Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит VI хуралдаан боллоо.
Хуралдаанаар дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг дүгнэх, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа.
Мөн ИТХ-ын ээлжит VI хуралдаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид түүний ажлын албанаас 2018 онд зохион байгуулсан ажлын тайланг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров танилцуулж Төлөөлөгчдийн саналыг сонссон юм.
ИТХ-ын ээлжит VI хуралдаан Төлөөлөгчдийн 97,1 хувийн ирцтэйгээр амжилттай хуралдаж дүүргийн 2019 оны төсвийг хуулийн хугацаанд баталж, холбогдох тогтоолуудыг гаргалаа.
Эх сурвалж: ХУД