Сурлага, урлаг спортын амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Сурлага, урлаг спортын амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшууллаа

Өнгөрөгч онд аймаг орон нутгийнхаа болон улс эх орны нэрийг тив дэлхийд урлаг, спорт сурлагын өндөр амжилтаар гаргасан хүмүүсийг шагнаж урамшууллаа. 2014 онд олон улсын биологийн олимпиадаас Мон-турк сургуулийн сурагч Ө.Эрдэнэболд хүрэл медаль, олон улсын физик төслийн олимпиадад Мон-турк сургуулийн сурагч н.Түмэндэмбэрэл хүрэл медаль, пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс н.Эрдэнэхүү, н.Дорж, н.Баттогтох Алтансувд зэрэг тамирчид алтан медаль, Буриад улсад зохион байгуулагдсан олон улсын циркийн уралдаанд Э.Нарангарав тэргүүн байр хүртсэн гээд манай тамирчид сурагчдын гаргасан амжилт их юм.

Ийнхүү Улиран одсон 2014 онд урлаг спортын салбарт өндөр амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагч, сурагчдад хүндэтгэл үзүүлж нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн өргөөнд шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Энэ удаагийн шагнал гардуулах үйл ажиллагаагаар улсын төрөлжсөн олимпиадад байр эзэлсэн сурагчид, спортын өндөр амжилт гаргасан буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тивийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын үндэсний спортын наадам, өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах гэх мэтчилэн тэмцээн уралдаанд амжилт бүтээлтэй оролцсон тамирчдад нийтдээ 15 сая төгрөгний шагнал урамшууллыг олголоо
 
Эх сурвалж: http://erdenetinfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж