Британичууд ЕХ-ны улсууд руу долоон евро төлж зорчино

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Британичууд ЕХ-ны улсууд руу долоон евро төлж зорчино

Британичууд ЕХ-ны улсууд руу долоон евро төлж зорчино

Их Британи Европын холбооноос гарах үйл явц ирэх оны хавар дуусах төлөвлөгөөтэй байгаа билээ. Харин үүний дараа Их Британийн ард иргэд ЕХ-ны улсууд руу зорчихын тулд виз авах хэрэггүй ба хил дээр долоон еврогийн төлбөр төлснөөр урьдын адил чөлөөтэй зорчих ажээ.

Гэхдээ 2021 оноос эхлэн Их Британийн ард иргэд гадаад паспортаа шинээр авах шаардлага үүсч байгаа юм.

Их Британийг “Европын аялал жуулчлалын мэдээлэл, зөвшөөрлийн систем”-д заасны дагуу гуравдагч орны зарчмаар буюу ЕХ-нд визгүй зорчих орны жагсаалттай адил ЕХ-ны орнуудад нэвтрүүлэх тухай тогтоомжийг Европын комиссоос гаргасан байна.  Тус журамд заасны дагуу Шенгений бүс рүү бизнес болон аялах зорилгоор зорчиж байгаа Их Британийн иргэд 90 хүртэлх хоног визгүй зорчих юм. Гэхдээ энэ хугацаанд аялах болон бизнес хийхээс өөр зорилго агуулах буюу ажиллах, сурах боломжгүй. Мөн тэднийг хилээр нэвтрэхэд нь бусад орны иргэдийн адилаар хяналт, шалгалтыг хийх аж.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өчигдөр /2018.12.14/ Брюссельд болсон ЕХ-ны улс орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ визний асуудал болон Ирландын хилийн тухай асуудлыг хэлэлцсэн байна. Ирландын хил болон хилийн хяналт, шалгалтын тухай асуудлуудыг дараа дараагийн уулзалтуудаар шийдвэрлэхээр болсон аж.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж