Украины Ерөнхийлөгч Бямба гаригт үнэн алдартны шашны тэргүүнийг шинээр зарлаж, ОХУ-аас тусдаа сүм байгуулж буйгаа зарлалаа. Энэ нь Украины тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөөх үйлдэл гэдгийг ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгджээ. Украины үнэн алдартны шашны итгэгчид хэдэн зуун жилийн турш ОХУ-ын гол сүмийн дор үйл ажиллагаа явуулж ирсэн юм.
Украин нь 1991 онд бүх нийтийн санал асуулга явуулж, хуучин ЗХУ-аас тусгаар тогтносон билээ. Гэхдээ 2014 онд Крым хойг ОХУ-ын мэдэлд шилжих хүртэл хоёр орон ах, дүүсийн найрсаг харилцаатай явж ирсэн юм. Украины эрх баригчид ОХУ-аас хэт хамаарлаа багасгаж, Европын холбоонд ойртох гэснээс хямрал, зөрчил эхэлсэн ба зүүн хэсгийн Донецкийн бүс нутагт салан тусгаарлах хөдөлгөөн өрнөсөн билээ. Хэдийгээр зөрчил намжсан боловч ОХУ-ын тэнгисийн цэргийнхэн Украины хөлөг онгоцнуудыг барьцаалсны дараа өнгөрсөн арваннэгдүгээр сард Киевт байлдааны бэлэн байдал зарласан билээ.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ