“Капитал” банкны төв байранд нэгжлэг хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

“Капитал” банкны төв байранд нэгжлэг хийжээ

“Капитал” банкны төв байранд нэгжлэг хийжээ

Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр (2018.12.14 )Капитал банкны төв оппист үзлэг нэгжлэг хийжээ. Өдрийн 15.00 цагаас эхэлсэн ажиллагаа шөнийн 01.00 цаг хүртэл үргэлжилсэн гэх мэдээлэл байгаа юм. Ингэхдээ бичиг баримтууд хураан авчээ.

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хувь эзэмшдэг “Капитал” банк Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас энэ онд 48 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал хөндөгдөх болсон. Зөвхөн энэ оноор тогтохгүй өмнөх жилүүдэд ч мөн тус сангаас зээл авсан гэх мэдээллүүд хөвөрч буй. Үүнтэй холбоотойгоор АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэгжлэг явуулсан бололтой.

Зарим мэдээллийг хэрэгслээр өчигдөр Чингэлтэй дүүрэгт орших "Капитал" банкны төвийг АТГ-ынхан битүүмжиллээ гэж мэдээлсэн. Албан эх сурвалжлаар энэ нь үгүйсгэгдлээ, битүүмжлээгүй, харин үзлэг нэгжлэг хийсэн гэж тодотгосон юм.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж