Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал өнөөдөр /2018.12.14/ боллоо. Тус нийгэмлэгийн байранд хаалттай горимоор үргэлжилсэн уг хуралдаанаар Улаанбаатар төмөр замын зарим орлогч дарга нарыг шинээр томилжээ. Тодруулбал:
- УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболд
- УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг тус тус томилжээ.
Тэгвэл Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа , хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлөөгүй байна. Уг хуралдаанаар тус газрын зарим удирдлагыг сольж магадгүй гэх мэдээлэл байсан юм.
Энэ удаагийн Ерөнхий хорооны хуралдаанаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, тус нийгэмлэгийн 2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Уг хуралд Оросын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В. Белозёров, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч А.С. Мишарин нар болон Монголын талаас УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл, “УБТЗ“ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн, ЗТХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцлоо. Оросын талаас Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.
Холбоотой мэдээ