Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абегийн урилгаар тус улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр Ерөнхий сайд болсноосоо хойш жилийн хугацаанд БНСУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг улсын албан ёсны айлчлал хийгээд байгаа юм.
Японд хийсэн түүний албан ёсны айлчлал амжилттай болсон бөгөөд хоёр улс цаашдаа эдийн засаг, улс төр, гадаад худалдаа, байгаль орчинх, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд санал нэгдсэн байна. Түүнийг Японы Ерөнхий сайд Шинзо Абе найрсгаар хүлээн авсан эерэг мэдээллүүд Японы хэвлэлээр цацагджээ. Харин Монголд түүний хийх ёстой олон ажил хүлээгдэж байгаа бөгөөд танхимынх нь гурван сайдын асуудал өнөө ч УИХ-д ороогүй хэвээр байгаа юм. Түүнчлэн УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй төрийн ажил бүхэлдээ гацсан. Тиймээс эрх барьж байгаа намын даргын хувьд У.Хүрэлсүхийг Монголын төрийн дээд байгууллагыг гацаанаас гаргах болов уу гэсэн хүлээлт улс төрд төдийгүй нийгэмд байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ