Дэлхийн шилдэг жүдоч зөвхөн урилгаар оролцдог “Мастерс” тэмцээн өнөөдөр/2018.12.15/ БНХАУ-ын Гуанжоу хотод эхэллээ. Тэмцээнд жин тус бүрийн чансаа өндөр 16 бөх барилдах бөгөөд 53 орны 231 /эрэгтэй 117, эмэгтэй 114/ жүдоч өрсөлдөнө.
Манай улаас эрэгтэй 10, эмэгтэй гурван жүдоч “Мастерс”-т уригдсан. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорно.
Эрэгтэй 60 кг:
Энэ жинд манай хоёр жүдоч барилдана. “В” хэсгийг тэргүүлсэн Д.Амартүвшин шөвгийн наймд Узбекистаны Д.Урозбоевтой, “D” хэсэгт Г.Болдбаатар эхний барилдаанаа Узбекистаны Ш.Лутфиллаевтай хийнэ.
66 кг:
Энэ жинд мөн Г.Хэрлэн, Д.Алтансүх нар барилдана. “В” хэсэгт багтсан Г.Хэрлэн Бразилын Ч.Чибанатай эхний барилдаанаа хийнэ. Тэгвэл “С” хэсэгт багтсан Д.Алтансүхийн Казахстаны Ерлан Серикжановтай барилдахаар оноолт таарчээ.
73 кг:
Уг жинд мөн манай Г.Одбаяр, Ц.Цогтбаатар нар барилдана.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг нар барилдана.
Гуанжоу хотын “Guangzhou Gymnasium” цогцолборт болж буй “Мастерс” тэмцээний финалын барилдаан 17.00 цагаас эхэлнэ. Барилдааныг https://www.ijf.org/ шууд дамжуулан хүргэнэ.
Холбоотой мэдээ