Мелания Трампын үсний шинэ засалт хүмүүст таалагдсангүй

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Мелания Трампын үсний шинэ засалт хүмүүст таалагдсангүй

Мелания Трампын үсний шинэ засалт хүмүүст таалагдсангүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Мелания Трамптай арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн лхагва гаригт олны өмнө ил гарсан байна. Мелания үснийхээ өнгийг өөрчилсөн нь хүмүүст ихэд инээдтэй харагджээ.

“Fox News”-ийн хөтлөгч Шон Хэннититэй ярилцаж буй тэргүүн хатагтайн үс илүү цайвар шаргал өнгөтэй болсон нь цахим сүлжээгээр тархсан зургаас нь тодорхой харагдсан байна. Твиттерийн хэрэглэгчид түүний шинэ гадаад төрхийг ихэд шүүмжилцгээжээ.

Нэгэн хэрэглэгч “Үснийхээ өнгөний ачаар Дональд Трамп, Мелания Трамп хоёр адилхан боллоо” хэмээн өгөөджээ. Бас нэг хэрэглэгч “Тухайн өдөр Цагаан ордон багагүй үймсэн байх” хэмээн шоолсон байна. Харин гурав дахь хэрэглэгч "Мелания, Цагаан ордны угаалгын өрөөнд үсээ будах нь сайхан санаа биш" хэмээн “наргиан” болгожээ. АНУ-ын тэргүүн хатагтайн 2018 оны аравдугаар сард Африкийн Кени улсад айлчлахдаа өмссөн малгай багагүй шүүмжлэл дагуулсан билээ.

Эх сурвалж: USA Today

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж