У.Хүрэлсүх монгол оюутнуудтай уулзлаа | News.MN

У.Хүрэлсүх монгол оюутнуудтай уулзлаа

У.Хүрэлсүх монгол оюутнуудтай уулзлаа

У.Хүрэлсүх монгол оюутнуудтай уулзлаа
Ерөнхий сайд албан ёсны айлчлалынхаа хүрээнд Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж тус сургуульд судалгаа хийж, докторын, эрдмийн зэрэг хамгаалж буй 30 гаруй оюутнуудтай уулзсан байна. Уулзалтаар монгол оюутнтууд сансар огторгуйд хиймэл дагуул нисгэх судалгаа болон ургамал тариаланг ган зуднаас сэргийлэх суурь судалгаа хийж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нарт танилцууллаа. Тухайлбал, судлаач Э.Энхбат "Атлантын далайн гадаргын температур болон хөрсний чийгийн нөлөө Монголд хэрхэн нөлөөлж буй" талаар танилцуулсан бол судлаач Д.Ичинхорлоо "Цөмийн урвалын судалгаа"-гаа, докторын оюутан Э.Базаррагчаа "Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал"-ын талаарх судалгаа танилцуулсан. Түүнчлэн тус сургуулийн докторын ангийн оюутан Т.Бэгзсүрэн "Орчин үеийн хиймэл дагууллын технологи ашиглан навч ургамал дээр туссан гэрэлний өнцөгөөс хамаарч үр шимт хөрсийг тодорхойлох эмчлэх тухай" сонирхолтой судалгаа танилцуулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хоккайдогийн их сургуулийн удирдлагуудад хандаж Монгол залуусд эрдэм боловсролын хөрөнгө оруулалт хийж, улс орондоо ихийг хийж бүтээх үйлсэд нь маш том дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлж цаашид 1000 инженер Японд сургах бодлогыг эрчимжүүлэхээ хэллээ. Мөн суралцаж буй оюутан судлаачидтай дотно яриа өрнүүлж тэдний хийж буй судалгаа Монгол улсын хөгжил дэвшилд том алхам хийх ач холбогдолтойг хэлж саад бэрхшээлгүй суралцаж судалгаагаа хийхэд төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг хэлж байлаа. Оюутнууд Ерөнхий сайдтай асуулт хариулт өрнүүлж айлчлалын үеэрээ хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.
ЭХ СУРВАЛЖ: ZASAG.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2018-12-16 133.87.45.154

Khurelsukh harinch hokkaido geed hamgiin heregtei gazar ni irsen bnashjee. Manai mongol shig gazarshjee avah zuil ihtei. Surug bdlaa bolitsgooyoo humuusee

Avatar

ХЭН ХУЛГАЙ ХИЙДЭГ ВЭ??? 2018-12-16 58.108.66.109

ЖДҮЧИД ЖЮДОЧИД ЭНЭ УЛСЫГ САМАРЧ ГҮЙЦЛЭЭ...

Avatar

Иргэн 2018-12-16 139.5.217.138

ЖДҮ-чин

Avatar

Зочин 2018-12-16 139.5.217.56

Utaa ehlenguut saihan juulchlaad eheldeg manai udirdagch nar maliisan carainaas uur giiguuleh um algadaa

Avatar

Зочин 2018-12-16 146.115.164.182

Zavgui humuus 3 tsag bolood l butsdag yum bn lee. Manai ene 3-4 udur zugaalchih yumaa

Avatar

zochin 2018-12-16 73.109.63.129

love shuu :3

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж