Малчид гэр худалдан авахаа больжээ | News.MN

Малчид гэр худалдан авахаа больжээ

Малчид гэр худалдан авахаа больжээ

Малчид гэр худалдан авахаа больжээ

Монголын эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 жилийн тэртээ үеэс буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Тодруулбал, монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. XIII зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй .

Ачиж нүүхэд хөнгөн, барихад хялбар монгол гэр орчин цагт дэлхийн трэнд болж буй. Дэлхийн улс орнууд төдийгүй дотоодод эл сууцнаас санаа авч хаус барих нь элбэг болсон. Энэхүү соёлын том өв маань  өнөө цагт балартан бүдгэрэх тийшээ ханджээ.

Улсын хэмжээнд 267 аж ахуй нэгж, компани хувь хүн гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг. Харамсалтай нь, гэр үйлдвэрлэл жилээс жилд хумигдах болжээ. Нэг компани жилд 500 гэр үйлдвэрлэдэг байсан бол одоо 100, хувь хүн 50-60 гэр үйлдвэрлэдэг байсан бол өдгөө 20 болж эрс буурсан байна. Тиймээс энэ салбарын олон компани түр зогсолт хийснийг Монголын гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн М.Батсүх хэлж байгаа юм. Тэрбээр “Малчид хүртэл гойд шаардлагагүй бол гэр худалдан авахаа больчихоод байна. Сум суурин газрынхан нь гэр гэхээсээ илүү байшинтай болох гэдэг болж” хэмээжээ.

Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах, гэрэлтүүлэх талтай.

Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэн улиралд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой. Монголчууд эрт үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог байжээ. Жишээ нь, өглөөний нар хананы толгойд тусах тул үдээс өмнө цаг мөчийг хананы толгойгоор тоолж гаргадаг бөгөөд үдээс хойш гэрийн зүүн хоймор дэвссэн ширмэл ширдгэн дээр туссан байрлалаар үдэш хүртэлх цагийг баримжаагаар гаргадаг. Мөн үүнтэй холбогдуулан дурдахад Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн зарим урчууд хоймрын тал дугуй ширмэл ширдгийг нарны цагийн хуваариар ширж байсан гэдэг.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-15 202.21.106.147

Хүн хүч муутай хүмүүст гэр арчлах хэцүү байдаг юм шиг байна лээ. Бороо шороо салхи шуурганд бөхийг нь бодоод чадах ядахаараа жижиг байшин болгочих санаатай л байдаг харагдсан. Тэгээд ч нүүдэллэж амьдарч байгаа хүмүүс цөөрч хэдэн малаа өвөл хэнээр харуулаад төв дээр очиж өвөлжих вэ гэсэн хүмүүс л их байдаг болсон. Намар 8 сард хөдөөгүүр яваад сайн харахгүй юу даа.

Avatar

Зочин 2018-12-15 107.77.173.10

Нэг бизнес рүү хэт олон хүн хошуурхаар бүгд бие биенийгээ татаад унагаачихаж байгаам шүү дээ.

Avatar

Зочин 2018-12-15 66.181.184.39

тохижуулсан контейнер авч байгаа гэсэн үг үү?

Avatar

Zochin 2018-12-15 192.82.65.179

Baigaliin gamshig tohiohod tolgoi horogdoh geed ger haigaad l guizgeene dee.

Avatar

батсүх 2018-12-15 103.240.240.73

МАЛ МАЛАХ ХӨДӨЛМӨРӨӨС ЗУГТААД МАЛЧИД ЦӨӨРЧ БАЙГААГИЙН ИЛРЭЛ, 1МАЛЧИН ӨВГӨНИЙ7-8ХҮҮХДЭЭС 1НЬ МАЛЧИН БОЛЖ БАГАА

Avatar

Зочин 2018-12-15 202.179.27.7

Естой суухай тухнуй сууц шуу дээ хуний нийгэм хогжиж хэрэггуй зуйлээ хаяад улам болвсронгуй болоод явдаг туухтэй атал монголчууд л 13 р зуунтайгаа зууралдаад дээл омс гэрт амьдар морь уна гээд зутгээд байх юм монголчууд нийгмээрээ оюуны асар их доройтолд оржээ

Avatar

111111 2018-12-15 66.181.190.190

Харин чи оюуны хомсдолд оржээ. Хэдэн жилийн дараа ухаан орох болтугай

Avatar

Зочин 2018-12-15 77.136.15.110

ЭНЭ ДУРАК УХААН ОРОХ НЬ ЮУ Л БОЛ. БҮХЭЛ БҮТЭН НЭГ ҮНДЭСТЭНГ ХЭДЭН МЯНГАНААР АЯ ТУХТАЙ АМЬДРУУЛСАН СУУЦ. ӨӨРИЙН ТӨГС ТӨГӨЛДӨРӨӨ АНХ БИЙ БОЛОХДОО Л ОЛСОН МОНГОЛЧУУДЫН ӨВ ИХ СОЁЛ, ГАЙХАМШИГ.

Avatar

Зочин 2018-12-15 64.119.16.237

Ter n zow shde. Modon baishind arai tuhtai amidrana. Oroo tei bolgono.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж