Япончууд сүмод дахин нэг шинэ найдлагаа орууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Япончууд сүмод дахин нэг шинэ найдлагаа орууллаа

Мэргэжлийн сүмогийн Хару башёд макүшитагийн 10-аас 22 настай Хисаши Омичи барилдахаар болжээ. Омичи нь өнгөрсөн онд Японы сүмо сонирхогчид болон оюутнуудын тэмцээнд түрүүлж, сонирхогчдын ёкозүна цол хүртсэн бөх юм байна. Тойо их сургуулийг төгсгөсөн Омичи нь Дэваноуми дэвжээнд харьяалагдаж буй бөгөөд Митакэуми хэмээх нэрээр барилдахаар болжээ.

mita01

Нагано мужид төрж өссөн Митакэуми Хару башёд 7 барилдахдаа нэг уналгүй бүгдэд нь давж чадвал жюүрёо зиндаанд шууд дэвших юм байна. Митакэумигийн биеийн өндөр 179 см, жин нь 149 кг байгаа ажээ.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж