Польш улсад дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын хурал Ням гаригт өндөрлөлөө. Энэ үеэр дэлхийн 200 орчим орон өнгөрсөн хурлаар баталсан Парисын гэрээг 2020 оноос бүх орон хэрэгжүүлж эхлэхээ албан ёсоор хүлээн зөвшөөрч, амлалт өгчээ. Парисын гэрээ нь дэлхийн дулааралд гол буруутан болж буй хүлэмжийн хийн хэмжээг багасгахад зорьсон ба өндөр хөгжилтэй орнууд илүү үүрэг хүлээж, хөрөнгө зарцуулахаар тусгасан юм. Парисын гэрээ хэрэгжиж эхэлснээр дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн өмнөх үед хүргэх зорилтод хүрэх юм.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ