Малчид гэр худалдан авахаа больжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Малчид гэр худалдан авахаа больжээ

Малчид гэр худалдан авахаа больжээ

Монголын эсгий гэрийн түүх бол манай он тооллоос 500 жилийн тэртээ үеэс буюу эсгий хийж гэрээ бүрдэг болсон цагаас эхлэх юм. Тодруулбал, монгол гэрийн хөгжил нь 2500-3000 жилийн түүхтэй. XIII зууны монгол гэр, орчин үеийн монгол гэртэй нэлээн төстэй .

Ачиж нүүхэд хөнгөн, барихад хялбар монгол гэр орчин цагт дэлхийн трэнд болж буй. Дэлхийн улс орнууд төдийгүй дотоодод эл сууцнаас санаа авч хаус барих нь элбэг болсон. Энэхүү соёлын том өв маань  өнөө цагт балартан бүдгэрэх тийшээ ханджээ.

Улсын хэмжээнд 267 аж ахуй нэгж, компани хувь хүн гэрийн үйлдвэрлэл эрхэлдэг. Харамсалтай нь, гэр үйлдвэрлэл жилээс жилд хумигдах болжээ. Нэг компани жилд 500 гэр үйлдвэрлэдэг байсан бол одоо 100, хувь хүн 50-60 гэр үйлдвэрлэдэг байсан бол өдгөө 20 болж эрс буурсан байна. Тиймээс энэ салбарын олон компани түр зогсолт хийснийг Монголын гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн М.Батсүх хэлж байгаа юм. Тэрбээр “Малчид хүртэл гойд шаардлагагүй бол гэр худалдан авахаа больчихоод байна. Сум суурин газрынхан нь гэр гэхээсээ илүү байшинтай болох гэдэг болж” хэмээжээ.

Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах, гэрэлтүүлэх талтай.

Монголд жилийн 300 орчим өдөр нь нартай байдгаас намар, өвөл, хаврын хүйтэн улиралд тооноор орж байгаа нарны илч нь гэрийг дулаацуулах ач холбогдолтой. Монголчууд эрт үеэс тооноор туссан нарны байдлаар өдрийн цагийг тодорхойлдог байжээ. Жишээ нь, өглөөний нар хананы толгойд тусах тул үдээс өмнө цаг мөчийг хананы толгойгоор тоолж гаргадаг бөгөөд үдээс хойш гэрийн зүүн хоймор дэвссэн ширмэл ширдгэн дээр туссан байрлалаар үдэш хүртэлх цагийг баримжаагаар гаргадаг. Мөн үүнтэй холбогдуулан дурдахад Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн зарим урчууд хоймрын тал дугуй ширмэл ширдгийг нарны цагийн хуваариар ширж байсан гэдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж