Балба улс аялал жуулчлалын салбарт одтой байна | News.MN

Балба улс аялал жуулчлалын салбарт одтой байна

Балба улс аялал жуулчлалын салбарт одтой байна

Балба улс аялал жуулчлалын салбарт одтой байна
Катмандугаас ойр орших Сваяамбунат сүм нь жуулчдын хамгийн ихээр очдог газар юм.

Гималайн уулсын хормойд орших Непал буюу Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба улсыг зорин очих жуулчдын тоо энэ онд эрс өсч, түүхэндээ анх удаа нэг сая гаруй жуулчин хүлээн аваад байгаа тухай тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Нийслэл Катманду

Балба улсын аялал жуулчлалын салбарыг гол зохицуулдаг байгууллага болох Аялал жуулчлалын яамны мэдээлснээр энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд тус улс нийт 1’001’930 жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн онд тус улс 940’218 жуулчин хүлээн авсан байна.

Похара дахь гурван нуурт завиар аялал хийн, байгалийн сайхныг мэдрэх боломжтой.

Аялал жуулчлалын яамны зүгээс Балба улсын байгалийн үзэсгэлэнт тогтоц, аялал жуулчлалын салбарын тухай олон нийтэд системтэй, хүртээмжтэй мэдээллийг хүргэж чадсан нь амжилтынх нь үндэс болсон хэмээн яамны сайд Деепак Раж хэлжээ. Тэрбээр “Энэ онд манай улс түүхэнд байгаагүй олон жуулчныг хүлээн авсан нь ирээдүйд аялал жуулчлалын салбарыг түшиглэн эдийн засгаа хөгжүүлэх асар их боломж бийг харуулж байна” гэв. Мөн тус улс 2020 оны Үндэсний аялал жуулчлалын жил болгон зарлахаар бэлтгэл ажлуудыг хийж байгаа аж.

Балба улсад энэ оны эхний 11 сард 260’124 Энэтхэг, 134’362 Хятад жуулчин ирсэн байна. Балба улсыг зорин ирсэн жуулчдыг орноор нь жагсаавал, Энэтхэг, Хятад улсууд нэг, хоёрдугаар байранд орж байгаа бол сонирхолтой нь АНУ, Их Британи, Герман улсууд удаалсан байна.

Бурхан багшийн төрсөн газар, Лимбини. Эргэн тойронд нь Японы архитектур Кензо Тангегийн зураг төслийг нь гаргасан сүм хийдийн цогцолбор бий.

Балба нь Гималайн уулсын эх орон, Бурхан багшийн төрсөн газар гэдгээрээ алдартай. Тус улс нь 147’181 м2 газар нутагтай, өмнө, баруун, зүүн талаараа Энэтхэгтэй хиллэдэг, хойд талаараа Төвдтэй хиллэдэг аж. Мэргэжлийн уулчид тус улсыг ихээр зорин ирдэг бөгөөд онгон байгалиа хадгалан авч үлдсэнээрээ дэлхийд тэргүүн эгнээнд бичигддэг.

Энэтхэгийн Митилагийн хаант улсын нийслэл байсан Жанакбур хот нь Балбын өмнөд хэсэгт байрладаг. Тус хотод байх сүмийг жуулчид ихээр зорьж ирдэг бөгөөд 100 гаруй рашаан, булагтай гэдгээрээ алдартай.

 

Гималайн нурууны ноён оргил болох Эверест рүү Балбын зүүн хойд хэсгээс авиралт хийхэд тохиромжтой байдаг.

 

Читваны байгалийн цогцолбор газар нь зэрлэг ан амьтан, онгон дагшин байгалийг мэдрэх хамгийн сайхан газрын нэгт тооцогддог

Эх сурвалж: Синьхуа

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

daimjpyylaxgyi baix-ya 2018-12-15 96.69.189.11

ajilchdiin dapangyilal shopon shig um xiigeed bn.xychteig ni magtaj baigaad ashugladag; cegcerdeg,endx xyn shug zytgex um bn. ylciin mungoop -oopiixoo ajliig amjyylna.zolioclono. tsaashulbal baylagiin xyazgaapgyi ubchin dain xiij magad,bypen xyanaltad naidaltgyi.(kp-ytcaap,prp)

Avatar

ayulgyi baidal+dapangyilal=cegcrexiin xyazgaap 2018-12-15 96.69.189.11

balba, entx,xyn am-ubchlul ixtei. Mungu tugpuguu DEMII UMAND YPEXGYI BAIX. (Baip capiin 1000nogoon X10cap=10.000X10 jil=100,000)
Mungoo aldchixgyi, gazpiin myxpiin gyilagchinii DAPANGUILALgyi COELTOI_BATALGAATAI gazap.
1.EX OPON.
2.BATALGAAT_xymc.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж