Ардын намын “акул”-ууд банга хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.12.15-нд нийтлэгдсэн

Ардын намын “акул”-ууд банга хүртэв

Ардын намын “акул”-ууд банга хүртэв

Хуучин Ардын намын залуус акулуудаасаа суралцаж, улс төрд бэлтгэгддэг байсан бол өнөө цагт болохгүй бүхнийг акулууд нь санаачилдаг болсон бололтой.

УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн 14 хоног саатаж, сайд огцруулах, томилох асуудлууд гацаанд орсныг  Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Ч.Улаан нартай холбоотой гэж  УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг  өчигдөр (2018.12.14) мэдэгдлээ. Тэрбээр “Залуу гишүүдийг чуулганы хуралдаанд орж болохгүй гэж Ц.Нямдорж загнасан байна, чуулганд оролцуулахгүй байх ажлыг Ө.Энхтүвшин зохион байгуулж, бичиг цаас янзлах ажлыг манлайлан оролцож байна. Тэд албан тушаал гарч ирэхээр л хөл нь хөнгөрөөд ордны коридороор гүйдэг” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь дөрөв дэх удаагаа Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байгаа бол Ч.Улааны хувьд тав дахь удаагаа сайдад нэр нь дэвшсэн. Тэрбээр өмнө нь дөрвөн удаа Сангийн сайдаар ажилласан.

Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар нь Засгийн газрын гишүүнээр хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байгаа юм. Харин тэд парламентад 20 гаруй жил шахам тасралтгүй сонгогдон ажиллаж байгаа түшээд билээ.

Тэдний парламентынхаа үйл ажиллагааг “бойкотолж байгаа үйлдлийг нь улс төрийн намууд мөн шүүмжлэх болсон. Засгийн газрынх нь сайд нарыг томилж, эзэнгүй байгаа салбарыг удирдлагатай болгох шаардлага бий. Гэтэл удаа дараа УИХ-д сонгогдсон туршлагатай гишүүд нь манлайлан чуулганы хуралдаанаа тасалдуулж байгаа нь сонгогчдоо үл хүндэтгэсэн хэрэг болж байна” гэдэг байр суурийг ч илэрхийлж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж