Давс багатай бүтээгдэхүүнийг дэмжих аян үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.16-нд нийтлэгдсэн

Давс багатай бүтээгдэхүүнийг дэмжих аян үргэлжилнэ

Давс багатай бүтээгдэхүүнийг дэмжих аян үргэлжилнэ

“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг ирэх 2019 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар болоод байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулж, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилготой дээрх арга хэмжээний эхний шатыг энэ оны хоёрдугаар сараас эхлэн зохион байгуулсан юм.

Энэ аянд “Атар-Өргөө”, “Мах Маркет”, “ДЦС-4”-ийн “Эрчим” зоогийн газар, Сонгинохайрхан дүүргийн 101, 112, 226-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 57, 94-р цэцэрлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Номадс” болон “Бродвей” сүлжээ ресторан зэрэг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11 аж ахуйн нэгж хамрагджээ. Түүнчлэн дээрх аж ахуйн нэгжүүд нь аянд хамрагдсаны дүнгээ танилцуулж, тэдгээрээс давсны хэрэглээгээ бууруулж чадсан байгууллагыг урамшуулсан байна.

Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан уг аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж