүлж энэ ЗГ-н жинхэнэ нүүр царайг олонд ил болгож Хүрэлсүхийн уйваагүй үг үйлдэлд цэг тавиачээ.Үнэн зүйлд тэмцвэл ард иргэд дэмжинэ.Хүрэлсүхийн үгэнд ороод таг болоод байгаа иргэд нам эвслэлийнхэн шиг байвал тэмцээд хэрэггүй.АН МАРН 2 одоо дуугарч ЗГ-тай хариуцлага тооцоочээ.

Avatar

ЖДҮ-чидийг зайлуул 2018-12-17 43.243.161.23

Яг үнэн. ЖДҮ-чин Амарсанааг 10 хувийн Даваасүрэн нь хамгаалаад байж байх жишээтэй. Ийм л хогийн юм болж байна даа. Хүрэлсүх нь ч Хүрэлсүх худлаа том том шаахаас өөр юм байхгүй.

Avatar

Onor 2018-12-17 103.229.121.156

Ene hun chin M.Enkhboldiin taliin hun bolj taarah nee

Avatar

Зочин 2018-12-17 203.91.115.42

Хөлсний бичээч

Avatar

dsasda 2018-12-17 202.179.30.194

ene bid 2 z**l shuu……….uls tord nas chin bish uhaan chin hurehgui,….

Avatar

Зочин 2018-12-17 202.179.0.46

shaagaad bgaarai bas enhboldiin tald orchivuu ?

Avatar

Зочин 2018-12-17 66.181.185.23

Seygelgee bolhi oron toonii bugluus

Avatar

dsn 2018-12-17 64.119.18.128

er n namdaa 65 suudal avchirsan gavya n ergeed 40 tsuuvur buunii nohoi uurtuu beldsen gedgiig oilgoj bgaa bol uu?ter b** hel uuriinh n dotnosoj yvsan nuhud hurtel esreg talruu hazaij ajillaad bsn.g oilgoogui l bhdaa!

Avatar

залуу 2018-12-17 203.91.115.46

Өнөөгийн нийгэмд байгаа бодит зүйлийг л ярьсан бна.

Avatar

зочин 2018-12-17 203.91.118.247

Энэ гэж бас нэг эргүүтсэн төлөг хаанаас гараад ирэв ээ, Улс оронд шударга ёс тогтоох тухай ярьж байна, чиний толгойд арай багтахгүй зүйл байх л даа, Юун тэр зээл вэ, Шударга ёс тогтож шүүх, цагдаа нь шударга ажлаад эхэлбэл наад зээлийн асуудал чинь шийдэгдэнэ,,,,мал уу энэ чинь харин

Avatar

zoch 2018-12-17 66.181.188.46

unen yum l yarij bna sh dee.

Avatar

зочин 2018-12-17 66.181.161.5

ДАРХАНД ӨРСӨЛЛӨЖ БАЙХАД НЬ ЭНИЙГ МЭДНЭ, ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ББГС ДОЛООГЧ УЧРААС ДАРХАНЫХАН ГАРГААГҮЙ

Avatar

Зочин 2018-12-17 103.111.68.3

ДАРААЛАЛАА МЭДДЭГГҮЙ МАЛАА, ЭХЛЭЭД УЛСЫН ИХ ХУЛАЙЧЫГ УНАГАХ ГЭТЭЛ НӨГӨӨДӨХ Нь ЖДҮ ГЭЭД ТЭРИЙГЭЭД Л ХЭВТСЭН. ЖДҮ БОЛ ГАНЦ РЭБҮМЫН ЗЭЭЛ, ИХЭНХ Нь БУЦААГАААД ТӨЛСӨН, ХАРИН КОНЦЕСС, АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА, ОРД ГАЗРУУД, ЭРДЭНЭТ ГЭЭД ХЭДЭН ЗУУН ТЭРБҮМЫН ДЭЭРЭМ ХУЛГАЙ МЭЭГИЙН АРД БАЙНА. ҮҮНИЙГ АРД ТҮМЭН ОЛЖ ХАРААД ОЙЛГООД БАЙХАД ЭНЭ УЛС ТӨРЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДСОН АМьТАН ОЙЛГООГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. ЭСВЭЛ АДИЛХАН МАНАН-ГИЙН ШЭЭС…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж