Жүдочид “Хонгконг 2015”-т оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Жүдочид “Хонгконг 2015”-т оролцож байна

Хонгконгт өнөөдөр жүдо бөхийн олон улсын тэмцээн эхэллээ. Уг тэмцээнд Япон, БНСУ, Монгол, Малайз, Индонези, Тайван зэрэг орны 200 гаруй жүдочид өрсөлдөж байна. Манай улсаас дасгалжуулагч Г.Энхбаяр, З.Сүхчулуун нарын удирдлагад 12 жүдоч оролцож байна.

“Хонконг 2015”-д өрсөлдөж буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

Эрэгтэй: 55 кг Р.Алтанбагана /Женко/, Ч.Чинхүсэл /БТСДуС/, 60 кг У.Басхүү /Женко/, 66 кг Б.Пүрэвдаваа /Женко/, 73 кг О.Бадмаанямбуу /Женко/, +100 кг Б.Лхагва-Очир /Женко/, Т.Түвшинтулга /Женко/   

Эмэгтэй: 45 кг Г.Мядагбадам /Боржин төв/, 48 кг Б.Хорлоо /Женко/, 52 кг Б.Мөнхжаргал /Женко/, 57 кг М.Ичинхорлоо /Женко/, 70 кг Ц.Мөнхгэрэл /Женко/

Тэмцээн гурав хоног үргэлжилж, ням гаригт өндөрлөнө.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж