Монголын боксын холбооны баталсан төлөвлөгөөний дагуу боксын эмэгтэй шигшээ багийн тамирчид олон улсын тэмцээнд оролцохоор Казахстаныг өнөөдөр/2018.12.15/ зорилоо.
Эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Х.Хайнарын удирдлага дор дөрвөн тамирчин Караганда хотод болох Гавьяат дасгалжуулагч Г.Жарылгаповийн нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд оролцоно. Мөн энэхүү тэмцээний дараа хамтарсан бэлтгэлийг хийхээр болжээ. Тэмцээн ирэх долоо хоногт болох юм.
Багийн бүрэлдэхүүн:
- 51 кг-д спортын мастер М.Энхжаргал
- 57 кг-д спортын мастер Э.Мичидмaa
- 60 кг-д ОУХМ М.Намуун
- 75 кг-д спортын мастер М.Мягмаржаргал