Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.14-нд нийтлэгдсэн

Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Унгарчууд “боолын гэрээ”-г эсэргүүцэн, жагсаж байна

Унгар улс “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг Лхагва гаригт /2018.12.12/ парламентаараа хэлэлцэн, олонхын саналыг авч, баталсан байна.

Шинээр батлагдсан хуулийн дагуу ажил олгогчид ажилчдаараа жилд 400 хүртэлх цаг “илүү цагийн хөдөлмөр” хийлгэх эрхийг олгож байгаа юм. Илүү цагаар ажиллахаас гадна ард иргэдийг бухимдуулж байгаа бас зүйл нь Засгийн газартай холбоотой үйл ажиллагаа болон сонгуулийн явцыг хянах “шинэ Захиргааны шүүх”-ийг бий болгох шийдвэр аж.

Эдгээр хуулийг эсэргүүцсэн ард иргэд нь нийслэл Будапешт хотноо өчигдөр /2018.12.13/, өнөөдөр хоёр өдөр жагсаж, хууль тогтоогчдод эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэд “Бид боолын хөдөлмөрийг эсэргүүцэж байна” гэсэн уриа лоозонг барьсан байв. Харин Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “ажилчид долоо хоногийн таван өдөр, өдөрт найман цагаар ажиллах хэвээрээ. Ажил олгогчид илүү цагийн мөнгийг зохих ёсоор нь тооцон өгөх тухай зохицуулалтыг хийсэн” хэмээн мэдэгджээ.

Жагсаалын эхний өдөр 3000 гаруй хүн жагссан бол өнөөдөр хэдэн хүн жагсаалд ирснийг хараахан мэдээлээгүй байна. Жагсагчдын олонхыг нь Будапешт хотын оюутан, залуус эзэлж байгаа юм.

Жагсагчдын ихэнх нь парламентын ордны гадаа цугларч байгаа бол зарим нь Будапешт хотын автомашины зам болон гүүрийг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Жагсагчид Ерөнхий сайд Виктор Орбан болон түүний барууны чиг баримжаатай “Фидес” намыг эсэргүүцэн, “өөдгүй Фидес”, “Орбан там руугаа тонил” хэмээн хашхирч байв.

“Унгарын парламентаас Лхагва гаригт гаргасан шийдвэрүүдийн нэг нь ажилчдын толгой дундуур тас хийн буусан бол нөгөөх нь хязгааргүй эрхт Засгийн газрыг бий болгох бусармаг заль байлаа. Шүүх тогтолцоог улс төртэй хольж хутгаж буй явдлыг ард иргэд хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн жагсагчид хэлж байна.

Виктор Орбан нь 2010 онд Засгийн газрын тэргүүн болсноосоо хойш хуульт ёсыг уландаа гишгэсэн олон ажлыг хийсний дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сонгуулийн тогтолцоонд өөрийн хяналтаа тогтоосон хэмээн ард түмэн нь шүүмжилж байгаа аж.

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж