Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах Гандболын 2015 оны тэмцээн Улаанбаатар хотноо Буянт-Ухаа дахь спорт цогцолборын зааланд 3-р сарын 02-05-нд 4 өдрийн туршид амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээн МҮОНРТ-ийн нэрэмжит болон 1993 оноос хойш 22 дэхь жилдээ зохион байгуулагда, 14-15 нас, 16-18 насны охид хөвгүүдийн ангилалаар явагдаж төв, орон нутгийн 18 байгууллагын 49 багийн 608 тамирчид, багш дасгалжуулагчид оролцож ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.
ТЭМЦЭЭНИЙ 14-15 НАСНЫ АНГИЛАЛД: ОХИДЫН БАГААС:
1-р байр, алтан медаль: А.Сонинцэцэг дасгалжуулагчтай С.Анударь ахлагчтай Нийслэлийн Хан-Уул дүүргийн баг 2-р байр, мөнгөн медаль : А.Мөнх-Оргил дасгалжуулагчтай Э.Анужин ахлагчтай Нийслэлийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн баг 3-р байр, хүрэл медаль: М.Лхагва-Очир дасгалжуулагчтай А.Дөлгөөн ахлагчтай Дорноговь аймгийн Замын-Үүд хотын 1-р сургуулийн баг ХӨВГҮҮДИЙН БАГААС: 1-р байр, алтан медаль: В.Цагаанбилэг дасгалжуулагчтай О.Эрдэнэ-Очир ахлагчтай Дорноговь аймгийн Сайншанд хотын 1-р сургуулийн баг 2-р байр, мөнгөн медаль:Д.Галсанцэрэн дасгалжуулагчтай Б.Чинтулга ахлагчтай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 1-р сургуулийн баг 3-р байр, хүрэл медаль:Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Б.Булгантамир ахлагчтай Булган аймгийн төвийн 1-р сургуулийн баг
ТЭМЦЭЭНИЙ 16-18 НАСНЫ АНГИЛАЛД: ОХИДЫН БАГААС:
1-р байр, алтан медаль: А.Мөнхбат дасгалжуулагчтай Г.Болорцэцэг ахлагчтай Дорноговь аймгийн Замын –Үүд хотын 2-р сургуулийн баг 2-р байр, мөнгөн медаль:М.Лхагва-Очир дасгалжуулагчтай Л.Даваасүрэн ахлагчтай Дорноговь аймгийн Замын –Үүд хотын 1-р сургуулийн баг 3-р байр, хүрэл медаль: С.Батсүрэн дасгалжуулагчтай Б.Ганзаяа ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид ХӨВГҮҮДИЙН БАГААС: 1-р байр, алтан медаль: Б.Өсөхбаяр дасгалжуулагчтай Г.Гансүх ахлагчтай Дархан-Уул амйгийн баг тамирчид 2-р байр, мөнгөн медаль: Б.Ганцэцэг дасгалжуулагчтай Б.Цогт-Эрдэнэ ахлагчтай Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” сургуулийн баг 3-р байр, хүрэл медаль: Б.Баяржаргал дасгалжуулагчтай Э.Батначин ахлагчтай Дорноговь аймгийн Замын –Үүд хотын 1-р сургуулийн баг тамирчид эхний байруудад шалгарч өсвөр үеийн 2015 оны улсын аваргын алт,мөнгө,хүрэл медаль,өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Улсын аваргын тэмцээний шилдэг тоглогчдыг шалгаруулж тусгай шагналаар шагналаа.
ШИЛДЭГ ТАМИРЧИД:
Шилдэг Хаалгач: 14-15 нас охид О.Анударь Дорноговь,Замын-Үүд 2-р сургууль 14-15 нас хөвгүүд У.Гантогтох Булган аймгийн 1-р сургууль 16-18 нас охид Н.Намуунаа Дархан-уул аймаг 16-18 нас хөвгүүд Г.Гансүх Дархан-уул аймаг Шилдэг довтлогч: 14-15 нас охид А.Энхтуул Хан-уул 14-15 нас хөвгүүд О.Эрдэнэ-Очир Дорноговь аймаг 16-18 нас охид Б.Тамжид Баянхонгор аймаг 16-18 нас хөвгүүд Э.Мөнх-Очир Дархан Шилдэг уран тоглогч: 14-15 нас охид А.Дөлгөөн Дорноговь, Замын-үүд 1-р сургууль 14-15 нас хөвгүүд Б.Чинтулга Сэлэнгэ аймаг 16-17 нас охид О.Халиун Дорноговь,Замын–Үүд 1-рсургууль 16-17 нас хөвгүүд Э.Батначин Дорноговь,Замын-үүд 1-р сургууль Шилдэг дасгалжуулагч: 1. В.Цагаанбилэг 14-15 нас Дорноговь аймаг 2.Б.Баяржаргал 16-18 нас Дорноговь, Замын-Үүд
БАЙГУУЛЛАГЫН ДҮНГЭЭР:
14-15 нас 1-р байрт М.Лхагва-Очир дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Замын –Үүд 1-р сургуулийн баг 9.5 оноогоор 2-р байрт Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймгийн 1-р сургуулийн баг 9.5 оноогоор 3-р байрт А.Мөнхбат дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Замын-үүд 2-р сургуулийн баг 10,5 оноогоор 16-18 нас 1-р байрт Б.Өсөхбаяр дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг 5 оноогоор 2-р байрт Б.Баяржаргал дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Замын-Үүд хотын 1-р сургуулийн баг 5 оноогоор 3-р байрт А.Мөнхбат дасгалжуулагчтай Дорноговь аймгийн Замын- үүд хотын 2-р сургуулийн баг 8,5 оноогоор эхний 3 байруудад шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа. Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Монголын Гандболын Холбооны ерөнхийлөгч, доктор Д.Жаргалсайхан, МҮОНРТ-ийн редактор Н.Нацагдорж, ажилтанууд, Монголын Гандболын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэбат, Ч.Отгончимэг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш нарын албаны хүмүүс оролцлоо. Тэмцээний үеэр Монголын Гандболын холбооны удирдлагууд төв, орон нутгийн багш дасгалжуулагчид нараа хүлээн авч уулзан Монголын гандболын холбооны үйл ажиллагааны тайланг сонсгож чөлөөт ярилцлага хийн, дасгалжуулагч нарт дасгалжуулагчийн тоглолтын тактикийн дэвтэр, бөмбөг зэргийг олгожээ. Монголын Гандболын Холбооноос энэхүү тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн захиргаатай хамтран явуулж, алтан медалийн төлөө шигшээ тоглолтуудыг МҮОНРТ-ийн явуулын станд ажиллан бичлэг хийж орон даяар сурталчилан гаргахаар болжээ. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 2015 оны гандболын тэмцээнийн 16-18 насны ангилалд эхний 6 байр эзэлсэн охид, хөвгүүдийн нийт 12 баг тамирчдыг шалгаруулан Монгол улсын Засгийн газрын 2014 оны 359 тогтоолоор явуулж байгаа Монголын хүүхдийн спортын V дугаар их наадмын гандболын шигшээ тэмцээнд ирэх 09 сарын 20-24-ны өдрүүдэд болоход шалгаран оролцуулах эрхийг Эрүүл мэнд, спортын яам, Монголын гандболын холбоо, Зохион байгуулах хорооноос олгов.
Монголын Гандболын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш