Канцлерт шинэ нисэх онгоц авч өгнө

Хуучирсан мэдээ: 2018.12.16-нд нийтлэгдсэн

Канцлерт шинэ нисэх онгоц авч өгнө

Канцлерт шинэ нисэх онгоц авч өгнө

Германы канцлерын нисэх онгоц эвдэрснээр олон улсын тэргүүн нарын оролцсон чухал хурлаас хоцорсон нь Гадаад хэргийн яаманд асуудал үүсгэжээ. Канцлер Ангела Меркель өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд эхэлсэн Их-20 орны чуулга уулзалтад хоцорч очсон юм. Иймээс Германы гадаад хэргийн яамнаас канцлерт шинэ нисэх онгоц худалдан авч өгч, нисэх буудлын “VIP” тээвэрлэлтийн хэсгийн хариуцсан хэсгийн ажилчдын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. “Airbus” брэндийн холын зайн тээврийн нисэх онгоц худалдан авахад зориулан 300 сая еврог төсөвлөжээ. Шинэ нисэх онгоц нь “Airbus” брэндийн А330 эсвэл шинэ загварын А350 нисэх онгоц байх аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж