УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар нэр бүхий гишүүд улс төрийн акц явуулж буй. Энэ акцийг эхлүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тэрбээр УИХ-ын дарга руу удаа дараа дайралт хийх болсон юм. Ингээд М.Энхболд болон Л.Оюун-Эрдэнэ нарын байр суурийг хүргэе.
М.ЭНХБОЛД: ХЭНИЙ ХҮСЭЭД БАЙГАА ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААГА ТУНГААН БОДНО БИЗ
-Л.Оюун-Эрдэнэ нарын 38 гишүүн албан бичиг надад ирүүлсэн. УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэсэн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирсэн юм биш. Намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь надад тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн яг Ерөнхийлөгчийн хэлсэн утга агуулгаар намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг тавьж байсан. Өчигдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж дээрх шаардлагыг ирүүллээ. Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 гишүүн нь манай намын гишүүд. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: НАДААС ЖИЖИГХЭН АЛДАА ГАРГАХ ГЭЖ БАЙНА
-Миний хувьд дахин сонгууль хийх хэрэггүй юм шиг санагдаж байна. Учир нь ард түмэнд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж гишүүд амалж, сонгуульд оролцдог. Гэтэл өнөөдөр ард түмнээс сонгогдсон парламентын 40 гишүүн нэгдээд М.Энхболд гэдэг хүн дээр гацчихаад байна. Манай улсын Үндсэн хууль ийм байна. Улс төрд хуулиас дээгүүр ёс зүй тавигдах ёстой. Энэ бүхэнтэй бид хамтарч тэмцэх ёстой. Гэтэл нөгөө Иргэний хөдөлгөөнийхөн, ТББ хаачив. Яг үнэндээ би ганцаардаж байна. Надаас но гаргах гээд АТГ-аас шалгаж эхэдсэн. Над руу бүсгүйчүүдээс мессеж ирүүлсэн. Надаас жижигхэн алдаа гаргах гэсэндээ тэр.
Б.БАТХҮҮ
Холбоотой мэдээ