Австрийн Хохфильценд биатлоны дэлхийн цомын энэ улирлын 2 дахь гараа пүрэв гаригт эмэгтэй спринт уралдаанаар эхэлсэн. Тэгвэл өчигдөр эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан болж дүнгээ гаргасан байна. Тус гараанд нийт 110 тамирчин гарсан бөгөөд 106 тамирчин барианд орсон.
Ингээд тэмцээний ялагчаар Норвеги улсын шигшээ багийн тамирчин дүү Й.Бьо 2 удаагийн буудлагын гүйцэтгэлдээ ганц сум алдсан ч нийт замаа 24 мин 49.2 сек-н амжилтанд туулан энэ улирлын 3 дахь түрүүгээ хүртэв. Тус гарааны эхний 10-т багтах цагийн амжилтыг үзүүлсэн тамирчдаас 6 нь сум алдаагүй. Ялангуяа М.Фуркад ганц ч сум алдаагүй боловч тэшилтийн хурдаар Й.Бьог гүйцэж чадалгүй дэд байранд шалгарсан байна. Харин 3-р байранд Пёнчаны олимпийн хошой хүрэл медальт Германы Б.Долль оржээ.
Эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдааны ТОП-10 тамирчин
- Й.БЬО (Норвеги) – 0-1, 24 мин 49.2 сек
- М.ФУРКАД (Франц) – 0-0, +8.6 сек
- Б.ДОЛЛЬ (Герман) – 0-0, +10.2 сек
- А.Гиогонна (Франц) – 0-0, +25.9 сек
- А.Пайффер (Герман) – 0-0, 27.9 сек
- Ж.Эйберхард (Австри) – 1-0, +30.0 сек
- С.Дешье (Франц) – 0-1, +36.3 сек
- А.Логинов (Орос) – 1-0, +38.5 сек
- Я.Фак (Словени) – 0-0, +46,3 сек
- В.Кристиансен (Норвеги) – 0-0, +50.8 сек
Өнөөдөр тэмцээний пасьют буюу хөөх уралдаан явагдана. Пасьют гараанд 60 тамирчин уралдах бөгөөд спринт уралдаанд үзүүлсэн цагийн амжилтаар тамирчид гараанаас гарч уралдана. Энэ удаагийн хөөх уралдаан бол маш онцлогтой болох магадлалтай. Учир нь сүүлийн хэдэн жил дэлхийн цомд босоо аварга байгаа М.Фуркад болон Норвегийн залуу тамирчин Й.Бьо нар эхний нэг, хоёроор гараанаас гарна. Иймд энэ цаг үеийн лидерүүдийн хэн нь лидер болохыг харах жинхэнэ классик уралдааныг үзэж магадгүй байна.
Холбоотой мэдээ