Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн сюрприз

Шинэ жилийн сюрприз

Анхны цас хаялж арванхоёрдугаар сар гарч эхэлмэгц гялалзан гялтганах сүлд мод, инээд цалгисан шинэ жил санаанд буудаг. Гэрийн хойморт гацуур мод заларч, хот маань ч гэрлэн чимэглэлээр өнгөө засч, баярын дуу сэтгэлийг баясгана.

Шинэ жилийн шөнө нэгэн хүү охин хоёр мөрөөдлөө зүүдэлж сэрнэ. Тэд мөрөөдлийнхөө тухай ярьж, мөрөөдөлдөө хүрэхэд юу хийх ёстой юм бэ гэдэг асуултын хариуг хайж эхэлнэ. Энэ бол Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд өнөөдөр  /2018.12.15/ болох “Шоколадтай шинэ жил” харшийн сүлд модны наадам юм. Мөн ирэх өдрүүдэд хаана ямар тоглолт болохыг эндээс сонирхоорой.

УДБЭТ: энэ сарын 15,16-нд “Анхны цас” хүүхдийн жүжиг

ДБЭТ: энэ сарын 15,16-нд, 22, 23-нд 17.00 цагаас П.И.Чайковскийн “Шелкунчик” балет

“Корпорэйт”-д : энэ сарын 28-нд Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, “Баян Монгол” жазз найрал, дуучдын нэгдсэн “Snow Melody” тоглолт.

АСА ЦИРК:  Энэ сарын22-ны өдрөөс  хүүхэд багачуудаа “Мөрөөдлийн шинэ жил”-ээр зургаа хоногийн турш аялуулах нь. Циркийн үзүүлбэртэй, бас сургуультай амьтад, тэр ч бүүхэл үлгэрийн баатруудтай уулзаж, Элса гүнжтэй дурсгалын зургаа татуулах боломж олдох юм байна. Түүнчлэн амтат бэлэг ч бас дагалдах юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж