2015 оны хавар, зуны загварын чиг хандлага

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

2015 оны хавар, зуны загварын чиг хандлага

Охид, бүсгүйчүүдийн маань хувьд хавар зуны улиралд хамгийн сайхан хувцсаа өмсч гоёдог билээ. Түүнчлэн тун удахгүй Мартын-8 болох гээд охид,бүсгүйчүүд дор бүрнээ хамгийн гоё үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ энэ жилийн хавар зуны загварын чиг хандлагыг танилцуулах гэж байна.

-Цэвэрхэн, халдашгүй харагддаг цагаан өнгө энэ зуны тренд ядаж шүүгээндээ нэг ч гэсэн  цагаан даашинз байлгах хэрэгтэй болов уу, таны зуны гангараа урт шулуун даашинз.

-Илгэн хүрэм цув, даашинз,банзал энэ хаврын мөн л загварын чиг хандлагаар тодорхойлогджээ. Илгэн хүрэм даашинзандаа тохируулж адил төстэй материалтай цацагтай акссесуартай хослуулаарай.

-Жижиг цэцгэн хээ үеэ өнгөрөөж,том том цэцгэн хээнүүд 2015 оны зуныг өнгөлөх нь.Тарган харагдана гэж айлтгүй материал хэлбэрийг нь зөв сонгож чадвал галбирыг тань илүү сайхан харагдуулах болно.

-Шатрын нүүдэл шиг том шоотой материалтай цамц даашинз мөн энэ хавар, зуны шинэхэн тренд болжээ. Ажлын, амралтын гадуур дотуур гээд аль нэг хувцаслалтандаа том шоотой цамц сонгоорой.

-Поло поп буюу захтай цамц А хэлбэрийн мини банзалын хослол хавар, зуны хамгийн их өмсөгдөхүйц тренд мөн. Энэ хослол эелдэг зөөлөн гайхалтай харагдуулах болно. Хэрвээ хэдэн жилийн өмнө өмсөж байгаад хадгалсан мини банзал байгаа бол одоо шүүгээнээсээ гаргаж өмсөөрэй.

-Нүүр будалтын хувьд будсан ч будаагүй мэт будалт зонхилох юм байна.

Э.НЯМГЭРЭЛ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж