Шинэ жилээр хүүхдэд өгч байгаа бэлгэнд 10-12 нэр төрлийн бүтээгдэхүүн багтдаг байна. Гэхдээ бүгд сахарын агууламж өндөртэй байдаг ажээ. Тухайлбал, нэг уут бэлгэн дэх бүтээгдэхүүнд ойролцоогоор 300-400 гр сахар агуулагдаж байгаа нь батлагджээ. Энэ нь 30-33 халбага сахартай дүйцэх юм. Гэтэл хүүхэд өдөрт дунджаар 6-8 гр-аас ихгүй сахар хэрэглэх нормтой. Тиймээс хүүхдэд бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний сахарын агууламж,шошго зэргийг сайтар анзаарахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.