“Хурд” хамтлаг 3000 эмэгтэйг баярлуулна

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлаг 3000 эмэгтэйг баярлуулна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан Монголын рок поп урлагийн амьд домог болсон "Хурд" хамтлаг 3000 бүсгүйг баярлуулах гэнэ. Тодруулбал, энэ сарын 08-нд буюу нөгөөдөр 15.00 цагаас “Улаанбаатар” паласийн концертын их танхимд "Инээмсэглэ бүсгүйчүүд" нэртэй амплагед тоглолтоо хийх юм байна. "Хурд" хамтлагийн хувьд, жил бүрийн "Мартын 8"-ны баярыг тохиолдуулан тоглолтоо хийдэг ч өмнө нь 200-300 хүний хүрээнд хийгээд өнгөрдөг байсан бол өнгөрсөн жил 20 насныхаа ойгоо хийсэн гэдэг үүднээс энэ жилийн баяраар 3000 бүсгүйг баярлуулахаар шийджээ.

Акустик, банзан гитараар амплагед тоглох "Хурд" хамтлагийнхан амплагед тоглолтоо тавиагүй удаж байгаа бөгөөд ийнхүү "Пентатоник" наадмаас хоёр удаагийн шилдэг концертын шагнал хүртэж байсан амплагед тоглолтоороо энэ жил монголын бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг барихаар болжээ. Мэдээж тус тоглолтонд "Зураг шиг бүсгүй", "Хайрын улаан сарнай", "Ханьдаа дуулъя", "Чи минь байгаа болохоор" зэрэг олон гайхалтай уран бүтээлүүдээ бүх сайхан бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлэн эгшиглүүлэх ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж