Английн "Манчестер Юнайтед", Францын "Монако"-гийн довтлогч Радамель Фалькаог худалдан авах тухай яриа гарсан ч ийм ямар ч төлөвлөгөө байхгүй хэмээх мэдэгдлийг хийжээ. Энэ тухай Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
“Манчестер Юнайтед” түүнийг энэ улиралд зүгээр түрээсээр тоглуулж байгаа гэнэ. Фалькаог 6 сая фунтээр түрээслэж байгаа ажээ. "Улаан Чөтгөрүүд"-ийн нэг хэсэг болсон тэрээр 20 тоглолтод оролцож, дөрвөн удаа хаалга руу цохилт гүйцэтгэсэн байна.
"Юнайтед", "Монако"-д 43.2 сая фунт төлчихвөл түүнийг өөрийн багт авч болох гэнэ. Гэхдээ Их Британий клуб Колумба залуутай бүрэн гэрээ хийх гэж яарахгүй байна.
Хэдий тийм боловч улирлын төгсгөлд Радамель "Манчестер Юнайтед"-ын удирдлагад өөрийгөө ойлгуулж эцсийн шийдвэр гаргах боломж байгааг тэмдэглэж байна. Өмнө нь "MЮ" "ПСЖ"-ий довтлогч Эдинсон Каваниг солилцож байсантай адил гэнэ.
Эх сурвалж: http://gereg.mn