Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна | News.MN

Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Унгар улс “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг Лхагва гаригт /2018.12.12/ парламентаараа хэлэлцэн, олонхын саналыг авч, баталсан байна.

Шинээр батлагдсан хуулийн дагуу ажил олгогчид ажилчдаараа жилд 400 хүртэлх цаг “илүү цагийн хөдөлмөр” хийлгэх эрхийг олгож байгаа юм. Илүү цагаар ажиллахаас гадна ард иргэдийг бухимдуулж байгаа бас зүйл нь Засгийн газартай холбоотой үйл ажиллагаа болон сонгуулийн явцыг хянах “шинэ Захиргааны шүүх”-ийг бий болгох шийдвэр аж.

Эдгээр хуулийг эсэргүүцсэн ард иргэд нь нийслэл Будапешт хотноо өчигдөр /2018.12.13/, өнөөдөр хоёр өдөр жагсаж, хууль тогтоогчдод эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд “Бид боолын хөдөлмөрийг эсэргүүцэж байна” гэсэн уриа лоозонг барьсан байв. Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “ажилчид долоо хоногийн таван өдөр, өдөрт найман цагаар ажиллах хэвээрээ. Ажил олгогчид илүү цагийн мөнгийг зохих ёсоор нь тооцон өгөх тухай зохицуулалтыг хийсэн” хэмээн мэдэгджээ.

Жагсаалын эхний өдөр 3000 гаруй хүн жагссан бол өнөөдөр хэдэн хүн жагсаалд ирснийг хараахан мэдээлээгүй байна. Жагсагчдын олонхыг нь Будапешт хотын оюутан, залуус эзэлж байгаа юм.

Жагсагчдын ихэнх нь парламентын ордны гадаа цугларч байгаа бол зарим нь Будапешт хотын автомашины зам болон гүүрийг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид Ерөнхий сайд Виктор Орбан болон түүний барууны чиг баримжаатай “Фидес” намыг эсэргүүцэн, “өөдгүй Фидес”, “Орбан там руугаа тонил” хэмээн хашхирч байв.

“Унгарын парламентаас Лхагва гаригт гаргасан шийдвэрүүдийн нэг нь ажилчдын толгой дундуур тас хийн буусан бол нөгөөх нь хязгааргүй эрхт Засгийн газрыг бий болгох бусармаг заль байлаа. Шүүх тогтолцоог улс төртэй хольж хутгаж буй явдлыг ард иргэд хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн жагсагчид хэлж байна.

Виктор Орбан нь 2010 онд Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хуульт ёсыг уландаа гишгэсэн олон ажлыг хийсний дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгуулийн тогтолцоонд өөрийн хяналтаа тогтоосон хэмээн ард түмэн нь шүүмжилж байгаа аж.

Эх сурвалж: DW

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

laslo 2018-12-14 66.181.183.24

Europiin hamgiin bydyyleg humuus, mun hamgiin hulhi humuus.

Avatar

нямка 2018-12-14 103.212.118.110

жагсаалыг сорсын мөнгөөр БАЛАЙЗАНДАЛЧИН зохион байгуулжээ.

Avatar

зочин 2018-12-14 182.160.41.38

deutsche welle нийтэлсэн байна, аль талыг баримталдаг нь ойлгомжтой, либерал соросын талыг баримтлаг мэдээллийн хэрэгсэл

Avatar

Зочин 2018-12-14 182.160.36.105

соросыг хөөж явуулсан одоо дураараа дарлуулна биз.

Avatar

Зочин 2018-12-14 202.179.25.114

Унгарчууд хөх толботой төрдөг гэв үү?

Avatar

Зочин 2018-12-14 139.5.218.116

MONGOLCHUUD BUZARLAAD HAYASAN GESEN

Avatar

Зочин 2018-12-14 202.21.106.147

Ха Ха ёстой л ёстой л нэг тийм юм болсон байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж