Бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдэш маргааш болно

Хуучирсан мэдээ: 2015.03.06-нд нийтлэгдсэн

Бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдэш маргааш болно

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу "Мартын 8"-ны баярт зориулсан бүсгүйчүүдээ баярлуулах тансаг үдшийг "UP MUSIC” продакшнаас санаачлан зохион байгуулахаар болжээ. Энэ хүрээнд 19.00 цагт “Баянгол” ресторанд МУГЖ Т.Ариунаа, Харанга хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн нарын “VIP” цэнгүүн болох юм байна.

Энэхүү тансаг үдэшт ердөө 300 хүн оролцох боломжтой бөгөөд урилгаа 160 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Харин таны урилганд оройн зоог болон  бусад амттан, идээ ундаа багтах ажээ. Мөн олон олон гэнэтийн бэлгүүд задарч, сэтгэл хөдөлгөсөн баярт үйл ажиллагаанууд тэр үдэш зохиогдох бөгөөд хайртай дуучидтайгаа халуун дулаан яриа өрнүүлж, дурсамж дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлэх цэнгүүн айсуй.

Т.ДАРХАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж