Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ | News.MN

Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ

Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ

Ирэх баасан гаригаас сурагчдын амралт эхэлнэ

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Мөн хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 15-ныг хүртэл дөрвөн долоо хоног үргэлжлэх юм. Гэхдээ агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бусдаас арай урт байх юм.

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт

  • I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал долоон долоо хоног үргэлжлэх юм байна.
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал зургаан долоо хоног үргэлжилнэ.

Түүнчлэн сурагчид гурав дугаар улирлын дундуур, Цагаан сараар нэг долоо хоног амрах аж.  Мөн гурав дугаар улирлаар буюу гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал гурван долоо хоног амрах юм байна. Гэхдээ газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болох юм байна.

Харин нийслэлийн сурагчдын гурав дугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-наас дөрөвдүгээр сарын 14-нийг дуустал нэг долоо хоног үргэлжлэх аж.

Харин сурагчдын зуны амралт

  • I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
  • III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
  • VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-16 122.201.22.126

хэдэн хүүхдүүд амарч дээ. муухай хар утаанд гүйхгүй, муухай ааштай багшид чичлүүлэхгүй амар сайхан жаргаж дээ.

Avatar

Зочин 2018-12-16 122.201.22.126

хэдэн хүүхдүүд амарч дээ. муухай хар утаанд гүйхгүй, муухай ааштай багшид чичлүүлэхгүй амар сайхан жаргаж дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж