Азийн хоёр баг хагас шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.16-нд нийтлэгдсэн

Азийн хоёр баг хагас шигшээд шалгарлаа

Азийн хоёр баг хагас шигшээд шалгарлаа

Хөлбөмбөгийн клубуудын ДАШТ-ий дунд шөвгийн тоглолтууд явагдаж хагас шигшээд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо. Дунд шөвгийн эхний тоглолт Кашима Антлерс болон Гвадалахара багуудын тоглолт өчигдөр /2018.12.15/ болсон. Тус тоглолтонд 2018 оны Азийн аваргудын лигийн аварга баг Японы Кашима Антлерс клубыг ялалтаар өндөрлөсөн бөгөөд 3-2 харьцаатай Хойд Америкийн аварга Мексикийн Гвадалахара клубыг буулгаж авсан. Тоглолтын эхний гоолыг Гвадалахар баг ердөө 3 дахь минутанд оруулсан ч тоглолтын II хагаст Кашима Антлерс багаас Р.Нагаки, Сержиньо болон Х.Абе нар гоол оруулснаар Азийн төлөөлөл давуу байдлыг бий болгосон. Тоглолтын шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Гвадалахара клубээс оруулсан. Гэхдээ Мексикийн багаас 11 м-н торгуулын цохилтыг А.Пулидо гүйцэтгээд алдсан. Хаалгач хаасан бөмбөг ойж ирэхэд Японы багийн хамгаалагч цэвэрлэх гэж байгаад өөрийн хаалганд оруулсан юм. Ийнхүү тус гоолын дараа цаг дуусаж Японы Кашима Антлерс клуб клубуудын дэлхийн аваргын хагас шигшээд шалгарлаа.

Кашима Антлерс 3-2 Гвадалахара

Мөн хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч статустай оролцогч Аль-Айн клуб Африк тивийн аварга Тунис улсын Эсперансе клубыг 3-0 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан байна. Талбайн эздээс М.Ахмад тоглолтын 2 дахь минутанд эхний гоолыг оруулсан бол 16 дахь минутанд эль-Шахат багийнхаа 2 дахь гоолыг оруулсан. Тоглолтын эхний үе талбайн эздийн бүрэн давамгайлал дор явагдсан бол II хагаст ч үргэлжилсэн бөгөөд 60 дахь минутанд эль-Ахбаби тус тоглолтын 3 дахь гоолыг оруулж багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм.

Эсперансе 0-3 Аль-Айн

Дунд шөвөгт ялалт байгуулсан Кашима Антлерс клуб хагас шигшээд Европ тивийн төлөөлөл Реал Мадрид клубтэй тоглох бол Аль-Айн клуб Өмнөд Америкийн аварга Ривер Плэйт клубтэй тоглоно. Хагас шигшээ тоглолтууд ирэх долоо хоногт явагдах бол 5-р байрны төлөөх Эсперансе болон Гвадалахара багуудын тоглолт мягмар гарагт болно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж