Ливерпүүл клубын М.Салах 2018 оны ВВС-н шилдгээр нэрлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клубын М.Салах 2018 оны ВВС-н шилдгээр нэрлэгдлээ

Ливерпүүл клубын М.Салах 2018 оны ВВС-н шилдгээр нэрлэгдлээ

Дэлхийн хэвлэл, мэдээллийн том төлөөлөл ВВС агентлагаас 2018 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчинг зарлав. Энэ жилийн Африк тивийн шилдгээр Английн Ливерпүүл клуб болон Египет улсын шигшээ багийн довтлогч М.Салах тодорсон байна.

26 настай Египет довтлогч санал асуулгад багийн хамтрагч С.Мане, Наполи клубын К.Кулибали болон Ювентус клубын М.Бенатиа нарыг ялж 2 жил дараалан оны шилдгээр нэрлэгдэж байна.

ВВС-н оны шилдэг шагналыг Жэй-Жэй Окоча, Я.Туре нар тус бүр 2 удаа хүртэж байсан бөгөөд Нигери улсын хөлбөмбөгчин Жэй-Жэй Окоча 2003-2004 жил дараалан хүртэж байсан юм. Түүнээс хойш жил дараалан тус шагналыг хүртэж буй 2 дахь хөлбөмбөгчин нь М.Салах болж байна.

Ливерпүүл клубын Египет довтлогч М.Салахын хувьд өнгөрч буй 2018 он амжилтаар дүүрэн байсан. Шигшээ багаа хөтлөн 1990 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцсон бол клубынхээ хамтаар Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарч хоюуланд нь гоол оруулсан. Өнгөрч буй улиралд 52 тоглолтонд оролцож 44 гоолыг Ливерпүүл клубын өмнөөс өөрийн нэр дээрээ бичүүлсэн. Тэрээр шагналыг хүртээд “дахин уг шагналыг хүртэж байгаадаа сэтгэл хөдөлж байна. үнэхээр их баяртай байна. ирэх жил дахин энэ шагналыг хүртэх болно” хэмээн ярьжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж