Сүмд хоол идсэн 70 гаруй хүн хордож, 11 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Сүмд хоол идсэн 70 гаруй хүн хордож, 11 хүн нас баржээ

Сүмд хоол идсэн 70 гаруй хүн хордож, 11 хүн нас баржээ

Энэтхэгийн нэгэн сүмд хоол идсэнээс болж 11 хүн нас барж, 70 гаруй хүн хордлого авснаас биеийн байдал нь хүнд байгаа тухай орон нутгийн цагдаагийн газраас өчигдөр /2018.12.14/ мэдээлжээ. Тэд Энэтхэгийн Карнатака мужийн нэгэн сүмд болсон ёслолд оролцож байсан аж.

Тус хэрэг нь Энэтхэгийн Карнатка мужийн Чамаражанагар дүүрэгт байх Марамма сүмд өчигдөр гарсан бөгөөд шашны цуглааны үеэр сүсэгтнүүдэд хортой хоол өгсөн нь нотлогдож, хэрэгт холбогдох хоёр хүнийг баривчлаад байгаа юм.

“Бидэнд хачин үнэртэй улаан лоольтой будаа өгсөн. Будааг идээгүй хүмүүс зүгээр байсан бол идсэн хүмүүс нь тэр дороо бөөлжиж, гэдэс нь хүчтэй өвдөж эхэлсэн” хэмээн сүмд байсан нэгэн сүсэгтэн ярьжээ.

Сүмд болсон цуглаанд оролцохоор ойролцоох олон хот тосгодоос хүмүүс ирсэн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг дөнгөж эхлүүлээд байгаа бөгөөд сүсэгтнүүдийг ямар шалтгааны улмаас хордуулсан нь хараахан тогтоогдоогүй байгаа юм.

Эх сурвалж: ВВС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж