Гандиг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн үзэж, хөшөөг нь буулгажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Гандиг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн үзэж, хөшөөг нь буулгажээ

Гандиг арьс өнгөөр ялгаварлагч хэмээн үзэж, хөшөөг нь буулгажээ

Энэтхэгийн оюун санааны удирдагч гэгддэг Махатма Гандиг арьс өнгөөр ялгаварлагч, рацист үзэлтэн байсан хэмээн багш, оюутнууд нь гомдол гарах болсны улмаас Гана улсын нийслэл Аккра хотод байх “Ганагийн улсын их сургууль”-ийн урд байх түүний хөшөөг буулгасан байна.

“Тус сургуулийн кампуст Африкийн нэг ч удирдагчийн хөшөө байдаггүй атлаа рацист үзэлтэй Махатма Гандигийн хөшөөг байршуулсан нь буруу” хэмээн багш, оюутнууд нь үзэж байгаа юм. Түүний хөшөөг өчигдөр /2018.12.14/ буулгасан бөгөөд сургуулийн кампусаас холдуулж, өөр газар босгохоор төлөвлөж байгаа аж.

“Гандигийн хөшөөг энд босгосон нь түүний үзэл бодлыг бид дэмжиж байгаа гэсэн үг юм. Харин тэр арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмжиж байсан бол бидэнд энэ хөшөөний хэрэг байхгүй” хэмээн тус сургуулийн хуулийн ангийн оюутан Нана Адома хэлжээ.

Махатма Ганди нь Энэтхэгийн оюун санааны удирдагч, 20-р зууны их сэтгэгчдийн нэг юм. Тэрээр насан туршдаа хүчирхийллийг хүлцэн тэвчих сургаалыг номлож, Энэтхэг улсыг Английн колониос гаргахад хувь нэмрээ оруулсан юм. Амьд ахуйдаа Өмнөд Африкийн орнуудаар аялж, сатьяаграха буюу эсэргүүцэл, бусармаг явдлын эсрэг хүч үл хэрэглэх тухай номлолоо айлдаж байжээ.

Харин Энэтхэгийн экс Ерөнхийлөгч Пранаб Мухержее 2016 онд Гандигийн дурсамж номыг олон нийтэд ил болгосноор түүний арьс өнгөний тухай үзлийг хүмүүс шүүмжлэх болсон байна. Ганди Өмнөд Африкт байхдаа бичиж байсан зүйлдээ Африкчуудын тухай “Каффир” хэмээх доромжилсон утгатай үг болон зэрлэг, бүдүүлэг хэмээн өгүүлж байжээ. “Тэр хар арьстай хүмүүст найрсаг бус ханддаг байсан нь нотлогдоод байхад яагаад түүний хөшөөг Африкийн эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдаас дээгүүр тавих ёстой гэж? Сургуулийн кампуст хөшөө байх ёстой бол Африкийн баатруудын хөшөөг л босгох хэрэгтэй” хэмээн Гана улсын их сургуулийн профессор хэлжээ.

Ганагаас гадна Африкийн бусад хэд хэдэн улс түүний хөшөөг буулгахыг холбогдох албан тушаалтнуудаасаа шаардах болсон байна.

Эх сурвалж: Independent.co.uk

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж