Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил | News.MN

Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил

ЗӨВЛӨГӨӨ

Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил

Зөвлөгөө: Хоолны хордлогоос сэрэмжил

Аливаа баяр ёслолын үед хоол, ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс хордох хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсээр дамжих хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө гаргажээ.

  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шалгах
  •  Бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг харах
  • Түргэн гэмтдэг хүнсийг хөргүүргүй нөхцөлд борлуулж байвал худалдан авахгүй байх
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, шошго зэргийг сайтар шалгах
  • Хоол идэхээсээ өмнө гараа угааж хэвших
  • Жимс ногоог угааж хэрэглэх

Хоол, хүнсээс хордлого авсан тохиолдолд дараах шинж тэмдэг илэрдэг байна.

  • Бөөлжих
  • Гүйлгэх
  • Халуурах
  • Бие сулрах
  • Чичрүүдэс хүрэх

Хэрэв шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаатай таарвал 70128012 дугаарын утсанд холбогдон энэ талаар мэдээлэл өгч болох юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-12-16 103.57.93.40

Энэ сарын 15-нд Саппорогийн Миний дэлгүүрийн хоолны газраас хонины хэл болон хайрсан зөөлөн боов авч идсэн юм. Зөөлөн боов нь арай л гашуун санагдсан ч идчихсэн. Гэтэл шөнөөр үүрийн 4-5 цагийн үед гэдэс базлаж гүйлгэж эхэлсэн. Хирэндээ ус херосол ууж арга хэмжээ авсан ч дээрдсэнгүй. Харин амнаас тэр гашуун боовны амт салдаггүй огиод тамирдсан. Тэгээд дуудлагын сувилагч дуудаж рингэр дусал хийлгээд өнөөдөр 17-нд хэсгийн эмчид дуудлага өгч үзүүлсэнд хордлого тайлах эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн.

Зочин 2018-12-16 202.72.245.220

ЗАЙСАН ЯВАХ ХЭРЭГГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ

Зочин 2018-12-16 202.55.188.37

Даваасүрэнгийн алдарт тэг зогсолтын үеэр Хэрмэсийн гуанзанд хоол идээд шөнө нь алуулах дөхөж билээ. Тэр бодвол хоолны хордлого байсан байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж