Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан дэлгүүрийг хаажээ | News.MN

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан дэлгүүрийг хаажээ

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан дэлгүүрийг хаажээ

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн зарсан дэлгүүрийг хаажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зун Шун Фа” компанийн Бээжин хүнсний дэлгүүрт арванхоёрдугаар сарын 11-нд шалгалт хийжээ.

Шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээний бичиггүй, импортын барааны мэдэгдэл байхгүй, шаардлага хангаагүй шошготой, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчил илэрчээ. Тус дэлгүүр нь хүнсний худалдааны чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй, гэрээ нь хугацаа дууссан байжээ.

Ингээд 22 нэр төрлийн 149 ширхэг, 680 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар болсон байна. Хаяг шошгын зөрчилтэй, импортын мэдэгдэлгүй, шинжилгээний бичиггүй нийт 272 нэр төрлийн 3618 ширхэг, 19 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг илрүүлж холбогдох арга хэмжээ авсан байна. Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээж, дэлгүүрийн үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-14 66.181.184.39

БҮР ХАА

Avatar

бодлын хулгайч 2018-12-14 66.181.167.53

ТҮР БИШ ЭЭ. БҮР ХАА. ТЭР ДЭЛГҮҮР ОЛОН ЖИЛ ХОР ЗАРЛАА. ДАНДАА ХУГАЦАА НЬ ДУУССАН ЮМ ЗАРДАГ. ХЭЛЭЭД ХЭЛЭЭД ОДОО Л НЭГ ЮМ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА. ОРОЙТСОН УУ ГЭВЭЛ ОРОЙТСОН. ГЭХДЭЭ АРГА ХЭМЖЭЭ АВСАН НЬ ЗӨВ. ТҮР БИШ БҮР ХАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж