Уушги цэвэрлэх хялбар арга

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Уушги цэвэрлэх хялбар арга

Уушги цэвэрлэх хялбар арга

Тамхи татдаг хүмүүс болон хорт утаан дунд амьдарч байгаа Улаанбаатар хотын иргэдийн уушги маш ихээр бохирдсон байгаа нь дамжиггүй. Хорт утааг уушги руугаа оруулж байгааг хүмүүс мэддэг ч ноцтой өвчин тусахаас нааш өвдсөн байгааг нь тэр бүр хайхардаггүй нь үнэн юм. Хүн амьсгал авсан агаараараа биеийн эд, эсүүдээ тэжээж байдаг. Харин хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авч чадахгүй, эсвэл хорт бодисыг амьсгалж буй агаараараа дамжуулан авах нь амьсгалын замын өвчлөлөөс эхлээд зүрх судас гээд олон янзын өвчний суурийг тавих болно.

Хэрвээ та хэчнээн оролдоод ч тамхинаас гарч чадахгүй, утаатай агаараас зайлсхийж чадахгүй байгаа бол дараах зөвлөгөөг хэрэгжүүлэн, хялбар аргаар уушгиа цэвэрлээрэй.

Зөв амьсгалах

Юуны өмнө эрүүл уушгины төлөө таны хийж чадах хамгийн энгийн алхам бол зөв амьсгалах юм. Аль болох хамраараа амьсгал авч, гаргаж байх хэрэгтэй. Хүний хамарт байх азотын исэл нь бие махбодын тэнцвэрт байдалд сайн нөлөөтэй төдийгүй удаан хугацаанд зөв амьсгалснаар хүний хамрын нүх өргөсөж, хангалттай агаар авах чадвартай болдог. Түүнчлэн амаар бус хамраараа амьсгалахад агаарт байх хортой бодисыг хүний хамар тодорхой хэмжээгээр шүүж байдаг байна. Хамраараа амьсгалж байхаас гадна та өдөрт хэд хэдэн удаа дараах дасгалыг давтан хийгээрэй:

Хамраараа 5 секунд амьсгал авч, мөн хугацаанд хамраараа гаргах хэрэгтэй. Дараа нь нэг удаа гүн амьсгал авч, хамраа чимхээд толгойгоо дээш, доош хөдөлгөнө. Чадах хирээрээ олон удаа энэ үйлдлийг давтсаны дараа амьсгалаа уртаар гаргаж, хамраараа хэд хэдэн удаа гүнзгий амьсгалаарай.

Түүнчлэн биедээ хангалттай хэмжээний хүчилтөрөгчийг авахын тулд амьсгалаа цээж рүүгээ бус, хэвлий хүртлээ оруулах хэрэгтэй. Амьсгал авах үед уушги агаараар тэлэгдэж, цээж төвийн, өрц уушгийг доош нь сунгаснаар хэвлий урагш түрэгдэх ёстой. Харин амьсгалаа хамраараа удаан гаргаснаар хэвлий буцаад байрандаа очих болно. Ерөнхийдөө 3-4 секундэд амьсгал авч, адил хугацаанд гаргаж байх нь тохиромжтой юм.

Өдөрт дор хаяж 10 удаа энэхүү зөв амьсгалах техникийг хэрэгжүүлээрэй.

Ногоон цай уух

Унтахын өмнө нэг аяга ногоон цайг уух нь биед орсон хорт бодисыг гадагшлуулах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.

Нимбэг хэрэглэх

Нэг аяга бүлээн усанд цэвэр нимбэгийн шүүс ¼ аягыг, эсвэл нэг хэрчим нимбэг жимс хийж, сайтар хутгаад, өглөө өлөн элгэн дээрээ уугаарай. Уушгийг нимбэгээс гадна цангис болон хан боргоцойн шүүсээр ингэж цэвэрлэж болох юм.

Луувангийн шүүс

Өглөөний цай болон өдрийн хоолны дунд 300 гр луувангийн шүүсийг тогтмол ууж хэвшээрэй.

Кали сайн хэрэглэх

Калиг сайн хэрэглэснээр уушгиа цэвэрлэх боломжтой юм. Кали нь жүрж, гадил, амтат төмс, лууван, улаан лооль, бууцай, чангаанзанд ихээр агуулагддаг.

Цагаан гаа

Уушгийг хорт бодисоос ангижруулахад цагаан гаа маш үр дүнтэй. Тиймээс ч хүмүүс ханиад хүрсэн үедээ цагаан гааг өргөнөөр хэрэглэдэг билээ. Цагаан гааг хэрэглэх хамгийн шилдэг арга бол түүхийгээр нь идэх буюу цайнд хийж уух юм. Түүнчлэн цагааны гааны нунтагтай ваннд 30 минут орчим хэвтэж болно. Ингэснээр хөлөрч, хөлсөөр дамжин хорт бодис биеэс гадагшилдаг байна.

Халуун шүршүүрт орох

Унтахын өмнө халуун шүршүүрт орсноор биеэс хорт бодисыг гадагшлуулж, уушгийг цэвэрлэх боломжтой. Мөн хоолой өвдсөн үед энэ арга нь үр дүнтэй юм.

Орегано

Орегано нь амьсгалын замын эрхтнүүдэд сайн нөлөөтэй. Хоол идэх үедээ аягандаа нэг чимх ореганог хийж, идэж хэвшээрэй.

Эх сурвалж: indiatimes.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж